УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр (2020.10.07) мэдээлэл хийлээ. Парламентын үйл ажиллагааг цахимд шилжүүлж байгаа юм байна. Ялангуяа УИХ-ын дотоод бүртгэл мэдээллийн системийг нэгтгэж, дотоод үйл ажиллагааны нэгдсэн систем үүсч, нэг системээр мэдээ мэдээллээ авах боломжтой аж. Тэрбээр "лсын төсөвт цаасны хэрэглээний зардал өндөр тавигдаж байсныг сүүлийн жилүүдэд эрчимтэй бууруулж байгааг тодотголоо.
УИХ-ын дарга Г.ЗАНДАНШАТАР:
-Дотоод системээр заавал биечлэн уулзах, ирц бүртгэл, санхүүгийн тодорхойлолт, унаа захиалах зэрэг асуудал олон гарын үсэг шаардагддаг байсан бол одоо бүгд нэг системтэй болж, цахимжиж байна. Цаашид техник ажиллагаа, цаг хугацаа зарцуулдаг байсан тайлан боловсруулах, гүйцэтгэлийн ажлууд, УИХ-ын гишүүдийн албан хэрэгцээнд ашиглагддаг систем, хуралдааны хуваар зэрэг цаасаар тараагддаг бүх материалыг цахим хэлбэрээр тараагдаж байгаа. Чимэгэ систем ашиглаж, гишүүдийн яриа, хэлсэн үг, протоколыг хүний оролцоо багатайгаар тэмдэглэгдэх, цаас хэмнэхээс гадна маш сайн хяналтын системтэй болж байна.
УИХ-ын гишүүн Н.УЧРАЛ:
-УИХ-ын даргын санаачлагаар парламент цахим хэлбэрт шилжиж байгаагаа албан ёсоор зарлаж, үйл ажиллагаагаа явуулж эхэлж байна. Цаасгүй парламентын хүрээнд УИХ-ын даргын захирамжаар хуулийг олон нийтэд таниулах ажил үр дүнд хүрч, хууль тогтоомжийн хуулийн дагуу цахим системийг албан ёсоор нээж байна. Түүнээс гадна хууль санаачлагч боловсруулах шатандаа олон нийтэд таниулах, хамтран ажиллах, илүү нээлттэй болгох, иргэд хэрэглэгчийн эрхээд нэвтэрч, хууль санаачлагчтай шууд харилцаж, саналаа илэрхийлэх боломж бүрдэж байгаа. Цаашид бид УИХ, байнгын хорооноос зохион байгуулж байгаа хэлэлцүүлэг, хуралд цаас тараахгүйгээр QR код ашиглаж, хэрэглээндээ нэвтрүүлэхээр ажиллаж байна. Аравдугаар сарын 1-нээс төрийн 180 үйлчилгээг цахимаар авч эхэлсэн бол одоо УИХ цахимжиж байна. Мөн бид намрын чуулганаар Мэдээллийн аюулгүй байдлын тухай зэрэг хэд хэдэн хуулийн төслүүдийг өргөн барьж, батлуулахаар ажиллаж байна.
Ш.ЧИМЭГ
зочин 2020-10-07 103.26.193.64
МАНАЙ ЭНЭ СПИКЕР ҮНЭН ТЭНЭГ ЭР ШҮҮ?
ХЭЗЭЭ Ч ИЙМ ТЭНЭГ ТӨРИЙН ӨНДӨРЛӨГТЭЙ БАЙЖ ҮЗСЭНГҮЙ ДЭЭ
Зочин 2020-10-07 195.46.106.44
Цаасгүй болно цахим болно гээд л баахан хөөрцөглөсөн юмнууд. Түүхэнд үлдэх юмнууд чинь цаасан дээр үлдэнэ шүү. Занданшатар ямарч юмыг сонсохоороо рекламдаад хэтрүүлээд залчихдаг жоохон буруу зантай хүн шиг байгаа юм.Том албаны хүн жоохон буурьтай суурьтай байхгүй бол балаг нь бусдад их эвгүй тусдаг юм шүү.
Зочин 2020-10-07 64.119.21.183
Та ярихдаа хүртэл голгүй битгий худлаа ярь л даа. Цаасгүй болно гэж хэзээ ч байхгүй. харин багасгаж болно. ядаж 50 хувь багасгахаар боллоо гэвэл үнэнд ойр байх. та хулгай хийж худал яриад бүх сурчихсан бна..
Нэг их сайн зүйл биш шүү 2020-10-07 66.181.182.31
Пардамент цаасгүй болдог ч юу л бол. Цаасан дээр заавал үлдэх ёстой зүйл гэж бий шүү.
Zochin 2020-10-07 202.126.89.82
Neeh bayarlah zuil bish shu, haker bga tsagt neg oroo bol duusa, delhiin niit butsaad ergej bhad mongol…..
zochin 2020-10-07 202.179.24.39
charai aldaj bid naraas guij songogdchichood ,tegeed baga nasnii chuuchdiin auulgui orchniig yagaad anchaardaggui um??? ,bi maschind dairuulj uchmeegui bna !!! UB chot boon aidas, boon tugjrel !!!
Зочин 2020-10-07 202.126.89.104
Ямар агуу хэрэг вэ.б** үүрч уурхай руу дайрдаг баатар маань том гавьяа байгуулжээ.
Зочин 2020-10-07 150.129.141.144
Энэ хүнээ эмнэлэгэнэ тэрт үзүүлэээчээ МАнынхан наад чинь юу ч яриад юу хийж байгаагаа мэдэж бнуу кккк
зочин 2020-10-07 202.126.89.29
Өчигдрөөс цаасгүй өнөөдрөөс тархигүй маргаашнаас хэлгүй жинхэнэ монгол парламент.
Зочин 2020-10-07 103.26.194.101
Ард түмэнд та нарын цаастай цаасгүй байх их сонин нэж бодоо юу? Ард түмний амьдралыг л сайжруул өөр та нарт рекламдаад байХ ЗҮЙЛГүй. Биднийг гуйж сонгогдчихоод элийрээд балайраад байдаг их хурал бидэнд хэрэг алга.
Зочин 2020-10-07 66.181.161.55
Юун цаасгүй парламент? Наана чинь хүүхдүүд зам тээврийн осол өртөж ард иргэд хүнд нөхцөлд амьдарч байна. Асуудлынхаа чухлын эрэмбэ дарааллыг тогтоо. Хүний амь нас, эрүүл мэнд чухал юм уу цаасгүй парламент чухал юм уу?
Zochin 2020-10-07 202.126.89.38
Ene ih ayultaida, haker oroo bol bugd ustaa, neeh sairhah zuil bish
zochin 2020-10-07 202.131.251.130
hakerduulah ersdel ondor shuu. yalanguya nuutsiin zeregleltei zuilsiig ingej bolohgui.
иргэн 2020-10-07 66.181.168.8
Баяр хүргье! Энэ бол маш том хөгжил шүү!