Ордны эр хоёр загал болтлоо ижилдэж, Ардчилсан намаас өрх тусгаарлан шинэ өргөө гэртэй болсон Л.Болд, Ж.Батзандан хоёрын эрх ашиг хийгээд нөхөрлөлд цэг тавигдсан бололтой. М.Энхболдыг огцруулахаар Ардын намын гуравтай нэгдэж, нийлж, жагсаал цуглаан хийж явсан тэдний нөхөрлөл "сайн хужаа сарын найз" төдий л байж. Үнэндээ ордны жагсагчдаас албан тушаалгүй, гудамжинд гарсан нь ганц Ж.Батзандан. Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар хоёр сайд болсон бол Т.Аюурсайхан УИХ-ын дэд даргын суудалд заларсан. Журмын найз, намын нөхөр Л.Болд нь Ерөнхийлөгчийн хаяаг бараадсан.
Цэв цэнхэр явсан Л.Болдыг ув улаан болтол нь өөрчилсөн Ж.Батзандан өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, “АН-тай нэгдэх, нийлэх асуудал яригдаагүй. Л.Болд бол ШИНЭ намын нэг гишүүн, Төв зөвлөлийн дарга. Л.Болд гэдэг хүний санал бол нэг гишүүний санал гэсэн үг. Түүнээс биш өвөр түрийндээ яаран орох шаардлагагүй гэж бид үзэж байна” гэж хэлэв. Түүний энэ үг Л.Болдын тав хоногийн өмнө хэвлэлд өгсөн “Би ШИНЭ намын Төв зөвлөлийн дарга хэвээрээ байгаа. Ж.Батзандан намын дарга хэвээрээ. Орон нутгийн сонгуулийн дараа сонгуулийнхаа үр дүнг хэлэлцэнэ. Их хурлын сонгуулийн дараа намын дарга улс төрийн хариуцлага хүлээнэ гэдгээ мэдэгдсэн. Цаашдаа ШИНЭ нам, АН нэгдэх процесс явна” гэх ярилцлагад өгч буй хариу бололтой. Тэдний үг, ярианаас харахад Л.Болд, Ж.Батзандан хоёрын байр суурь зөрчилдөх болжээ гэлтэй. УИХ-ын сонгуулиас хойш өвдөг шороодсон тэд ШИНЭ намын албан тушаалаа өгч байгаагаа зарласнаас хойш хамтдаа “үзэгдээгүй”. Гэхдээ хэн хэн нь намынхаа албан тушаалаа өгөөгүй хэвээр аж.
УИХ-ын сонгуульд ялагдал хүлээснийхээ дараа Л.Болд Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөхөөр очсоноос хойш ШИНЭ намыг АН-тай нэгдэх нийлүүлэх асуудлыг байнга ярих болсон. Харин хэсэг чимээгүй “бүгсэн” Ж.Батзандан гэнэт гарч ирээд Л.Болдын ярьсныг үгүйсгэж байгаагаас харвал тэдний эрх ашиг салж, нөхөрлөлд нь цэг тавигдсан бололтой.
А.ШАРХҮҮ
ЗОЧИН 2020-10-07 103.111.68.3
Энэ 2 засгаас бялуу хүртээд амьдралаа дээшлүүлэх нь чухал болохоос ацных нь шударга ёсны төлөө явах юм бэ.
Зочин 2020-10-07 46.105.111.2
Шудрага нийгмийн дуу хоолой дутагдаж байна! Батзандан, Болд 2ын өмнөөс хагаралдуулж бичээд нэмэргүй.
Зочин 2020-10-07 202.9.46.125
Тэмцэгч хоёртоо амжилт хүсэе!
Төр 2020-10-07 202.9.40.146
2 галзуу гэж Баасанхүү зөв л тодорхойлсон доо
Зочин 2020-10-07 202.9.46.125
Баасхүү өөрөө галзуу л даа
Зочин 2020-10-07 49.180.69.194
Ялихгүй зусарч, б**с долоогч нар шударга хүнд хэзээний дургүй. Шударга хүн харин шударга хүндээ дуртай байдгийншт.
Зусарч, долоогч нар харин бие биеэ олоод байдаг юм. Сонирхолтой нь тэд найз ч байж чадахгүй, дайсан ч байж чаддаггүй л хүмүүс. Хувиа бол харин хөөрхөн болгоод байдаг юм. Нэгхэн насны амьдрал юм даа зайлуул.
Зочин 2020-10-07 103.212.116.176
Нэгэн нөхрийнхээр Хүрэлсүхийн засгийн газарт аврал хэрэг байсан юм уу, Үгүй дээ. Харин эсрэгээр Хүүкийн дохиогоор Оюун-Эрдэнэ тэргүүтэй МАН-ын залуучууд жагссан, харин Батзандан, Болд оролцсон. Ж.Батзандан бол ясны шударга хүн байналээ, тэр Болд, магнай нар шиг хүн биш
Зочин 2020-10-07 66.181.182.21
Xaryg xarj xarvasan Sharyg xarj sharvasaner xunii judaggui amitad
Зочин 2020-10-07 66.181.181.207
Улс төр албан тушаалын я н х а н ууд…. Шившигтэй тэнэг гарууд…
Хас 2020-10-07 122.201.24.19
Та 2-ын Шударга ёсны дуу хоолой үгүйлэгдэж байна шүү
ялихгүй зусар баяжихад саад 2020-10-07 202.126.90.50
Энэ хоёр шаар МАН-ын У.Хүрэлсүхийн засгийн газрыг дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байхад нь аварч үлдээсэн гол хүмүүс. Уг нь огцруулсан байсан бол МАН өнөөдрийнх шиг даврахгүй байх байсан. У.Хүрэлсүхэд зусардсаныхаа шанг өнгөрсөн УИХ-ын сонгуулиар сайн хүртэж нам ч үгүй гишүүн ч үгүй болсон.Одоо та хоёрын үгийг тоож сонсох нохой ч байхгүй. Та хоёрыг МАН ашиглаад гараа угаагаад л хаячихсан.АН-даа эргэж очих нүүргүй болсон.Болд ч яахав баян хүн.Батзандан л шалдан хоцорлоо доо хөөрхий.
zochin 2020-10-07 180.233.124.58
ugiin hudlaa garuud gedegn batlagdaj bna ene 2 uls orond gai bolnuu gehees nemer bolohgui
Зочин 2020-10-07 202.9.40.149
Ж.Батзандан манай улсад олон жил бугласан нам дамнасан МАНАН-г сарниулж устгахад гол үүрэг гүйцэтгэсэн хүн. Түүнийг ард түмэн мэднэ. Шулуун шударга хэлэх гэсэн зүйлээ шууд хэлчихдэгучир шударга биш улсууд дургүй. Ялангуяа АН-ын шударга биш нөхдүүд бол маш их дургүй. дээрээс нь МАНАН-гийн эздийн үгээр дуугардаг энэ сайт муулах нь аргагүй. З.Энхболд, Ж.Батзандан, Л.Болд нар АН-аас эх орныхоо ард иргэдийнхээ эрх ашгийг бодож МАНАН-г устгаж Эрдэнэнтийн 49 хувийг ард түмэнд өгсөн
Зочин 2020-10-07 202.179.27.25
ЭНЭ 2 ОДОО ХЭД ДЭХ НАМ ДЭЭРЭЭ ЯВЖИЙН …
zochin 2020-10-07 203.91.115.249
Хэчнээн шинэ нам, хэчнээн нэгдсэн нам байлаа ч АН биш. Түүнийг л санагалзахаас өөрийг бол үгүй
ААК 2020-10-07 202.131.249.14
ЭНЭ 2 БАТЗАНДАН БОЛД НАР БОЛ ТҮҮХЭН ГАВЬЯА БАЙГУУЛСАН ХҮМҮҮС ШҮҮ, ЭНЭ САЙХАН ЗАЛУУЧУУДЫГ БҮҮ ХАГАРАЛДУУЛ, ТЭД БОЛ ТОМ ХАРЖ ЯВАА ИХ УЛС ТӨРЧИД ШҮҮ, МОНГОЛЧУУДЫН ТӨЛӨӨ Л ЗАЛУУЧУУД ШҮҮ,,, АМЖИЛТ,,,
Зочин 2020-10-07 182.160.0.3
Батзандан саяын сонгуульд ялагдаагүй. Түүнийг Оюунэрдэнэ сайн ашиглаад жийчихсэн гээд юм мэдэх хүмүүс нь инээгээд байна лээ. Ха,ха. Зандан хүү молиг үмхсэн гэсэн.
Зочин 2020-10-07 202.126.89.104
2 баас
иргэн 2020-10-07 202.70.34.70
Болд Еөөкийн дэргэд шигдэж байгаад нэг элчингээр явчих санаатай бэртэгчин.
Зочин 2020-10-07 202.179.25.172
Zuv AH-tai niilj yahin be? tus tus subekt shuu dee ter l heveeree yavsan ni deer
jahajkd 2020-10-07 66.181.168.131
2 aliaalagch