Жо Байден: Трамп бүрэн эдгээгүй бол дараагийн мэтгэлцээнийг болиулах ёстой | News.MN

Жо Байден: Трамп бүрэн эдгээгүй бол дараагийн мэтгэлцээнийг болиулах ёстой

Жо Байден: Трамп бүрэн эдгээгүй бол дараагийн мэтгэлцээнийг болиулах ёстой

Жо Байден: Трамп бүрэн эдгээгүй бол дараагийн мэтгэлцээнийг болиулах ёстой

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй Жо Байден энэ сарын дундуур дараагийн мэтгэлцээн болох үед Трамп бүрэн эдгээгүй байвал мэтгэлцээнийг болиулах ёстой хэмээн байр сууриа илэрхийлжээ. Уг нь тэрбээр мэтгэлцээн зохион байгуулах эсэхийг мэргэжлийн хүмүүсээр шийдүүлэх нь зөв хэмээж байсан юм.

Байден өмнө нь “Дараагийн мэтгэлцээнийг маш чанга дүрэм журамтайгаар зохион байгуулж, эрүүл ахуйн шаардлагыг ягштал дагах хэрэгтэй” хэмээн хэлж байсан ч өчигдөр (2020.10.06) “Миний бодлоор Трамп бүрэн эдгээгүй байгаа учраас мэтгэлцээн хийх нь буруу” хэмээн сэтгүүлчдэд ярьсан байна.

Трамп болон тэргүүн хатагтай хоёр өнгөрсөн долоо хоногт халдвар авч, Уолтер Рид цэргийн эмнэлэгт хэвтсэн билээ. Гэвч Трамп гуравхан өдөр эмчилгээ хийлгээд, Цагаан ордонд эргэж ирсэн юм. Мөн тэрбээр “Миний бие их сайн байгаа. Хоёр дахь мэтгэлцээнийг тэсэн ядан хүлээж байна” хэмээн хэлжээ.

Байден энэ долоо хоногийн эхээр мэтгэлцээн зохион байгуулах эсэх асуудалд эрдэмтдийн шийдвэрийг дагана гэж хэлж байсан ч өчигдөр (2020.10.06) бодлоо өөрчилж, Трампыг эдгээгүй байхад мэтгэлцээнд оролцохгүй гэж шийдсэн аж.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж