Г.Занданшатар: Бид өнөөдрөөс цаасгүй парламент боллоо

Хуучирсан мэдээ: 2020.10.07-нд нийтлэгдсэн

Г.Занданшатар: Бид өнөөдрөөс цаасгүй парламент боллоо

Г.Занданшатар: Бид өнөөдрөөс цаасгүй парламент боллоо

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр (2020.10.07) мэдээлэл хийлээ. Парламентын үйл ажиллагааг цахимд шилжүүлж байгаа юм байна. Ялангуяа УИХ-ын дотоод бүртгэл мэдээллийн системийг нэгтгэж, дотоод үйл ажиллагааны нэгдсэн систем үүсч, нэг системээр мэдээ мэдээллээ авах боломжтой аж. Тэрбээр "лсын төсөвт цаасны хэрэглээний зардал өндөр тавигдаж байсныг сүүлийн жилүүдэд эрчимтэй бууруулж байгааг тодотголоо.

УИХ-ын дарга Г.ЗАНДАНШАТАР:

-Дотоод системээр заавал биечлэн уулзах, ирц бүртгэл, санхүүгийн тодорхойлолт, унаа захиалах зэрэг асуудал олон гарын үсэг шаардагддаг байсан бол одоо бүгд нэг системтэй болж, цахимжиж байна. Цаашид техник ажиллагаа, цаг хугацаа зарцуулдаг байсан тайлан боловсруулах, гүйцэтгэлийн ажлууд, УИХ-ын гишүүдийн албан хэрэгцээнд ашиглагддаг систем, хуралдааны хуваар зэрэг цаасаар тараагддаг бүх материалыг цахим хэлбэрээр тараагдаж байгаа. Чимэгэ систем ашиглаж, гишүүдийн яриа, хэлсэн үг, протоколыг хүний оролцоо багатайгаар тэмдэглэгдэх, цаас хэмнэхээс гадна маш сайн хяналтын системтэй болж байна.

УИХ-ын гишүүн Н.УЧРАЛ:

-УИХ-ын даргын санаачлагаар парламент цахим хэлбэрт шилжиж байгаагаа албан ёсоор зарлаж, үйл ажиллагаагаа явуулж эхэлж байна. Цаасгүй парламентын хүрээнд УИХ-ын даргын захирамжаар хуулийг олон нийтэд таниулах ажил үр дүнд хүрч, хууль тогтоомжийн хуулийн дагуу цахим системийг албан ёсоор нээж байна. Түүнээс гадна хууль санаачлагч боловсруулах шатандаа олон нийтэд таниулах, хамтран ажиллах, илүү нээлттэй болгох, иргэд хэрэглэгчийн эрхээд нэвтэрч, хууль санаачлагчтай шууд харилцаж, саналаа илэрхийлэх боломж бүрдэж байгаа. Цаашид бид УИХ, байнгын хорооноос зохион байгуулж байгаа хэлэлцүүлэг, хуралд цаас тараахгүйгээр QR код ашиглаж, хэрэглээндээ нэвтрүүлэхээр ажиллаж байна. Аравдугаар сарын 1-нээс төрийн 180 үйлчилгээг цахимаар авч эхэлсэн бол одоо УИХ цахимжиж байна. Мөн бид намрын чуулганаар Мэдээллийн аюулгүй байдлын тухай зэрэг хэд хэдэн хуулийн төслүүдийг өргөн барьж, батлуулахаар ажиллаж байна.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж