905,884 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2020.10.07-нд нийтлэгдсэн

905,884 ширхэг хувьцаа арилжжээ

2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр энгийн арилжаагаар I, II, III ангиллын 28 хувьцаат компанийн 100,693,952 төгрөгийн үнийн дүн бүхий 905,884 ширхэг хувьцаа арилжигдсанаас 17 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 7 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Талын гал" ХК (TAL +15.00%) болон "Увс чацаргана" ХК (CHR +13.73%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Эрдэнэс сольюшинс" ХК (AMT-2.70%) болон "Улсын их дэлгүүр" ХК (UID -2.64%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 295 ширхэг үнэт цаас 29,497,050 төгрөгөөр арилжигдсан байна.

Үнэт цаасны анхдагч зах зээлийн захиалга хүлээн авч буй "Үндэсний хувьчлалын сан" нь нийт 409,373,900 төгрөгийн үнийн дүн бүхий нэгж эрхийн худалдан авах захиалга хүлээн авч, захиалгын явц 8.62% хувьд хүрсэн байна. Захиалгын явцыг эндээс үзнэ үү.

"TOP 20" индекс 0.41 хувиар өсч,  17417.82 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2,597,579,279,448.45 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

  МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж