Үндэсний геологийн албаны дэд даргаар Б.Уянгыг томилжээ | News.MN

Үндэсний геологийн албаны дэд даргаар Б.Уянгыг томилжээ

Үндэсний геологийн албаны дэд даргаар Б.Уянгыг томилжээ

Үндэсний геологийн албаны дэд даргаар Б.Уянгыг томилжээ

Засгийн газрын өнөөдөр (2020.10.07)-ийн хуралдаанаар Үндэсний геологийн албаны дэд даргаар Б.Уянгыг томилжээ. Б.Уянга нь ШУТИС-ийн Геологи, газрын тосны сургуулийг “Геологийн зураглал” мэргэжлээр төгссөн.

Тэрбээр үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байгаад 2010-2016 оны хооронд АНУ-ын Харвардын их сургуулийн Дэлхий Гараг судлалын тэнхимд Төв Азийн геологи, тектоникийн асуудлаар Докторын зэрэг хамгаалсан. 2019 оныг хүртэл Японы Токиогийн их сургуульд Хөвсгөл, Тува-Монголын орчмын эртний геологийн тогтцын судалгааг докторын дараах судалгааны төслийн дагуу хийж гүйцэтгэж байгаад эх орондоо ирж суурьшсан геологич юм.

Б.Уянга нь АНУ болон Японд суралцаж, судалгаа хийж байх хугацаандаа АНУ-ын Геологийн Алба, Японы Геологийн Албадад ажиллаж, судалгаа хийж байсан туршлагатай. Тэрбээр геологийн суурь судалгааны үр дүнгээ олон улсын, чансаа өндөртэй сэтгүүлүүдэд тогтмол хэвлүүлдэг эрдэмтэн бөгөөд Америкийн Геофизикийн холбоо, АНУ болон Японы геологийн холбоод, Японы Геологи судалгааны нийгэмлэгийн гишүүн юм.

Сануулахад, Засгийн газар өнгөрсөн долдугаар сард Үндэсний геологийн алба байгуулж, даргаар нь О.Чулууныг томилсон билээ.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
5
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Уурхайчин 2020-10-07 64.119.26.226

Ахмад,залуу зөв хоёр хүн хаидарч ажиллахаар болжээ?! Амэтлт хүмье

Avatar

Зочин 2020-10-07 202.9.46.146

Албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагданаа гэж…сургалт,сургуулийн танхим, үйлдвэрлэл хоёр ч тэс өөрдөө..За суралцаад байж дээ.

Avatar

иргэн 2020-10-07 202.9.46.150

Ажлын туршлагатай ахамад залуу үеийн боловсон хүчний зөв менежмент. Амжилт хүсье.

Avatar

ЗОЧИН 2020-10-07 202.179.30.242

залуу хүн боловсролтой хүн байна амжилт хүсье

Avatar

Зочин 2020-10-07 185.220.102.241

>> Шилдэг бэлгийн болзоо сайтад тавтай морилно уу —- https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

Зочин 2020-10-07 192.82.68.131

Амжилт хүсье! АМГТГ-н геологийн хэлтсийн дарга гээд Сүнжидмааг болчих вий гэж мөн ч олон хүн айсандаа ажлаа мэдэхгүй дээр нь их зантай хэцүү хүн шүү..

Avatar

Геологич 2020-10-07 202.126.90.134

Улс орны стратегийн судалгааны чухал ач холбогдолтой албанд томилогдсонд баяр хүргэж, амжилт хүсье.
Салбарын хөгжилд хожим харамсахгүй их хувь нэмэр оруулаарай. Баярлалаа

Avatar

Зочин 2020-10-07 66.181.189.206

Geologiin salbart uurchlult shinechleltiig avchirna gedegt 100% itgeltei bn. Ajliin undur amjilt husie

Avatar

Зочин 2020-10-07 202.9.40.149

Шударга сайхан ажиллаарай. Ажлын амжилт хүсье

Avatar

Зочин 2020-10-07 103.50.207.150

Үндэсний Геологийн Албыг зөв 2 хүний гарт өгч дээ Амжилт хүсье

Avatar

Зочин 2020-10-07 202.9.41.13

Нүдээ олжээ.

Avatar

ОНОМ 2020-10-07 119.40.98.106

Шавь маань явж байна. Сүрхий хүүхэд. Удам дамжсан геологич байх шүү. Мэдээж Оюутын баг байх.

Avatar

Зочин 2020-10-07 66.181.161.32

Ajliin amjilt, geologichisdoo ogoojtei darga bloroi

Avatar

Zochin 2020-10-07 220.213.60.12

Uu ene chin mash mundag emegtei shidee. Japand olon ulsiin hural deer taarch baisan yum bna. Ajiliin amjilt husie.

Avatar

789456 2020-10-07 202.179.26.240

Үндэсний Геологийн Албыг зөв 2 хүний гарт өгч дээ. Ирэх 4 жилд цэгцрэх тийшээ хандах байлгүй дээ, сүүлийн 10 иад жил хөл толгой нь ч мэдэгдэхгүй хэдэн авгай нар Монголын геологийн албыг шороотой хутгачихаад байна. АМХЭГ-д байгаа үсэг мэдэхгүй 2 авгай дарга гээд суугаад байгаа өөрсдөөсөө бас ичихгүй л юм даа.

Avatar

Зочин 2020-10-07 202.9.46.146

Онолын мэдлэг бол зүгээр л "луужин"юм.Харин үйлдвэрлэл,практикаас олсон мэдлэг бол жинхэнэ мэдлэг гэж нэг ухаантай хүн хэлсэн байдагдаа уг нь.Гаргаж буй шийдвэр нь Геологчдын өмнө тулгараад байгаа асуудлуудыг амьдралын хөрсөнд дээр хэр нийцэх л үлдэждээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж