Өндрөөс аврах ажиллагааны дадлага сургууль боллоо

Хуучирсан мэдээ: 2020.10.07-нд нийтлэгдсэн

Өндрөөс аврах ажиллагааны дадлага сургууль боллоо

Өндрөөс аврах ажиллагааны дадлага сургууль боллоо

Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, бэлтгэл, бэлэн байдлыг хангах зорилгоор “Өндрөөс аврах ажиллагааны сургалт, дадлага”-ыг   зохион байгууллаа.

Сургалт, дадлагыг ОБЕГ-ын харьяа “Аврагч“ биеийн тамир техник-спортын хорооны дасгалжуулагч багш, дэслэгч Ч.Бат-Эрдэнэ удирдан явуулж, өндрөөс аврах ажиллагааны үндэс, техникийн арга зүйн онол, техникийн аврах ажиллагааны багаж хэрэгслийн танилцуулга, арчлах заавар, аврах ажиллагааны олсны зангилаа, бэхэлгээ хийх арга техник, цамхаг руу олсоор авирах, буух техник, олсонд шилжилт хийх, олс, зангилаа дамжих зэрэг сэдвээр алба хаагчдад онолын мэдлэг олгосон юм.

Мөн хагас налуу, эгц босоогоор осолдогчийг татах, буулгах, осолдогчийг аврах дамнуургатайгаар авч буух, гүүрэн татлага татах арга техник, гүүрэн татлагаар аврах дамнуургагүй буулгах дадлагыг хийж, ур чадвараа дээшлүүллээ гэж Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж