Италид суух Хойд Солонгосын Элчин сайдын орлогч Сөүлд урважээ | News.MN

Италид суух Хойд Солонгосын Элчин сайдын орлогч Сөүлд урважээ

Италид суух Хойд Солонгосын Элчин сайдын орлогч Сөүлд урважээ

Италид суух Хойд Солонгосын Элчин сайдын орлогч Сөүлд урважээ

Италийн Ром хотод суух Хойд Солонгосын Элчин сайдын орлогч Жо Сон Гил 2018 оны сүүлээр сураггүй болсон. Тэрбээр Өмнөд Солонгост өнгөрсөн 2019 оны долдугаар сард орогнол хүсч ирсэн ба Засгийн газрын хамгаалалтад байгаа хэмээн Сөүлийн улстөрч мэдэгдлээ.

Өмнөд Солонгосын сөрөг хүчний гол нам болох Ардын хүч намын улстөрч Ха Тэ Гюн энэ тухай фэйсбүүк хуудастаа бичжээ. Өөр олон эх сурвалжийн баталснаар Жо Сон Гил нь эхнэрийнхээ хамт гуравдагч орноор дамжин Өмнөд Солонгост ирсэн байна. Харин Өмнөд Солонгосын тагнуулын газраас "Үүнийг батлах боломжгүй" гэсэн хариулт өгсөн аж.

Эх сурвалж: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ХЭХЭ 2020-10-07 192.82.71.121

УРВААД БАЙХДАА ЯАХАВ ДЭЭ ТАРГАН КИМД ҮЙЛЧЛЭХГҮЙ ГЭХЛЭЭР УРВАГЧ БОЛЧИХ УУ ЭРГҮҮ ХАР ЛАЛАРАА

Avatar

Зочин 2020-10-07 192.82.68.140

Удахгүй өмнөдөөс зугтаад хойтруу орох гэж яваад

Avatar

Баасансүрэн 2020-10-07 202.126.88.212

Хүмүүс гачигдал хавчлагаас зугтах нь аргагүй. Ямарч байсан нутагтаа элэгтэй хүн юм.уижигхэн хойг дээрээ хоёр хуваагдаж амьдрах ямар хэрэг байна. Хойд өмнөд хоёр Солонгос нийлэээд хөгжвөл дэлхийг ядах юмгүй тэргүүлнэдээ

Avatar

Зочин 2020-10-07 150.129.143.130

ХӨӨЕ НААД ГАРЧИГАА БОДОЖ ТАВЬ! ТЭР ДАРАМТТАЙ НИЙГЭМЭЭС АРДЧИЛСАН ОРОНЛУУ ЯВАХ НЬ ОРГОХ ЮМУУ? БИД ХҮНЛЭГ ЭНЭРЭНГҮЙ НИЙГЭМ БАЙГУУЛАХ ГЭЭД БАЙГАА БИШҮҮ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж