УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан үдээс хойш 14.00 цагт эхлэх байсан ч ирц бүрдээгүй учраас хойшиллоо. Уг нь тус байнгын хорооны хуралдаанаар гурван асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байв. Үүнд:
-Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2020.05.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
-Хяналт шалгалтын ажлын хэсэг байгуулах тухай /Мах бэлтгэл, махны үйлдвэрлэл түүний орчин, нөхцөл, чанарын шаардлагын талаар/;
-Ажлын хэсэг байгуулах тухай /Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулахад туслалцаа үзүүлэх ажлын хэсэг байгуулах, Зөвлөлдөх санал асуулгын ажлын төлөвлөгөөг батлах тухай Байнгын хорооны тогтоолын төсөл/ багтсан билээ.
Холбоотой мэдээ