Н.Өнөрцэцэг: Д.Гэрэлийн хүүгийн компанийн тусгай зөвшөөрлийг цуцлуулна

Хуучирсан мэдээ: 2020.10.07-нд нийтлэгдсэн

Н.Өнөрцэцэг: Д.Гэрэлийн хүүгийн компанийн тусгай зөвшөөрлийг цуцлуулна

Н.Өнөрцэцэг: Д.Гэрэлийн хүүгийн компанийн тусгай зөвшөөрлийг цуцлуулна

Сэтгүүлч Н.Өнөрцэцэг  Тагнуулын Ерөнхий газар (ТЕГ)-ын дарга асан Д.Гэрэлийн хүү Г.Аранзалын “Пентатерра” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлуулахаар Авлигатай тэмцэх газарт хандаж байгаа талаар өнөөдөр (2020.10.07) мэдээлэл хийлээ.


Өмгөөлөгч П.ЭРХЭМБАЯР:

-Сүхбаатар дүүргийнн иргэний хэргийн анхан шатны шүүхэд ТЕГ-ын дарга асан Д.Гэрэлийн нэхэмжлэлтэй, “Ган үзэгтэн” ХХК-д холбогдох шүүх хурал өчигдөр боллоо. Талууд долоон баримт үнэн эсэх дээр маргасан. Үүнээс онцлон дурдахад, Монгол Улсын засгийн газраас Архангай, Сэлэнгэ аймагт хууль бусаар ажиллаж байгаа алтны компаниудад шалгалт хийсэн. Тус шалгалтад Д.Гэрэлийн хүүгийн “Пентатерра” ХХК хамрагдаагүй байх магадлалтайг сэтгүүлч Н.Өнөрцэцэг хөндсөн. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2019-2020 онд Сэлэнгэ аймгийн алтны уурхайтай холбоотой газруудад шалгалт хийгээгүй гэх албан тоот ирүүлсэн. Д.Гэрэл нь албан тушаалаа эрхлэх хугацаанд гурван компаниа нуусан эсэх дээр талууд маргасан.

Шүүх хуралдааны явцад Улсын бүртгэлийн Ерөнхий газраас гурван компанийн эцсийн өмчлөгч нь Д.Гэрэлийн Г.Аранзал гэдэг иргэн байсныг нотлох лавлагаа ирсэн. Тиймээс шүүх худлаа мэдээлэл тараагаагүй гэж үзсэн.

Мөн Сэлэнгэ аймгийн Баянгол сумын байгаль орчны байцаагч “Пентатерра” ХХК нь хуулийн хүрээнд маш сайн үйл ажиллагаа явуулдаг, нөхөн сэргээлт хийж байгаа гэх мэдээлэл өгсөн. Гэвч бодит байдал дээр zarig.mn сайт, шүүхийн шинжилгээний багийн  хамт газар дээр нь очиж сурвалжлахад хөрс ухсан, алт олборлосон нь тогтоогдсон. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс эдгээр мэдээллүүдийг үндэслэн zarig.mn сайт Д.Гэрэлийн нэр төрд халдаагүй гэж үзсэн. Сэлэнгэ аймгийн Баянгол сумын иргэд гол, мөрний судсыг тасалснаас болж уух усгүй болсон гэдгээ сурвалжлагын үеэр хэлдэг. Уг нь "урт нэртэй" хуульд газрын эргээс 200 метрээр тогтооно гэж заасан байдаг ч “Пентатерра” ХХК нь голын эргээс 26 алхмын зайтай газарт үйл ажиллагаа явуулж байсан. Тиймээс Ашигт малтмал, газрын тосны газарт “Пентатерра” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлахтай холбоотой хүсэлт хүргүүлнэ.

Сэтгүүлч Н.ӨНӨРЦЭЦЭГ:

-Засгийн газраас алтны уурхайд шалгалт хийхэд Д.Гэрэлийн хүүгийн уурхай ганцаараа үлдсэн. Тухайн уурхайд 21 настай залуугийн амь нас хохирсон байхад яагаад хариуцлага тооцдоггүй юм бэ? Тиймээс одоо л хуулийн байгууллага ажиллах цаг болсон. ТЕГ-ын  дарга асан Д.Гэрэл нь Авлигын эсрэг хууль зөрчиж, хөрөнгө орлогын мэдүүлэгтээ хүүгийнхээ компанийг тусгаагүй. Үүнээс харахад хөрөнгө орлогын зөрчлийг хянадаг АТГ ажлаа хийгээгүй байна. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж