Н.Энхтайван сайдын буруу мэдээлэл Ч.Хүрэлбаатар сайдыг сандаргав

Хуучирсан мэдээ: 2020.10.07-нд нийтлэгдсэн

Н.Энхтайван сайдын буруу мэдээлэл Ч.Хүрэлбаатар сайдыг сандаргав

Н.Энхтайван сайдын буруу мэдээлэл Ч.Хүрэлбаатар сайдыг сандаргав

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван өөрийн цахим хуудсаа идэвхтэй ашигладаг нэгэн. Албан ёсны айлчлалын мэдээ болон бусад мэдээллийг тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулдаг учраас албан ёсны, бодит мэдээлэл гэж үзэх зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд түүний өнөөдөр “Саарал жагсаалтаас Монгол Улсыг гаргасан шийдвэрийг Европын холбооны Сангийн сайд нар энэ сарын 6-нд гаргав” хэмээн өөрийн сошиал хуудсаараа дамжуулан түгээв.

Түүнийг ийнхүү мэдээлэл түгээсний дагуу зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд "Саарал жагсаалтаас гарлаа" хэмээн мэдээлсэн ч Сангийн сайд түүнийг нь залруулав. Тодруулбал, ФАТФ-ын ээлжит хурал Парис хотноо энэ сард хоёр удаа хуралдаж, дүгнэлтээ гаргах юм байна. Үүнээс наана тус байгууллагын жагсаалтаас гарах асуудал шийдэгдэх боломжгүй юм. Харин Европын холбоо манай улсыг татварын асуудлаар хамтарч ажилладаггүй улсуудын жагсаалтаасаа өчигдөр хасчээ. Энэ тухай мэдээллийг Гадаад харилцааны сайд Н.Энхтайван андуурч нийтэлсэн бололтой.

Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас энэ талаар тодруулахад "Саарал жагсаалтаас гаргах ФАТФ-ын өгсөн бүх үүргийг Монгол Улсын Засгийн газар, Монголын төрийн байгууллагууд биелүүлсэн. Үүний дараагаар газар дээр нь шалгалт хийгдэх байсан. Бид зургадугаар сараас хойш хүсэлт тавьсан. Цар тахлын улмаас шалгалт хийх баг ирээгүй. Сая ирж ажилласан гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Бидний хариу аравдугаар сарын 13-нд тухайн байгууллагын байнгын хороо хуралдаж шийдвэр гаргана. Аравдугаар сарын 21- 23-ны хооронд болох нэгдсэн хуралдаанаас Монгол Улсыг саарал жагсаалтаас гаргах эцсийн шийдвэр гарна" хэмээн яаравчлан тайлбарлав.

Төрийн өндөр дээд албан тушаалтнууд аливаа мэдээллийг үнэн, бодитойгоор олон нийтэд мэдээлэх үүрэгтэй. Ялангуяа гадаад харилцааны бодлогыг тодорхойлж буй сайд ийм маягаар ташаа мэдээлэл тараах нь өөрөө ёс зүйгүй үйлдэл. Гадаад харилцааны сайдын ташаа мэдээлэл сошиал орчинд шүүмжлэл дагуулсаар байна.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж