Инженер, техникийн ажилчид сургалтад хамрагдав

Хуучирсан мэдээ: 2016.02.18-нд нийтлэгдсэн

Инженер, техникийн ажилчид сургалтад хамрагдав

Шугам сүлжээг хариуцдаг инженер техникийн ажилчид сургалтад хамрагдав

Улаанбаатар хотын усан хангамжийн дамжуулах ба түгээх шугам сүлжээний үйл ажиллагааг сайжруулах нь сургалтыг инженер техникийн ажилчдын дунд зохион байгууллаа.

Сургалтыг Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба,  Японы Саппоро хотын Ус сувгийн үйлчилгээний нийгэмлэг, Хоккайдогийн олон улсын хамтын ажиллагааны төв хамтран зохион байгуулсан. Тус сургалтанд Ус сувгийг удирдах газар, Орон сууц нийтийн аж ахуйг удирдах газрын инженер техникийн ажилчид хамрагдсан юм.

Сургалтыг нээж Хотын Ерөнхий менежер Б.Бадрал үг  хэлсэн. Тэрбээр “Жайкагийн техник хамтын ажиллагааны “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд “Улаанбаатар хотын ус дамжуулах, түгээх үйл ажиллагааг сайжруулах хамтын ажиллагааны төслийг Японы талтай хамтран гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэх гэж байна. Төслийн хүрээнд Улаанбаатар хотын усан хангамжийн дамжуулах ба түгээх шугам сүлжээний үйл ажиллагааг хариуцдаг инженер техникийн ажилчдын мэргэжлийн ур  чадварыг сайжруулах сургалтанд хамруулна. Сургалтанд хамрагдаж байгаа инженер техникийн ажилчид олон шинэ зүйлийг асууж сурах хэрэгтэй” гэдгийг онцолсон.

Сургалтаар Улаанбаатар хотын ус дамжуулах түгээх байгууламжийн өнөөгийн байдал тулгамдаж буй асуудлын талаар ярилцан, ус дамжуулах, түгээх байгууламжийг  сайжруулах төлөвлөгөөг боловсруулна. Мөн даралт ба түгээх усны хэмжээг уялдуулах тохиргоо, ус түгээх бүсийг хэрхэн сонгох, их багтаамжийн усан сан барихад юуг анхаарах, ус түгээх  үйл ажиллагааны хуваарилалтыг хэрхэн хийх, ус дамжуулах шугамыг шинээр барих, усны алдагдлыг бууруулахад юуг анхаарах талаар суралцагсадад хичээл зааж гарсан үр дүнг нэгтгэн танилцуулах юм.  

Японд дадлагажигчид Саппора хотын ус дамжуулах түгээх систем, Моивагийн ус цэвэрлэх байгууламжийг газар дээр нь үзүүлнэ. Энэ үеэр Саппора хотын инженерийн байгууламжийн сайжруулах, шугамын трассыг солих төлөвлөгөөтэй танилцан,усны даралт, урсгалын хэмжилтийг  яаж хийх, усны алдагдлаас хэрхэн сэргийлж байгаатай танилцах юм. Мөн ус хангамжийн шинэ технологийн төхөөрөмжүүдийг танилцуулж шугам хоолойг нөхөн сэргээх арга, сүлжээний шинжилгээ, усны хэрэглээний таамаг, усан сангийн багтаамж, ус дамжуулах хоолойг тавих арга, гадна шугам сүлжээг компьютерээр хянах Японы технологийг дэлгэрэнгүй танилцуулна.  

Төслийн хүрээнд Улаанбаатар хотоос загвар бүсийг  сонгон судалгааг хийж цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хамтран боловсруулна.  Мөн Улаанбаатар хотын ундны усны аюулгүй байдлыг судалж, гэр хорооллын ус түгээгүүрийн газруудад юуг анхаарах хэрэгтэй талаар зөвлөмж өгөх юм.

ЭХ СУРВАЛЖ: УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж