Хөнгөлөлттэй “Ногоон зээл”-ээр ямар бүтээгдэхүүн авч болох вэ?

Хуучирсан мэдээ: 2020.10.07-нд нийтлэгдсэн

Хөнгөлөлттэй “Ногоон зээл”-ээр ямар бүтээгдэхүүн авч болох вэ?

ХААН Банк нийгмийн хариуцлага, тогтвортой хөгжлийн бодлогынхоо хүрээнд байгаль орчинд ээлтэй бизнесийг дэмжиж, “ногоон” тодотголтой бүтээгдэхүүн, үйлчилгээг харилцагчдадаа санал болгодог билээ. Энэ хүрээнд 2019 оноос БОАЖЯ болон Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороотой хамтарсан хөнгөлөлттэй нөхцөл бүхий “Ногоон зээл” олгож, агаар, хөрсний бохирдолтой тэмцэхэд өөрийн хувь нэмрийг оруулж байна.

Ногоон зээл гэхээр та зөвхөн цахилгаан халаагуур, дулаалгын материал, сайжруулсан зуух зэргээр л төсөөлж байгаа юм биш биз? Энэ жилээс бид “Ногоон зээл”-ээр худалдан авах боломжтой  бүтээгдэхүүний нэр төрлийг нэмж, байгальд ээлтэй дараах шийдлээс сонголтоо хийх боломж олгоод байна. Тухайлбал:

  • Эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан халаагуур
  • Стандартын шаардлага хангасан гэрийн сайжруулсан зуух
  • Стандартын шаардлага хангасан жорлон
  • Гэр, байшингийн дулаалга
  • 100 хувь цахилгаан автомашин
  • Цахилгаан мотоцикл
  • Цахилгаан скүтер
  • Унадаг дугуй
  • Сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж
  • НҮБ-ын Хүүхдийн сангаас нийлүүлдэг CHIP багцад хамаарах хоол бэлтгэл, халаалт, дулаалгын бүтээгдэхүүн
  • Ногооны хальс тэргүүтэй органик хог хаягдлаар бордоо хийх төхөөрөмж
  • Амины орон сууцны бичил цэвэрлэх байгууламж

Хөнгөлөлттэй “Ногоон зээл”-ийн хүүнд төрөөс тодорхой хувийн хөнгөлөлт үзүүлж, улсын төсвөөс санхүүжүүлснээр иргэд маш хямд нөхцөлөөр буюу жилийн 8 хувийн хүүтэйгээр энэхүү зээлийг авах боломжтой гэдгээрээ онцлог. Монгол гэр болон, байшинд зориулсан төхөөрөмж авах эсэхээс шалтгаалж иргэдэд 40 сая төгрөг хүртэл хэмжээтэй, 30 сарын хугацаатай зээл олгож буй.

Зээлдэгчид тавигдах шалгуурын хувьд банкны үндсэн шаардлагуудаас гадна ХААН Банктай хамтран ажилладаг 40 гаруй бэлтгэн нийлүүлэгч аж ахуйн нэгжээс бүтээгдэхүүнээ сонгосон байх шаардлагатай юм. Ташрамд дуулгахад, дээрх чиглэлээр бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлдэг аж ахуйн нэгжүүдтэй ХААН Банк хамтран ажиллахад үргэлж нээлттэйг дуулгахад таатай байна.

Хөнгөлөлттэй “Ногоон зээл”-тэй холбоотой илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

Эрхэм харилцагч та тус зээлд хамрагдахыг хүсвэл бичиг баримтаа бүрдүүлэн өөрт ойр байрлах ХААН Банкны салбар тооцооны төвд хандаарай.

ХААН Банкийг сонгон үйлчлүүлдэг эрхэм харилцагч танд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж