Цэргийн насны залуучуудын “Эрүүл мэндийн үзлэг” уулзалт, зөвлөгөөн боллоо | News.MN

Цэргийн насны залуучуудын “Эрүүл мэндийн үзлэг” уулзалт, зөвлөгөөн боллоо

Цэргийн насны залуучуудын “Эрүүл мэндийн үзлэг” уулзалт, зөвлөгөөн боллоо

Цэргийн насны залуучуудын “Эрүүл мэндийн үзлэг” уулзалт, зөвлөгөөн боллоо

Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн дарга, нийслэлийн Цэрэг татлагын товчооны дарга нарын хамтран баталсан удирдамжийн дагуу өнөөдөр цэргийн насны залуучуудын “Эрүүл мэндийн үзлэг” сэдэвт уулзалт зөвлөгөөнийг зохион байгууллаа. Тус зөвлөгөөнд Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа С.Ганбямба,  Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн дарга хурандаа Д.Ганхуяг, нийслэлийн Цэргийн штабын дарга хурандаа Ц.Анхбаяр, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон бусад холбогдох албан хаагчид оролцов.

2020 оны  хоёрдугаар ээлжийн цэрэг татлага энэ сарын 22-25-ны өдрүүдэд болох юм. Үүнтэй холбогдуулан цэргийн насны залуучуудын эрүүл мэндийн асуудлаар ярилцлаа.

Мөн Засгийн газрын 2017 оны 144 дүгээр тогтоолоор батлагдсан “Иргэний цэргийн албанд эрүүл мэндээр тэнцүүлэх болон цэргийн албан хаагчийн эрүүл мэнийг тодорхойлох журам”-д нэмэлт өөрчлөлт оруулсантай холбогдуулан санал солилцсон юм. Тус журмаар эрүүл мэндийн шалтгаанаар тэнцэхгүй байх 18 төрлийн өвчин эмгэгийг нэмжээ. Тодруулбал, уушигны шохойжилт, олон өнгөт үлд, чихний хэнгэрэг цүлхийсэн, хиймэл болор тавиулсан зэрэг оноштой иргэд цэргийн алба хаах боломжгүй аж.

Дэлхийн олон улсад тархаад буй цар тахалтай холбогдуулан нэгдүгээр ээлжийн цэрэг татлага явагдаагүй.Гэхдээ өнгөрсөн оны хоёр дугаар ээлжийн цэрэг татлагын эрүүл мэндийн үзлэгээр нийт 12874 иргэн үзлэгт хамрагджээ.. Ингэхдээ цэргийн насны залуучуудын 5209 буюу 40 хувь нь эрүүл мэндийн хувьд тэнцээгүй. Оношийн бүлгээр авч үзэхэд мэс заслын өвчнөөр 1090, дотрын өвчнөөр 735, чих хамар хоолой 672, гэмтэл 570, арьс харшил 350 иргэн тэнцээгүй талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар мэдээллээ. Тэрбээр “Залуучуудын дунд эрүүл мэндийн боловсрол дутмаг байгаагаас үүдэж, өвчтэй эсэхээ цэрэг татлагын эрүүл мэндийн үзлэгт орж мэдэх тохиолдол гардаг.Иймд дүүргийн эрүүл мэндийн нэгдсэн төвүүд үнэгүй үзлэг оношилгоог тогтмол зохион байгуулах шаардлагатай” гэв.

Цэргийн насны залуучуудын “Эрүүл мэндийн үзлэг” уулзалт, зөвлөгөөнөөр цар тахлын үед цэрэг татлагыг хэрхэн ариутгал халдваргүйжүүлэлтийн зохион байгуулалт хийх талаар болон эмчлэгдэх боломжтой өвчтэй залуучуудыг хугацаат цэргийн албанд татах боломж, арга замын талаар хэлэлцлээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

эмч 2020-10-07 203.98.77.101

цэргийн насны залуучууд шүд нь хорхойтсон гээд зөндөө хасагддаг, сүрьеэгийн эмчийн үзлэгийг хассан

Avatar

Зочин 2020-10-07 185.220.102.241

—— Шилдэг бэлгийн болзоо сайтад тавтай морилно уу —- https://tinyurl.com/y9mh59ld

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж