“Монгол Улсыг саарал жагсаалтаас гаргах эцсийн шийдвэр гараагүй”

Хуучирсан мэдээ: 2020.10.07-нд нийтлэгдсэн

“Монгол Улсыг саарал жагсаалтаас гаргах эцсийн шийдвэр гараагүй”

“Монгол Улсыг саарал жагсаалтаас гаргах эцсийн шийдвэр гараагүй”

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Монгол Улс саарал жагсаалтаас гарсан гэх утга бүхий мэдээлэл сошиал хуудастаа оруулсан нь ташаа мэдээлэл ажээ. Тодруулбал, ФАТФ-ын ээлжит хурал Парис хотноо энэ сард хоёр удаа хуралдаж, дүгнэлтээ гаргах юм байна. Үүнээс наана тус байгууллагын листнээс гарах асуудал шийдэгдэх боломжгүй юм. Харин Европын холбоо манай улсыг татварын асуудлаар хамтарч ажилладаггүй улсуудын жагсаалтаасаа өчигдөр хасчээ.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас энэ талаар тодруулахад, тэрбээр "Саарал жагсаалтаас гаргах ФАТФ-ын өгсөн бүх үүргийг Монгол Улсын Засгийн газар, Монголын төрийн байгууллагууд биелүүлсэн. Үүний дараагаар газар дээр нь шалгалт хийгдэх байсан. Бид зургадугаар сараас хойш хүсэлт тавьсан. Цар тахлын улмаас шалгалт хийх баг ирээгүй. Сая ирж ажилласан гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Газар дээр хийсэн шалгалт амжилттай болсон. Бидний хариу аравдугаар сарын 13-нд тухайн байгууллагын байнгын хороо хуралдаж шийдвэр гаргана. Аравдугаар сарын 21-нээс 23-ны хооронд болох нэгдсэн хуралдаанаас Монгол Улсыг саарал жагсаалтаас гаргах эцсийн шийдвэр гарна" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
6
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж