Н.Энхтайван сайдын буруу мэдээлэл Ч.Хүрэлбаатар сайдыг сандаргав | News.MN

Н.Энхтайван сайдын буруу мэдээлэл Ч.Хүрэлбаатар сайдыг сандаргав

Н.Энхтайван сайдын буруу мэдээлэл Ч.Хүрэлбаатар сайдыг сандаргав

Н.Энхтайван сайдын буруу мэдээлэл Ч.Хүрэлбаатар сайдыг сандаргав

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван өөрийн цахим хуудсаа идэвхтэй ашигладаг нэгэн. Албан ёсны айлчлалын мэдээ болон бусад мэдээллийг тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулдаг учраас албан ёсны, бодит мэдээлэл гэж үзэх зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд түүний өнөөдөр “Саарал жагсаалтаас Монгол Улсыг гаргасан шийдвэрийг Европын холбооны Сангийн сайд нар энэ сарын 6-нд гаргав” хэмээн өөрийн сошиал хуудсаараа дамжуулан түгээв.

Түүнийг ийнхүү мэдээлэл түгээсний дагуу зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд "Саарал жагсаалтаас гарлаа" хэмээн мэдээлсэн ч Сангийн сайд түүнийг нь залруулав. Тодруулбал, ФАТФ-ын ээлжит хурал Парис хотноо энэ сард хоёр удаа хуралдаж, дүгнэлтээ гаргах юм байна. Үүнээс наана тус байгууллагын жагсаалтаас гарах асуудал шийдэгдэх боломжгүй юм. Харин Европын холбоо манай улсыг татварын асуудлаар хамтарч ажилладаггүй улсуудын жагсаалтаасаа өчигдөр хасчээ. Энэ тухай мэдээллийг Гадаад харилцааны сайд Н.Энхтайван андуурч нийтэлсэн бололтой.

Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас энэ талаар тодруулахад "Саарал жагсаалтаас гаргах ФАТФ-ын өгсөн бүх үүргийг Монгол Улсын Засгийн газар, Монголын төрийн байгууллагууд биелүүлсэн. Үүний дараагаар газар дээр нь шалгалт хийгдэх байсан. Бид зургадугаар сараас хойш хүсэлт тавьсан. Цар тахлын улмаас шалгалт хийх баг ирээгүй. Сая ирж ажилласан гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Бидний хариу аравдугаар сарын 13-нд тухайн байгууллагын байнгын хороо хуралдаж шийдвэр гаргана. Аравдугаар сарын 21- 23-ны хооронд болох нэгдсэн хуралдаанаас Монгол Улсыг саарал жагсаалтаас гаргах эцсийн шийдвэр гарна" хэмээн яаравчлан тайлбарлав.

Төрийн өндөр дээд албан тушаалтнууд аливаа мэдээллийг үнэн, бодитойгоор олон нийтэд мэдээлэх үүрэгтэй. Ялангуяа гадаад харилцааны бодлогыг тодорхойлж буй сайд ийм маягаар ташаа мэдээлэл тараах нь өөрөө ёс зүйгүй үйлдэл. Гадаад харилцааны сайдын ташаа мэдээлэл сошиал орчинд шүүмжлэл дагуулсаар байна.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

28 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-10-07 49.180.69.194

Татварын асуудлаар хамтарч ажиллахгүй байна гэдэг нь юу гэсэн үг вэ гээд сэтгүүлчид нь асуугаач. Эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалт судалдаг сэтгүүлчид бэлтгээч дээ хөөрхий. Дандаа яаж яруу найраг шиг толгой холбоод эрүүл солиотой нь мэдэгдэхгүй байх вэ.

Avatar

Зочин 2020-10-07 202.21.110.38

Би энэ ГХЯ-ны сайдын үүргийг гүйцэтгэх туршлага, боловсрол, хэл ус байхгүй гээд татгалзаж чадаагүй юм байхдаа. Шаардлага хангасан улсуудыг шилж сонгодог тогтолцоо хэрэгтэй байна.

Avatar

Зочин 2020-10-07 66.181.161.91

Энэ нөхөр харваас сайд хийхээр хүн биш дээ?! Хүрэлсүхийн танил тал юм байгаа биз дээ! Куук ч ирэх 4 жилд мөн ч баллана даа!

Avatar

Зочин 2020-10-07 59.153.112.149

Хүрэлсүх ахиж сайд хийхгүй болохоор огт санаа зовохгүй. Ийм л хүмүүс манай улс төрчид.

Avatar

Зочин 2020-10-07 202.131.234.194

Энэ ГХЯ-ны саад дэмий л хүн шиг харагдаад байгаам даа

Avatar

Зочин 2020-10-07 202.21.113.238

Юундаа сандардийн. Худлаа амбийц ш дээ. Би дуугараагүй бхад дээлгүй сайд чи юу вэ гэсэн мэссэж ш дээ

Avatar

Бодлоо илэрхийлэгч 2020-10-07 202.9.46.49

Намынхаа ажилдаа хоёргүй сэтгэлээр зүтгэсэн байж болноо. Намын төлөө зүтгэснийг нь үнэлж сайдын суудлаар шагнаж болохгүй. Энэ хүнд улс төрийн өндөр албан тушаалд ажиллах "зангараг" дутаж байна. Төрийн ажил бол хүнийг бэлтгэдэг дамжаа биш шүү.

Avatar

Зочин 2020-10-07 43.242.243.26

Ухаангүй ноёнд урагшгүй албатаа гэж

Avatar

Зочин 2020-10-07 185.220.102.241

>>>>>>> Шилдэг бэлгийн болзоо сайтад тавтай морилно уу —- https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

Зочин 2020-10-07 188.154.155.235

Лавровтой хэлэлцээ хийх үеэр Сергей Виктоорович гэж шал буруу өргөлттэй хандаж байсан шүү. Наадуул нь гэж наадуул. Зөв дуудлагыг нь хэлээд өгчихгүй.

Avatar

Зочин 2020-10-07 188.154.155.235

Бушуу туулай борвиндоо юутай гэдэг билээ

Avatar

иргэн 2020-10-07 103.26.195.93

Европын холбооноос шийдвэр гарсан гэж зөв л мэдээлсэн байна ш дээ. Уулаасаа 2 саарал жагсаалтад орсон гэж ярьж бичээд байсан биз дээ? Юу ч уншдаггүй, ерөнхий мэдлэг тааруу сэтгүүлчид л будилуулж байна даа. Ихэнх сэтгүүлчид "Соотон халтар дүйвээнээр" гэдэг үгийг санагдуулаад байдаг юм.

Avatar

Зочин 2020-10-07 59.153.112.79

Бүгд их мэдэгч болох гээд ёстой албан ёсны МАНгар

Avatar

Зочин 2020-10-07 64.119.21.70

TSARAI ZUSN HARVAS MANAG HULDU TOLGOI

Avatar

Иргэн 2020-10-07 202.179.21.226

Чаваас даа англи хэл муутай нөхөр байна л даа.Тэгээд буруу ойлгосон байхгүй үү дээ. Энхтайван сайдын хэлний мэдлэгийн хүрээ нь нэвт харагдаж бн ш дээ

Avatar

зочин 2020-10-07 103.229.120.244

огцрох шалтгаанаа ѳѳрѳѳ уг нь хийчихсэн л юм байна ш дээ даанч огцрох ч үгүй огцруулах ч үгүй биз дээ

Avatar

Зочин 2020-10-07 43.242.243.161

ХҮРЭЛСҮХИЙН ХАМГИЙН ИХ БОЛОВСРОЛТОЙ. ГЭЖ ҮЗСЭН ХҮН НЬ ЮМ ГЭСЭН. ККК

Avatar

иргэн 2020-10-07 202.179.24.134

ийм л Будлиу маанаг Нөхдүүд Төрийн өндөр Албан тушаал буюу Сайд хийгээд тэр тусмаа ГХ-ын Сайд хүн гэхэд учрын нь ололгүй Худал мэдээлэл Олон нийтэд тараана гэдэг байж болшгүй зүйл шүү дээ, ГХ-ын Сайд хүн ш дээ

Avatar

зочин 2020-10-07 103.87.255.66

хэл ус чүгүй юм ойлгодоггүй сайдтай яаж гадаад бодлого хөгжинө дөө

Avatar

Зочин 2020-10-07 64.119.21.183

энэ засгийн газар нэгдсэн сахилга нэгдмэл үйл ажиллагаа огт алга. дур дураараа хэл амаа билүүдсэн том хоосон толгойнууд байх юм.

Avatar

Зочин 2020-10-07 202.55.188.89

Энэ нэг Хүрэлсүхийн авчирж тавьсан ямаа идсэн туурганууд шиг хэдэн амитан дотор олигтой ганц түшээ хэвтэй юм алга. Муу дээрээ муухай, муухай дээрээ улцан гэж дээрээс нь баахан цуурч, попрох хандлагатай гарууд байх юм. Төрийн апарат гэж элдэв зүйлгүүдийн цуглуулга болжээ. Энэ улс дампуурахаас өөр замгүй болж:

Avatar

Иргэн 2020-10-07 122.201.31.208

Лавровын хажууд нусгай банди шиг л харагдаж байсан даа. Ядаж ГХ сайдаа тулхтай нуруутай хүн тавьж болдоггүй юм уу. Монгол улсын нүүр шүү дээ.Нөгөө нөхөр нь ч гэсэн Дураа гэж.Дунд чөмөг сүүлээ голохгүй.

Avatar

Зочин 2020-10-07 202.131.225.197

Ийм хачин Гадаад харилцааны сайд л лав харж байгаагүй. Үнэн жул / сул харагдах юм. Өөр хүн олдоогүй юм байх дааввв

Avatar

Зочин 2020-10-07 139.5.219.166

Ийм л жул сайдтай Улс даа

Avatar

болиочээ 2020-10-07 66.181.166.154

Хар сааралыг ялгахгүй – хүн Монгол улсыг гадаадад хэргийн сайд байхад ичмээр юм.

Avatar

Тэнэг юмуу энэ 2020-10-07 66.181.182.31

ГХ-гы сайд гэчихжээ

Avatar

зочин 2020-10-07 192.82.65.120

Утсаа маажиж, худлаа үнэн юм бичиж байдаг бацаан байна даа.

Avatar

Зочин 2020-10-07 122.201.21.150

За манай улс ч нэг иймэрхүү болждээ. Ганц ГХ-ны сайд ч биш л дээ. Дотооддоо яаж ч маанагтсан яарав, гадаадад ингэж ээрч муурахгүй л байлгүй дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж