2500 жилийн настай 59 булш олж илрүүлжээ | News.MN

2500 жилийн настай 59 булш олж илрүүлжээ

2500 жилийн настай 59 булш олж илрүүлжээ

2500 жилийн настай 59 булш олж илрүүлжээ

Египет улсын археологичид өнгөрсөн сард Саккарагийн элсэн цөлийн эртний оршуулгын газраас олдсон 2500 жилийн настай 59 булшийг нээжээ. Анхандаа тус газарт 11 метрийн малтлага хийхэд арав гаруй булш, гүнзгий ухах тусам олон тооны булш олдсон аж.

Египет улсын аялал жуулчлал, эртний соёлын сайд Халед Эль-Анани энэ талаар хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Эртний соёлын яамны ажилчид маань модоор хийгдсэн, маш сайн битүүмжлэгдсэн, ямар нэгэн байдлаар сүйдээгүй булшууд олж илрүүлсэн.

"Covid-19" цар тахал бидний агуу соёл иргэншлийнхээ талаар гүн гүнзгий судлах ажлыг зогсоож чадахгүй. Өнөөдөр Египет улсын нутаг дэвсгэрээс олдоод буй бүхий л эртний соёл иргэншлийн түүхэн дурсгалт эд зүйлсийг Египетийн археологичид олж нээн илрүүлсэн гэж би бардам хэлж чадна. Энэ бол бидний бахархах зүйл” хэмээжээ. Мөн тэрбээр эдгээр эртний Египетийн үеийн Мемфис хотын тахилч болон өндөр дээд хэргэм цолтой хүмүүсийн булш байсан тухай дурьдав.

Хоёр булшны таг дээр тухайн хүний гэр бүлийн мэдээлэл болон нэрс бичээстэй байжээ.

Эдгээр булшуудыг удахгүй Гизагийн пирамидын ойролцоо байрлах Египетийн төв музей рүү шилжүүлж, ирэх 2021 оноос эхлэн олон нийтийн хүртээл болгох аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ГайхмаарГайхмаар
5
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-10-07 203.91.112.133

Хожим хойно архелогийн олдвор болох гээгүй л бол чандар нь дээр юм байна даа. Ёстой муухай

Avatar

Зочин 2020-10-07 202.21.108.197

Булш ухахаа болиочоо, өмхий европчууд. Ядаж байхад арабууд нь өөрсдийгөө пирамидаар сурталчилж, жуулчин татаж мөнгө олно гэсэн аян өрнүүлчихсэн.

Avatar

Зочин 2020-10-07 185.220.102.241

—-Шилдэг бэлгийн болзоо сайтад тавтай морилно уу —- https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

ZOCHIN 2020-10-07 180.150.83.201

TOM HERGEMTEI HAAD L BISH BOL BULSHNUUD OLON BGAA BIZDEE.GOL N HEREGLEJ BSAN ED ZUILS L GEHEES IIMERHUU BULSH SAY SAYAARAA GARCH IRJ SHINE UVCHIN L TARHAH BHDAA. MONGOLIINH BOL UURLDUU…

Avatar

МЭЛС 2020-10-07 202.131.245.6

Хэрэглэж байсан зүйлс нь сонирхол татах юм даа, Егитетээр дүүрэн том том хөшөө хатаасан хүний булш байдаг юм биш үү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж