"Нэн яаралтай нутаг буцах хүсэлтэй 3000 орчим иргэн бий" | News.MN

"Нэн яаралтай нутаг буцах хүсэлтэй 3000 орчим иргэн бий"

"Нэн яаралтай нутаг буцах хүсэлтэй 3000 орчим иргэн бий"

"Нэн яаралтай нутаг буцах хүсэлтэй 3000 орчим иргэн бий"

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит (2020.10.07) мэдээллээ хийж байна.


ОХУ-аас аравдугаар сарын 4-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн 36 настай, нэг тээврийн жолоочоос "COVID-19"-ийн халдвар илэрсэн байна. Ингэснээр Монгол Улсад өнөөдрийн байдлаар коронавируст халдварын батлагдсан нийт 315 тохиолдол бүртгэгдсэнээс 308 нь 98 хувьтай эдгээд буй юм. Мөн 57 настай нэг эмэгтэй эдгэрч, ХӨСҮТ-ээс гарч, сувилал руу шилжлээ. Энэ хүн есдүгээр сарын 2-нд Сиатл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн.

Сүүлийн  хоёр хоногт ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийт 1281 хүнд шинжилгээ хийснээс 1280 хүний сорьцод вирус илрээгүй. Эдгэрсэн хүмүүсийн 10 нь сувилалд, дөрөв нь гэрийн ажиглалтад, үлдсэн 294 хүний ажиглалт, тандалтын хугацаа дууссан. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д долоон хүн эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлбэл, зургаа нь хөнгөн, нэг хүн нь хүндэвтэр байна.

Шинжилгээний хариу нь сөрөг гарсан иргэдийн мэдээллийг задалбал,

  • Есдүгээр сарын 21-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор ирсэн 261 хүний давтан
  • Есдүгээр сарын 17-нд Хонгконг-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор ирсэн 224 хүний давтан
  • Есдүгээр сарын 16-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит нислэгээр ирсэн 262 хүний давтан
  • Энхийг сахиулах ажиллагаанд оролцох 213 албан хаагчийн шинжилгээ
  • Есдүгээр сарын 16, 17, 19-нд Замын-Үүд боомтоор орж ирсэн 99 хүний давтан
  • Есдүгээр сарын 21-нд Замын-Үүд боомтоор орж ирсэн 48 хүний давтан
  • Есдүгээр сарын 16-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн 14 хүний давтан
  • ХӨСҮТ-д сэжигтэй тохиолдлоор тусгаарлагдсан 11 хүний давтан
  • Тандалтын зорилгоор санамсаргүй сонгон авсан хоёр хүн
  • Сайн дураар шинжилгээ өгсөн гурван хүн
  • Говьсүмбэр аймагт тусгаарлагдсан 13 хүн
  • Сэлэнгэ аймгийн Мандал суманд тусгаарлагдсан 10 хүний давтан
  • Тусгаарлах ажиглах байранд үүрэг гүйцэтгэсэн 55 эмч, ажилтан
  • Тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдсан 23 хүний давтан
  • Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 42 жолоочийн шинжилгээний хариу тус тус сөрөг гарчээ.

РИНОВИРУСИЙН ХАЛДВАРЫН ҮЕД ХАМРААС НУС ИХ ГООЖИХ ЭМНЭЛ ЗҮЙН ШИНЖ ТЭМДЭГ ИЛЭРДЭГ

ЭХЭМҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Б.БАТ-АМГАЛАН:

-Томуу, томуу төст өвчин нь 200 гаруй төрлийн вирусээр үүсгэгддэг бөгөөд агаар дуслын замаар дамжин халдварладаг. Риновирусийн халдварын үед хамраас нус их гоожих эмнэл зүйн шинж тэмдэг илэрдэг. Харин томуугийн А хүрээний вирусээр өвчилбөл өндөр халуурах шинж тэмдэг илэрч, хатгалгаагаар хүндрэх магадлал өндөртэй байдаг. Манай ЭХЭМҮТ-өөс өнгөрсөн хугацаанд 53 удаагийн цахим, зайн сургалт зохион байгуулж, 2563 эмч мэргэжилтнийг хамруулсан. Зөвлөх эмч нар маань дүүргийн эмч, мэргэжилтнүүдэд сургалт хийж байна.

НЭН ЯАРАЛТАЙ НУТАГ БУЦАХ ХҮСЭЛТЭЙ 3000 ОРЧИМ ИРГЭН БАЙНА

Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.МӨНХТҮШИГ:

-УОК-оос өнгөрсөн хугацаанд нийт 84 удаа тусгай үүргийн нислэг үйлдээд байна. Өнөөдрийн байдлаар дэлхийн 81 улсаас авто зам болон агаарын замын боомтоор 23.354 иргэнээ эх оронд нь авчирсан. Нислэгээр 16.816 иргэн ирсэн. Аравдугаар сард 11 удаа тусгай үүргийн нислэг үйлдэж, 2560 иргэнээ авчрахаар тооцоолж буй. Нурсултан-Улаанбаатар чиглэлийн эхний нислэг амжилттай болсон.

Гадаадад байгаа Элчин сайдын яамдаар дамжуулан нутаг буцах хүсэлтэй иргэдийн мэдээллийг шинэчилж байна. Энэ мэдээллийг  бид илүү нарийвчилж, хүнд нөхцөлд байгаа гацсан иргэдийн тоог гаргаж байна. Өнөөдрийн байдлаар нэн яаралтай нутаг буцах хүсэлтэй 3000 орчим хүн байна. Дийлэнх буюу 2500 орчим нь БНСУ-д, АНУ-д 205 хүн, Европын бусад бүс нутагт 490 орчим хүн байна. Нийт 9000 орчим иргэн нутаг буцах хүсэлтээ өгсөн. Тэгэхээр аравдугаар сарын сүүлчээр нэн яаралтай эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийн тоо огцом буурч, иргэнээ татан авах ажиллагаа дуусна гэж хэлж болно.

Хүйтний улирал эхэлж байгаатай холбоотойгоор тусгай үүргийн онгоцоор ирсэн зорчигчдыг задгай талбайд буулгаж, тусгаарлах байр руу тээвэрлэх горимыг өөрчилсөн. Нурсултан-Улаанбаатар чиглэлийн эхний онгоцоор ирсэн иргэдийг онгоцонд тусгай хоолой залгаж, нисэх буудлаар дамжин тусгаарлах байр руу тээвэрлэж эхэлсэн. Цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нэгдүгээр сарын 27-ноос эхлэн богино хугацааны бүх төрлийн визийг зогсоогоод байсан.

Монгол Улсад албаны болон бизнесийн зорилгоор ирэх нэн шаардлагатай гадаадын иргэдэд богино хугацааны виз олгох шийдвэрийг УОК-оос гаргасан. Ингэхдээ Монголд ирэхийн өмнө заавал шинжилгээнд хамрагдаж, 30 хоногийн визтэй ирээд 21 хоног гадаадын иргэдийг тусгаарлах байранд тусгай үнээр байрлуулж, дахин 30 хүртэлх хоногоор нэг удаа визээ сунгуулах боломж олгож байна. Өөрөөр хэлбэл, гадаад иргэн дээд тал нь 60 хоног Монгол Улсад байх боломжтой болох юм. Иргэд өргөдөл хүсэлтээ Консулын газарт бичгээр гаргаж өгөх ёстой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2020-10-07 46.224.12.145

Sain baina uu hil deer sejigtei tohioldol gej bhgui ee ongotsond suuhaas 48 tsagiin umnu bugd shinjilgee ugchuud irj bgaa shtee.14 honog tusgaarlah bolno zarim nisleguudee neeldee

Avatar

Зочин 2020-10-07 103.212.116.64

Гадаадууд 1 сарын түр визтэй оруулах гэж байгааа бол тэр шинэ нисэх буудалдаа онгоцоо буулгаж, тэр хавьдаа буудалд тусгаарлаарай. Улаанбаатарт 21 тусгаарлах гэж байгаад алдаж мэднэ.

Avatar

Зочин 2020-10-07 185.220.102.241

))))) Шилдэг бэлгийн болзоо сайтад тавтай морилно уу —- https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

Зочин 2020-10-07 73.153.188.19

АНУ сугаа элчин сайд болон консулууд юу хийхгүй дэлгүүр хэсээд явж байна. АНУ аас явах хүн 204 гэж хаанаас авсан тоо бэ. Элчин сайдын яам гаргасан бол үнэхээр буруу тоо байна. Би 6 сард явахаар бүртгүүсэн асууж лавлаж байгаа юм одоо хүртэл алга байна. Элчингий нөхдүүдэд ажлыг нь хийлгэ. Хариуцдага тооцоож

Avatar

Zochin 2020-10-07 165.232.39.123

Zarim nisleguudee neewel yasiim be uwul bolloo hulduj uhlee onoos umnu harih yumsaan

Avatar

Саран 2020-10-07 202.70.34.114

Энэ Мөнхтүшиг ажлаа мэддэг залуу санагддаг, нөгөө цүнх барьсан чухлуудтай харьцуулахад, их ачааллын ард гарч байна, АМЖИЛТ ХҮСЬЕ !

Avatar

ЗОЧИН 2020-10-07 202.131.225.197

ХИЛ ДЭЭРЭЭСЭЭ СЭЖИГТЭЙ ТОХИОЛДОЛУУДАА БУЦААЧИХААЧЭЭ…

Avatar

зочин 2020-10-07 124.158.94.9

Энэ оросууд үе үе коронотой хүн илгээгээд байна уу

Avatar

Зочин 2020-10-07 103.212.116.64

Тэр мэдээж. Санаатай санаандгүйгээр манай систем шалгалт өгч байна.

Avatar

Зочин 2020-10-07 64.119.18.238

shabel mongol shabel mongol

Avatar

Зочин 2020-10-07 64.119.18.238

ramzi ahaa oksen mobil odin, hayad araben shaker.

Avatar

Зочин 2020-10-07 64.119.18.238

ramiz ahaa 130 hun ak-47 abad saihan andud baila. galzuu bariin amand garaa hiihes butsahgui.teghed ramzi ahaa neg zuraach zaluu baisan oteriadad 561 gedeg nertei duugartai. utasdarai

Avatar

Зочин 2020-10-07 64.119.18.238

ramiz ahaa. dormjilol doromjilolig setgel toruldeg.genden biram. tapi

Avatar

Зочин 2020-10-07 64.119.18.238

10 jilin surgulin huuhdud deers horond orson bagsh hool hunsend mong og uug horigdol yauulsan baidinma.nogoo horigdol 40 surguulias mongo tatah deremdeh egy ireed aluulsann.

Avatar

Зочин 2020-10-07 64.119.18.238

ramiz ahaa shabel mongol tapi tapi. lamtan hudu harpan. kurani

Avatar

Зочин 2020-10-07 64.119.18.238

hobon enhee chi brek ganbayar mon uu gabyata abaarai.

Avatar

Өвгөн ах 2020-10-07 64.119.20.250

21хоногын ач тус ач холбогдол машсайн зүйл боллоо та нартай амжилт хүсье

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж