Сураггүй болсон хоёр иргэний нэг нь эсэн мэнд олджээ

Хуучирсан мэдээ: 2020.10.07-нд нийтлэгдсэн

Сураггүй болсон хоёр иргэний нэг нь эсэн мэнд олджээ

Сураггүй болсон хоёр иргэний нэг нь эсэн мэнд олджээ

Галлагааны улирал эхэлсэн энэ үед ахуйн гал түймрийн шинжтэй дуудлага ихсэх хандлагатай байна. Энэ талаар Онцгой байдлын ерөнхий газарт өчигдөр (2020.10.06) иргэдээс ирүүлсэн дуудлага мэдээллийг тоймлон хүргэе.


БАЙШИН ШАТСАН ДУУДЛАГА, МЭДЭЭЛЭЛ ИХ БАЙНА

  • Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтад иргэн И-ийн эзэмшлийн 4х5 метрийн хэмжээтэй байшин, эд хогшил шатаж байсныг Онцгой байдлын алба хаагчид цаг алдалгүй унтраажээ. Галын дуудлага өчигдөр өглөө 08:00 цагийн орчимд Онцгой байдлын хэлтэст бүртгэгдсэн байна. Гал унтраах ангийн алба хаагчид байшин шатаж байна гэсэн дуудлагын дагуу иргэн И-ийн эзэмшлийн байшинг 30 минутад унтраасан байна.
  • Баянзүрх дүүргийн есдүгээр хорооны нутагт иргэн Д-ийн эзэмшлийн 8х10 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг болон үүдний амбаар шатаж байсныг Онцгой байдлын алба хаагчид 50 минутад унтраасан байна. Золоор хүний амь нас эрсдээгүй ба галын дуудлага өчигдөр өдрийн 12:29 цагт Онцгой байдлын хэлтэст бүртгэгджээ. Иргэдээс тус дүүргийн Ээж хайрханы тавдугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагын дагуу Гал унтраах аврах ангийн баг цаг алдалгүй очиж, галыг унтраажээ.
  • Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд иргэн М-ын эзэмшлийн 12х24 метрийн хэмжээтэй байшингийн зүүн талын хананы хэсэг шатаж байсныг Онцгой байдлын алба хаагчид 10 минутад унтраажээ. Галын дуудлага өчигдөр орой 18:10 цагт бүртгэгдэж, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 18:20 цагт очиж галыг унтраасан байна.
  • Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Борхой багийн гуравдугаар гудамжинд иргэн Б-ын 12х16 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг унтрааж, эд хөрөнгийг нь авран хамгаалжээ. Галын дуудлага аймгийн онцгой байдлын газарт 15:45 цагт бүртгэгдэж, алба хаагчид байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг таван минутад унтраажээ.

Энэ мэтчилэн галлагааны улиралд иргэд цахилгааны аюулгүй байдлаа хангаагүй, санамсар болгоомжгүй үйлдлээс болж гал алдах, улмаар эд хөрөнгөөрөө хохирч, амь насаа алдах тохиолдол ч цөөнгүй. Тиймээс галын аюулгүй байдлыг хангаж сонор сэрэмжтэй байхыг онцгой байдлын алба хаагчид анхааруулж байгаа юм.

          УРГАМАЛ ТҮҮХЭЭР ГЭРЭЭСЭЭ ГАРСАН 51 НАСТАЙ ИРГЭН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ

Галын дуудлага мэдээллээс гадна иргэд самар түүхээр яваад сураггүй болох, төөрөх тохиолдол их байна. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн “Улаан-Хад” гэдэг газар иргэн 65 настай эрэгтэй Ц, 47 настай эрэгтэй С нар өнгөрсөн сарын 26-нд самар түүхээр яваад сураггүй болсон билээ. Эрлийн багийнхан өчигдөр 14:20 цагийн орчимд иргэн Ц-г  сураггүй болсон газраас 12 км-т уулнаас эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна. Харин Иргэн С-ийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Мөн уулнаас ургамал түүхээр яваад сураггүй болсон 51 настай эрэгтэйг Онцгой байдлын алба хаагчид эрэн хайж байна. Тодруулбал, алга болсон иргэн нь сэтгэцийн эмгэгтэй бөгөөд өчигдөр гэрээсээ гараад эргэж ирээгүй аж. Алга болсон иргэний тухай дуудлага мэдээлэл өчигдөр өдрийн 13:10 цагийн орчимд аймгийн Онцгой байдлын хэлтэст бүртгэгджээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж