УЕП: Ч.Сайханбилэгийг Монголд шилжүүлэн авчирна | News.MN

УЕП: Ч.Сайханбилэгийг Монголд шилжүүлэн авчирна

УЕП: Ч.Сайханбилэгийг Монголд шилжүүлэн авчирна

УЕП: Ч.Сайханбилэгийг Монголд шилжүүлэн авчирна

Улсын прокурорын Ерөнхий газар (УПЕГ)-аас өнөөдөр (2020.10.07) мэдээлэл хийлээ.


Энэ үеэр Нийслэлийн прокурорын газар (НПГ)-аас 2020 эхний гуравдугаар улирлын байдлаар мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан нийт 570 хэрэгт хяналт тавин ажилласнаас 273 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн талаар мэдээлэв. 

Мөн прокурорын байгууллагаас гаргасан тоон мэдээллээс харахад авлига, албан тушаалын хэрэг арван хувиар, хүрээлэн байгаа орчны эсрэг хэрэг 55 хувиар, хүн худалдаалах хэрэг 35 хувиар,  мөнгө угаах хэрэг 11 хувиар, эрүү шүүлт тулгах хэрэг 5.8  хувиар тус тус өсчээ.

Харин мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах хэрэг 13 хувиар, хүүхдийн эсрэг гэмт хэрэг 15 хувиар, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх хэрэг 22 хувиар тус тус буурсан байна.

Хурлын үеэр НПГ-ын Ерөнхий прокурорын орлогч прокурор Ц.Насанбат шүүхээр шийдвэрлэгдсэн зарим хэргүүдийн талаар мэдээлэл өгсөн юм.

“ЖИ ТАЙМ”-ЫН ГЭХ ХЭРЭГ ШҮҮХЭЭР ЭЦЭСЛЭН ШИЙДВЭРЛЭГДСЭН

“Жи Тайм” сүлжээний гэгдэх Э.Оюунчимэгт холбогдох хэрэгт 11.386 хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг эргэн төлүүлэх шүүхийн шийдвэр долдугаар сарын 20-ны өдөр гарсан. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Оюунчимэгийг зохиомол байдал зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн хоёр дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар таван жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Шүүхээс шүүгдэгч Э.Оюунчимэгээс 11 тэрбум 830 сая 503 мянга 841 төгрөгийг гаргуулж хохирогч нарт олгуулах, 906 иргэний хариуцагчаас  зургаан тэрбум 881 сая 661 мянга 229 төгрөгийг гаргуулж хохирогч нарт олгуулахаар тус тус шийдвэрлэсэн.

Г.СОЛТАН, Д.ДАМБА-ОЧИР, Б.УНДАРМАА НАРТ ЯЛ ОНООВ

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас албан тушаалын байдлаа урвуулан ашиглан их хэмжээний зээл авсан хэрэгт гэм буруутай нь тогтоогдсон УИХ-ын гишүүн асан Г.Солтанд нийтийн албанд томилогдох эрхийг таван  жилээр хасч, гурван жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, Д.Дамба-Очирт ийтийн албанд томилогдох эрхийг зургаан жил хүртэлх хугацаагаар хасч, гурван жил зургаан сарын хугацаагаар хорих ял, Б.Ундармаад 2.6 жилийн хорих ялыг тус тус оноосон.

ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХЭЭС Ж.ЭРДЭНЭБАТ, Н.НОМТОЙБАЯР НАРЫН ЯЛЫГ ХЭВЭЭР ҮЛДЭЭСЭН

Өнгөрсөн долдугаар сард УИХ-ын гишүүн асан С.Баяр, С.Баярцогт, Да.Ганболд, Б.Бямбасайхан, М.Энхсайхан, Н.Номтойбаяр, Ж.Эрдэнэбат, Д.Эрдэнэбат нарт холбогдох албан тушаалаа урвуулан ашигласан, мөнгө угаасан гэх хэргүүдийг шүүхээр шийдвэрлэсэн. Дээрх хүмүүсээс Ж.Эрдэнэбат,  Н.Номтойбаяр нар давж заалдсан бөгөөд Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.

Дараа нь Ц.Насанбат прокурор сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Интерполоор эрэн сурвалжилж байгаа хэвээрээ юу?

-Мөрдөх байгууллагаас Ч.Сайханбилэгийг Монголд шилжүүлэн авчрах талаар холбогдох байгууллагуудад хандсан. Мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна.

-Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан хэрэгт нэмж өөр гишүүдийг шалгаж байгаа юу?

-УИХ-ын зарим гишүүдтэй холбоотой хэргүүдийг эцэслэн шийдвэрлэсэн. Цаана нь шалгаж байгаа хэргүүд бий.

Монгол Улсын нутаг дэвсгэрт 800 хятад иргэн орогнон, мөнгө угаасан байж болзошгүй гэмт хэрэг зохион байгуулсан гэх үндэслэлээр монгол хүмүүс холбогдоод байсан. Гэтэл шүүгдэгч дунд тухайн хүний нэр байгаагүй. Энэ нь ямар учиртай юм бэ?

Хятадын 15 иргэнтэй холбоотой хэрэг, зургаан хүнтэй хэрэг хоёр дүүргийн шүүхэд шилжсэн. Гэм буруутай эсэхийг хэлэлцэх шүүх хурал товлогдсон. Өмнө нь хэд хэдэн удаа хойшилсон. 

-Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнийг тагнаж, чагнасан асуудлыг Тусгай хяналтын дэд хороо шалгаад прокурорт шилжүүлсэн. Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Т.Гэрэлийг тус хэрэгт яллагдагчаар татсан гэх мэдээлэл бий. Хяналт шалгалтын явцын талаар мэдээлэл өгч болох уу?

-Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

29 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-10-07 185.220.102.241

) Шилдэг бэлгийн болзоо сайтад тавтай морилно уу —- https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

Зочин 2020-10-07 139.5.218.155

сенсаац хөөхөө болимоор юм аа. хандсан байгаа л гэсэн байна. аль дээр л хандсан шүү дээ. тэрнээс хойш онцын өөрчлөлт гараагүй л байгаа. өнөө маргаашгүй аюаад ирэх гэж байгаа юм шиг бичиж. хүний хэлсэн үгийг, ямар асуултад юу гээд хариулсныг ойлгодог болчхоод мэдээ бичмээр байна.

Avatar

Чадахгүй ш дээ. 2020-10-07 66.181.190.133

Чадахгүй чацага царайлна ш дээ. Ийм улс төржсөн хэрэг дээр АНУ Жэнкод салаавч өгнө ш дээ.

Avatar

Zochin 2020-10-07 64.119.17.125

Saihanbileg uls Oron hidaldchihaad ter munguur tansaglan GADAADAD amidarch baigaa bizdee. Tuuniig yaraltai avchirch hurungu, dollariig ni ulsiin bolgo. SHOROND ELBEGDORJTOI NI HORI.

Avatar

Зочин 2020-10-07 64.119.18.226

Huuriig huzuugui hulgaichtai ni shond duujilj ,shorond hataa uravsan hulgai Elbegdorj vandonoviin gar hul bologch nerendee taarsan saihanbalag ingeed dashiinshoo bolov oo? um maanii badmee hum

Avatar

Зочин 2020-10-07 202.9.40.32

Илүү идсэнээ эх орондоо өг өөр зүйлгүй

Avatar

Жанхуу огцор. 2020-10-07 64.119.19.22

Жанхуугийн төмөр замын 280 сая долларын хэрэг, элбэгдоржигй байрвчилах, жанхугийн туслахудын баривчлах, Интерполоор хайлгаж байсныг зогсоосон асуудлыг сэргээх асуудал юу болсон бэ?

Avatar

zochin 2020-10-07 59.153.112.127

harj l baihaas, tsaad uls ni usa shuu dee, hunii erhiig deed zergeer hargalzaj uzne, bidend tom tom amlaj tomroh ch yahav yavuulsan bichgee l helsen baih, tsaad uls ni saitar sudalj baij l shiidne gesen ug. sudlaad ireheer helmegduulelt l haragdah baih doo

Avatar

Зочин 2020-10-07 202.9.40.149

Улс орныхоо эрх ашгийн эсрэг ажиллаж баялагыг гадаадынханд үнэгүй шахам өгч өөрөө олон сая долларын хахууль авсан байж болох нөхрийг авчирч яллах нь зөвөө. тэгэхгүй бол цаашид олон Ч.Сайханбилэг нар гарч ирээд улс орныг сүйрүүлнэ шүү

Avatar

ZOCHIN 2020-10-07 180.150.83.201

ER N BOL TURIIN UNDUR DEED ALBIIG HASHIJ BSAN HUMUUS GADAGSHAA ZUGATAJ TENEGTSENEES S.BAYR SHIG SHORONDOO OROOD L HERGEE HULEEJ YLAA UURSEN N YDAHDAA NEREND TCEVERSHUUDEE…ER HUN SHIG….SAIHANBILEG BOL UHSEN ATC BHGUI YU…ELBEGDORJIIN HUUHELDEI HULCHGAR HUN HOG….IDEHDEE HUSAHDAA ICHIJ BH N YASIIN…

Avatar

Баянаа 2020-10-07 66.205.4.66

Сайханбилэг ирээд хэрэггүй, шоронд орохын нэмэр. Одоо Баттулгатай муудалцсан хүнд халтай цаг ирж. Амьдын хохь болно, наадуул чинь яаж ийгээд ял өгөөд гянданд суулгана. Ганц олдсон амьдралаа хэн тэгж үрж байдаг юм. Аймшигтай хэлмэгдүүлэлт явагдаж байна ш дэ, 1937 онд Монголд байсныг нь бүгдийг алсан, арай чүү гадаад руу ганц нэг нь гарсан нь амьд үлдсэн цаг саяхан. Энэ махны машин дараа эргээд тань руу ч чиглэж мэднэ, хэн рүү чиглэхийг хэн ч мэдэхгүй.

Avatar

Зочин 2020-10-07 202.21.96.134

Ха ха ха. Бүх улс төрчид шоронд ордоггүй л юм байна. Сайн сайхан яваа улс төрчид зөндөө л байна. 1930 оныг яаж Мэдээллийн зуун 21-р зуунтай харьцуулж зүрхэлнэм бэ??? Шунал ихдэхээр шулам болдгын үлгэр энэ. Гэхдээ Зоригийн хэрэгт буруутгагдсан Чимгээ Содномдаржаа 2-н хэргийг харин 1930 оны хэлмэгдүүлэлттэй зүйрлэж болох юм шиг бна. Хүзүүгүй хэмээн ард олноо алдаршсан нөхөр яахыг л хүлээж дээ.

Avatar

Hs 2020-10-07 98.204.176.20

Yu ve ? Hereg hiisen yalii n oh geheer battulga buruutan bolohuu ?haha hucna daa chi!!! Hulgai hiisel bol yaltai

Avatar

МЭЛС 2020-10-07 202.131.245.6

Хэрэг хийнэ зугтана, энэ их арчаагүй нөхөр бна ш дээ, Баярцогт шиг ээ л байл даа.

Avatar

уншигч 2020-10-07 66.181.161.106

Авчирсаны дараа л чаддаг юм байна гэхээс өөр хэлэх үг алга даа

Avatar

Зочин 2020-10-07 202.55.188.88

Ene bas teneg shuu nuguuduul shigee guriigeed suuj baihgui, adilhan idsiim chin yahiin geed. Guriigeed baisan bol tegj baigaad Bayar, Bayartsogt nar shig zamhrah baisan yumiig teneg yum shig uuruu gantsaaraa idsiim shig zugataad yavchdag

Avatar

ЗОЧИН 2020-10-07 202.21.126.30

МАНАЙХЫГ ӨМНӨХ САЙД НАРАА ЯМАР ШАЛТГААР БАРЬЖ ХОРЬЖ БАЙГААГ МЭДЭЖ БАЙГАА УЛС САЙХАНБИЛЭГИЙГ МАЙ ГЭЭД ӨГНӨ ГЭЖ ГОНЖ ШҮҮ ДЭЭ. САЙХАНБИЛЭГ ЗУГАТСАНААРАА ХҮНИЙ ЭРХ, ШУДАРГА ЁСНЫ ТӨЛӨӨ ТЭМЦЭЛД ХУВЬ НЭМЭР ОРУУЛЖ БАЙНА. НӨГӨӨ ШҮҮГЧ ТӨМӨРБАТЫГ ОДООХОН АВААД ИРНЭ, АНУ-ЫН ПРОКУРОР АМАЛСАН ГЭЖ БАТТУЛГА, ЕР ПРОКУРОР ЖАРГАЛСАЙХАН 2 ХЭЛЭЭД БАЙСАН ЯАСАН…

Avatar

Зочин 2020-10-07 182.160.0.3

Сайханбилэгийг авчрана гэвэл гонж биз. Хүний эрхийг дээдэлдэг газар манай махны машинд өгч явуулах юм гэнэ. Хараат шүүх прокурорт юж гэж өгдөг юм. Битгий наашаа ир.

Avatar

He 2020-10-07 98.204.176.20

Hunii um idsen hunii tolgoig ildeggui umaa USA chn

Avatar

зочин 2020-10-07 66.181.161.75

АТҮТ -ийн ажилтнуудад 100 мянган долларын авилга өгсөн ч одоо хзртэл хэрэг нь дарагдаад УИХ гишүүн болсон Адьяасүрэн гэдэг хүүхний асуудлыг яагаад хойшлуулаад чимээгүй байна. Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх нэрээр төрийн албан хаагчдад ихээхэн хэмжэний авилга өгсөн нь илэрснийг хэвлэл мэдээлэлээр цацагдаад удаж байна.

Avatar

Зочин 2020-10-07 202.126.89.104

Оюуэрднийг тагнаж чагнасан гэдэг жүжиг.энэ гөлөгийг тагнах шаарлага байхгүй.жастын өрийг жилдээ багтааж төлүүлнэ энэ тэр гээд тувт худлаа гонгиносон гөлөг.хүүжгий бас өөрийгөө чагнасан гэж гүжирдсэн.Тагнуулаа гартаа хийж авах гэсэн бааснуудын башир арга.

Avatar

ждүчин оюундарь 2020-10-07 66.181.161.82

цэцэд нуугдаад байсан сугардаггүй сугар хулгайчииг хөл бөмбөгөөс зоос хулгайлсан хөлбөмбөгиин ганбол д шүүтч төмөрбат ждү хулгайлсан учрал нар хаачив

Avatar

МЭДЭЭ 2020-10-07 202.179.26.126

САЙХАНБИЛЭГИЙГ АВЧРАНА Ч ГЭХ ШИГ АВЧРАХ ОРОЛДЛОГО ДӨНГӨЖ ХИЙЖ ЭХЭЛЖ БАЙХАД…

Avatar

ХАН 2020-10-07 202.55.183.178

Сайханбилэг чоно оо чоно. Монголд ирлээ юу

Avatar

Шодоргос 2020-10-07 103.80.211.37

Битгий худлаа бичиж бай лдаа. Юм мэдэж бич л дээ. News.mn-ийнхан интерподлын шугамаар бүтэхгүй. Яагаад гэвэл, уг байгууллага улс төрийн асуудалд оролцдоггүй. Мөн шийдвэрээ хамтын зарчмаар гаргадаг. хэн нэгэн татгалзвал бүтэхгүй. Сайханбилэг яг одоо аоь улсад байна. Тухайн улстай харилцан туслалцах гэрээтэй юу. Прокурор ажлаа мэдэхгүй донгос байгаа юм бишүү.

Avatar

Зочин 2020-10-07 66.181.161.55

Дорлигжавын хэрэг юу болсон бэ? Тэрэн дээр яагаад тайлбар хэлэхгүй байгаа юм бэ?

Avatar

Зочин 2020-10-07 64.119.23.148

Jinhene ervvgiin hereg chini l ene dee !

Avatar

Зочин 2020-10-07 203.91.115.53

Ерөнхийлөгч баттулга гэдэг хүн л мэднэ ш дээ. Тэр байтугай банкан дахь мөнгийг нь данснаас нь хулгайлж Дорлигоод авч өгсөн голомт банкны хялар Баясаа шалгагдах нь байтугай Баттулгын 280 сая доллар хулгайлсан хэрэгт нь хамтрагчаар оролцоол явж л байна .

Avatar

Зочин 2020-10-07 103.229.123.165

Монголчууд нойрноосоо сэрж гэгээрэхгүй бол гадны боол болох нь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж