С.Чулуун: Кино урлагийг дэмжих санд 10 тэрбум төгрөг төсөвлөсөн | News.MN

С.Чулуун: Кино урлагийг дэмжих санд 10 тэрбум төгрөг төсөвлөсөн

Хуучирсан мэдээ: 2020.10.07-нд нийтлэгдсэн

С.Чулуун: Кино урлагийг дэмжих санд 10 тэрбум төгрөг төсөвлөсөн

С.Чулуун: Кино урлагийг дэмжих санд 10 тэрбум төгрөг төсөвлөсөн

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо өнөөдөр (2020.10.07) хуралдаж, кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл, ажлын хэсэг шинэчлэн байгуулах асуудлыг хэлэлцлээ. Хуралдааны эхэнд Кино урлагийг дэмжих тухай хуулийн төслийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн бөгөөд орчин цагийн кино урлагийн чиг хандлагад нийцэхгүй, бодитой зохицуулалт болж чадахгүй байгаа учраас хууль эрх зүй орчныг сайжруулах, үндэсний түүх соёлоо дэлхийд таниулж, сурталчлах, мөн улсын төсөвт мөнгө оруулах, үндэсний киног дэлхийд өрсөлдүүлж, кино урлагийг дэмжих боломжтой юм байна.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Амартүвшин “Хуулийн төсөлд санхүүжүүлэх тухай маш ерөнхий заасан байна. Кино урлаг хөгжих гол хүчин зүйл нь санхүүжилт. Төрөөс санхүүжилтийг дэмжинэ гэсэн ерөнхий байдлаар оруулахаас илүү хувийн хэвшлийн кино дэмжигч, санхүүжүүлэгчдийг оруулж өгөх нь зөв болов уу. Татварын хөнгөлөлт, мөнгөн урамшуулал, татаас хэлбэрээр зохицуулж, хувийн хэвшилтэй хамтран ажиллах боломжтой байдаг. Зээлээр кино санхүүжүүлнэ гэдэг бол худлаа. Кино үйлдвэрлэж байхад зардал нь урьдчилж гардаггүй учраас зээлээр хийнэ гэдэг боломжгүй учраас сан байдлаар биш буцалтгүй тусламж хэлбэрээр санхүүжүүлэх нь илүү бодитой болох болов уу” гэв.

Соёлын сайд С.Чулуун “Хуульд ерөнхий нэг л заалт бий.  Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн Кино урлагийг дэмжих сан байгуулсан. Киноныхон зээл авна, төлөх нөхцөлөө дааж чадах уу гэдэг асуудал бий болж, уран бүтээлчдээ хүнд байдалд оруулах вий гэсэн болгоомжлол байгаа учраас ажлын хэсэг дээр ярилцана” гэсэн тайлбар өглөө.

Мөн УИХ-ын гишүүн Н.Учрал “Бид кино урлагт хандах хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Гадаадын хөрөнгө оруулалт татахад оюуны өмчийн эрхийн хамгаалалт хэр хийгдсэн бэ гэж асуудаг. Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд кинонуудыг үнэлэх, дүрмийн санг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. Киног өнгөрсөн хугацаанд хувийн хэвшил, бусад салбарууд л санаачилж, хөрөнгөө гаргаж хийсэн шүү дээ. Мөн кино урлагийг дэмжих сангийн менежментийг сайжруулж, хөрөнгө оруулалт хийхгүй бол болохгүй” хэмээн санууллаа.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат "Кино урлагийн салбарыг гадарлах хүний хувьд энэ хууль цаашид Монголын кино урлагийг дэмжих хууль байх ёстой юм. Зовлон, жаргалыг нь шийдэх, хүнд суртлыг нь багасгах зэрэг асуудлыг шийддэг байх хэрэгтэй.  Өнөөдөр кино хийж байгаа хүмүүс төрийн дэмжлэг авч чадахгүй байна. Олон улсын жишиг, стандартад нийцсэн кино хийе гэвэл энэ хэмжээний асуудлыг нь шийдэхээс өөр аргагүй. Тиймээс Соёлын яам менежментийн хувьчлал хийсэн кино үйлдвэр, кино урлагийг дэмжих санд 10 тэрбум төгрөг тавьсан нь зөв. Иргэн Дорж 1 хувийн хүүтэй зээл авч кино хийнэ, кинотеатрт гаргана, эргүүлэн мөнгөө төлнө гэдэг үлгэрийн далай. Үүнийг цаашид боловсруулах тал дээр анхааруулах хэрэгтэй гэж саналаа илэрхийллээ.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-10-07 202.126.88.212

Мандухай цэцэн хатан шиг кино хийж чадвал яахав. Бүх ангийг нь нэг дор үзээд ч ядрахгүй уйдахгүй.түүхийг гуйвуулах боломж олгохгүй байх хэрэгтэй. Газар шороо шиг кино хийвэл яанах

Avatar

benzin klok deeree dinzabr bosgotson sonin gar 2020-10-07 63.227.119.233

abgai ni dinozabr gesiimaa p kajak xylgaichaa xelj bgaan bn

Avatar

aimshigtai alyyrchin news deer 2020-10-07 63.227.119.233

ka yak

Avatar

XANGAAD BDG YUM BISHYY, BYX MANAJMENT DEER YAJ AMJUULAAD BNAA-aimshigtai bylchingaa goloj GULDGANAJ GYIGEED- 2020-10-07 63.227.119.233

SOX CHINI

Avatar

belgiin zamiin xaldbart xamgiin ayultaig anxaaryylie,byx emnelgyydiig - turux xarax gej displeidsen.sangiin baaraar aimshigtai 2020-10-07 63.227.119.233

galzyy xynii ayul DURANGAAS zalgyyraar ni salgaj baixiig anxaaryylj bn

Avatar

xul ni xabdax- arisnii tyyraltiig zaabal emchid yzyylj baix,gyilagchid xog,aimshgiin xymyyseer yrgeeleg shaxaa xiij magadgyi, 2020-10-07 63.227.119.233

profesnal emchidee xandax

Avatar

Зочин 2020-10-07 103.229.120.242

Циркээс илүү хүмүүс ёс суртахууны доройтолтой байна аа Соёлын яам хүний хүмүүжлийг соёлоор дамжуулж олгоно уу Хүн чанаргүй явж дарга болоод улсыг нураадаг, ах дүү, нутгийн хүмүүсээр баг хийн ажил сүйрүүлдэг сайд, даргын сэтгэхүйг өөрчил

Avatar

Иргэн 2020-10-07 192.82.76.81

Урлагийнхныг хувьд нь гаргая.

Avatar

Зочин 2020-10-07 202.126.89.64

Muuhai mongol kino boliooooo

Avatar

Зочин 2020-10-07 218.212.77.121

Монголын түүх (Мулан гм)-ийг үнэн зөв, уран сайхнаар харуулах түүхэн сэдэвтэй кино зохиол, бүтээл туурвихад төрөөс дэмжлэг үзүүлэх нь маш зөв. Ялангуяа Хүннү, Сиянби, жужан, Кидан, Чингисийн үеийн эзэнт гүрэн, үр хүүхдүүдийн хаанчлал, бага хаадын тухай кино бүтээхэд төрийн дэмжлэг маш чухал. Яахав анимэшн-д дэмжлэг бас хэрэгтэй. Бусад жанр төрлүүд нь зах зээлийн зарчмаараа явах нь зөв

Avatar

КИНОО КИНО 2020-10-07 202.179.27.25

БАРАГ Л БҮХ КТНОН ДЭЭР БААХАН ЗОДООНЧ ЗАЛУУС , НЭГ ШОРОНГИЙН АТАМАН, / ТЭР НЬ БАРАГ Л НӨГӨӨ ХЭН ГУАЙ / НЭГ ШАЛДАН ХҮҮХЭН,/ ТЭР НЬ БАРАГ Л ТЭР ХҮҮХЭН / ДУУСАХДАА БӨӨН УХААРАЛ ЭГЭЭРЭЛ , НУС НУЛИМС,

Avatar

Зочин 2020-10-07 202.55.188.42

Yostoi bolih yostoi ziul bol kino urlagiig demjih san. Uuniig nen darui tatan buulgsh yostoi. Kino hiih durtai ni zeelee avaad kinogoo hiine biz. Zah zeeliin zarchim iim um. Munkhbat ingej show hiij bolohgui. Ard tumnii tatvariin munguur ingej sagsuurch bolohgui. Negent chabartai kino hiij chadahgui ni todorhoi bolsin tul businessiin zarchimaaraa yavah heregtei

Avatar

Зочин 2020-10-07 122.201.24.84

"долоон бурхан харавдагүй" муу кино болсон шүү нэг л үнэмшилгүй дахиж үзмээр кино байдагдаа тийм биш

Avatar

Зочин 2020-10-07 64.119.23.148

Tvvhiig ihed guivuulsan, MAN-iin ner hvndiig l hamgaalj haatsailsan kino.
MAN ter 7 hvnii vzel bodloo ni toglood, vil geregeerd ni toglood AMI NASAAR ni toglood, odoo bvvr svnseer ni togloj baigaa yumaa, AIMSHIGTAI !!!!!

Avatar

Зочин 2020-10-07 217.79.178.53

Хэдэн шар хувалзанд зориулж худал кино хийх гэж байгаа биз. Энэ тал дээр сайн хяналт хэрэгтэй.

Avatar

МЭЛС 2020-10-07 202.131.245.6

Соён гэгээрүүлэх ажлыг хийх нь зөв л дөө, Урлаг зөв л яваасай замаас нь чөтгөрүүд орчихвий дээ

Avatar

Зочин 2020-10-07 103.229.123.165

Киноны утгыг дундаас нь алдахаас сэргийлэх хууль

Avatar

Долоон бурхан харвадаггүй 2020-10-07 202.21.127.165

Эрхэм гишүүн өөрөө баахан кино шахах нь. Кино хийнэ гэж улсаас мөнгө авдаг, тэр нь зээл биш байдаг юм болох нь.

Avatar

Зочин 2020-10-07 139.5.218.67

10 тэрбумаа зөв л зарцуулаасай! Нэг баахан хүчирхийлэлтэй аймшгийн муухай кино л хиых бх даа! 10 тэрбумаараа гадаад өрөө дарахад нэмэр болговол таарна.өртэй бж юу ч киносог юм! Өргүй болчихоод л киногоо хийнэ биз!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж