Рок домог Эдди Ван Хален тэнгэрт хальжээ

Хуучирсан мэдээ: 2020.10.07-нд нийтлэгдсэн

Рок домог Эдди Ван Хален тэнгэрт хальжээ

Рок домог Эдди Ван Хален тэнгэрт хальжээ
Eddie Van Halen of Van Halen on 3/4/78 in Chicago, Il. (Photo by Paul Natkin/WireImage)

АНУ-ын Ван Хален рок хамтлагийн үүсгэн байгуулагч, домогт гитарчин Эдди Ван Хален удаан хугацааны турш хорт хавдартай тэмцэж байгаад өчигдөр (2020.10.06) 65 насандаа таалал төгссөн талаар гэр бүлийнхэн нь мэдээлжээ.

“Би ийм зүйл бичиж байгаадаа итгэж чадахгүй нь. Гэхдээ миний аав Эдвард Людовик Ван Хален хорт хавдартайгаа урт хугацаанд тэмцэлдсэний эцэст өнөө өглөө ялагдлаа. Тэр энэ дэлхий дээрх хамгийн сайн аав байсан. Түүнтэй хамт тайзан дээр болон бусад үед ч хамт өнгөрүүлсэн мөч бүхэн минь бурхны бэлэг байжээ” хэмээн түүний хүү, хөгжимчин Вольфганг Ван Хален твиттертээ бичсэн байна.

Ван Хален Нидерландад хөгжимчдийн гэр бүлд төрсөн ч долоон настайдаа гэр бүлээрээ Лос Анжелест нүүж иржээ. Хүү нот уншиж, бичиж сураагүй ч сонсголоороо төгөлдөр хуур дээр ямар ч аяыг дуурайн тоглож чаддаг байсан гэдэг.

Тэрбээр 2015 онд ярилцлага өгөхдөө “Бид энд анх 50 ам.доллар, нэг төгөлдөр хуураас өөр юу ч үгүй ирсэн. Адаглаад англи хэл ч сайн мэддэггүй байлаа. Харин одоо биднийг хаана зогсож байгааг хар даа, энэ л жинхэнэ америк мөрөөдөл гээч нь байх” хэмээн ярьж байсан юм.

Эдди 1972 онд өөрийн ах, бөмбөрчин Алекс Ван Халентэй хамтран хамтлаг байгуулсан нь хожим 2007 онд Рок хөгжмийн алдрын танхимд Ван Хален хэмээн цуурайтах болсон билээ.

Эдди хамтлагийнхаа дуунуудын үгийг ихэвчлэн өөрөө бичдэг байснаас гадна энэ жилийн санал асуулгаар дэлхийн хамгийн чадварлаг гитарчдын дөрөвдүгээрт бичигдсэн юм.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж