Путины 68 насны төрсөн өдөр тохиож байна

Хуучирсан мэдээ: 2020.10.07-нд нийтлэгдсэн

Путины 68 насны төрсөн өдөр тохиож байна

Путины 68 насны төрсөн өдөр тохиож байна

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины 68 насны төрсөн өдөр өнөөдөр (2020.10.07) тохиож байна. Тэрбээр ОХУ-ын Ленинград хотноо 1952 онд төрсөн, ЗХУ-ын удирдагч Йосеф Сталинаас хойш хамгийн удаан ОХУ-ын Төрийн тэргүүнээр ажиллаж буй улстөрч билээ. Тэрбээр ОХУ-ын төрийн тэргүүний алба хаших хугацаандаа 16 дахь удаагаа ийнхүү төрсөн өдрөө тэмдэглэж байгаа аж.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн Хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песковын мэдээлснээр, Путин төрсөн өдрийнхөө эхний хагасыг төрийн албандаа зориулж, олон улсад тулгамдсан асуудлаар хэдэн арван хүнтэй утсаар ярьж, улс орныхоо өнөөгийн асуудлыг хэлэлцэх аж. Харин өдрийн үлдсэн хагаст "уламжлал" ёсоор найз нөхөд, төрөл төрөгсөд, ойр дотныхонтойгоо төрсөн өдрөө тэмдэглэхээр төлөвлөжээ.

Өнгөрсөн онд Владимир Путин төрсөн өдрөө "соёл иргэншлээс хол" Тувагийн байгальд өнгөрүүлж, уул хадаар ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгутай хамт аялж, “off road” хоёр хүний суудалтай автомашинаар зугаалсан билээ.

Эх сурвалж: NEWS
Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж