Төрийн албаны шалгалтын сорилын ном хэвлэгдэн гарлаа | News.MN

Төрийн албаны шалгалтын сорилын ном хэвлэгдэн гарлаа

Төрийн албаны шалгалтын сорилын ном хэвлэгдэн гарлаа

Төрийн албаны шалгалтын сорилын ном хэвлэгдэн гарлаа

Төрийн албаны зөвлөлөөс өнгөрсөн хугацаанд иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийг үндэслэн “Төрийн албаны шалгалтын сорил” номыг хэрэглэх боломжийг цахим хэлбэрээр иргэдэд олгосон бол энэ удаад цаасан хэвлэлтийг хүргэж эхэлжээ.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт, нийгэм, эдийн засгийн үйл явцад гарсан өөрчлөлттэй уялдуулан Төрийн албаны зөвлөлөөс төрийн албаны шалгалтын сорилыг баяжуулах, боловсронгуй болгох ажлыг өнгөрсөн хугацаанд тасралтгүй хийж, эрдэмтэн судлаачдын санал дүгнэлтэд тулгуурлан сайжруулах, программ хангамж, техникийн нөхцөлийг шинэчлэх талаар өргөн хүрээтэй шат дараатай ажлууд хийж гүйцэтгэжээ.

Мөн Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төсөл санаачлан, Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөл, Боловсрол, шинжлэх ухааны яамны дэргэдэх Боловсролын үнэлгээний төв, Монголын Хуульчдын холбоо зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцсон уулзалт болж, сонгон шалгаруулалтын арга туршлагын талаар санал солилцсон байна.

Та бүхэн 2020 онд шинээр хэвлэгдэн гарсан “Төрийн албаны шалгалтын сорил” номоо Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн хуульчдын номын худалдаанаас худалдан авах боломжтой юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж