Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагаатай танилцав | News.MN

Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагаатай танилцав

Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагаатай танилцав

Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагаатай танилцав

Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан өнөөдөр (2020.10.07) Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагаатай танилцаж, санал солилцов. Уулзалтад Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Эхлээд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагааны талаар Байнгын хорооны даргад танилцуулсан юм. Үндсэн хуулийн талаарх иргэдийн мэдлэг, мэдээлэл сайжирсантай холбоотойгоор цэцэд мэдээлэл гаргах тоо жил ирэх тусам өсөж байгааг Үндсэн хуулийн цэцийн дарга энэ үеэр онцлоод цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулав.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй нийцүүлэн батлах хууль тогтоомжуудын талаар танилцуулаад хууль тогтоомжийг боловсронгуй болгох ажилд Улсын Их Хурал онцгойлон анхаарч байгааг онцлон дурдав.

Мөн Монгол Улсын Үндсэн хуулийг иргэдэд сурталчлан таниулах, Үндсэн хуулийн цэц болон Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хамтын ажиллагааны талаар санал солилцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2020-10-07 122.201.22.120

Архи ууж шатар тоглож, хааяа хүүхний хонго базаж, гуя илэхээс өөр юу ч хийдэггүй хэдэн тэтгэврийн хөгшчүүд. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс шүүгчийг түдгэлзүүлдэг хууль, Эрүүгийн хууль буцаан хэрэглэсэн хуулиа Жонхуугийн тавиул Г.Туулхүү нь хэдэн сар жилээр дараад хэвтихдэг юм байна лээ, юун Үндсэн хууль, хүний эрх, эрх чөлөө эдэнд огт падгүй, хар амиа бодоод л дуугүй гөлөгнөж байдаг түүхэн дэх хамгийн муу цэц одоо л байна!!!

Avatar

Зочин 2020-10-07 185.220.102.241

—– Шилдэг бэлгийн болзоо сайтад тавтай морилно уу —- https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

Зочин 2020-10-07 64.119.21.183

Энэ Чинбат уг нь яг үнэндээ АН-ын бууны гөлөг юм шүү дээ. 2 нүүрт долдой хүн.

Avatar

Ард түмэн 2020-10-07 139.5.219.203

Цэц хэрэггүй байгууллага. Иргэд цэцийн үүрэг гүйцэтгэх ёстой.

Avatar

Зочин 2020-10-07 203.91.115.50

Цэц Их хурлын харъяа байгууллага ч биш дээ уг нь. Яаж ойлгох учиртай мэдээ вэ хө.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж