Монгол Улсад олимпод оролцох боломжтой 18 жүдоч бий

Хуучирсан мэдээ: 2020.10.07-нд нийтлэгдсэн

Монгол Улсад олимпод оролцох боломжтой 18 жүдоч бий

Монгол Улсад олимпод оролцох боломжтой 18 жүдоч бий

IJF буюу Олон улсын жүдогийн холбооноос зохион байгуулдаг Их дуулгын ээлжит тэмцээн болох Унгарын Их дуулга энэ сарын 23-наас 25-ны өдрүүдэд Будапешт хотод зохион байгуулагдана. Найман сарын дараа эргэн ирж буй Их дуулгын тэмцээнд нийт таван тивийн 71 улсын 594 тамирчин оролцохоор мэдүүлгээ өгчээ.

Монгол Улсын хувьд дараах бүрэлдэхүүнээр Унгарын Их дуулгад оролцох болно.

Эрэгтэйчүүдийн

  • -60 кг Л.Өнөболд, Э.Ариунболд
  • -66 кг Б.Эрхэмбаяр, Б.Нармандах
  • -73 кг Л.Анхзаяа
  • -81 кг Сайед Моллай , Г.Болор-Очир
  • -90 кг Г.Алтанбагана, Г.Пунцагцэрэн
  • +100 кг О.Цэцэнцэнгэл, Б.Мандалбат

Сайед Моллайн хувьд өнгөрсөн хугацаанд Герман улсад амьдран бэлтгэл сургуулилтаа базааж байсан юм.

Эмэгтэйчүүдийн

  • -48 кг Г.Наранцэцэг, А.Нямхишиг
  • -52 кг Б.Хорлоодой
  • -57 кг Л.Энхрийлэн, Б.Алтанцэцэг
  • -70 кг М.Даваасүрэн, Ц.Буянжаргал
  • -78 кг О.Мөнхцэцэг
  • +78 кг Э.Гандиймаа, А.Адьяасүрэн тус тус зодоглоно.

Энэхүү тэмцээн нь олимпийн эрхийн оноо олгох чухал тэмцээн юм. Токиогийн олимпийн наадамд албан ёсоор оролцох тамирчдын нэрс ирэх 2021 оны зургадугаар сарын 28-нд тодорхой болно.

Одоогийн байдлаар Монгол Улсаас М.Уранцэцэг, Г.Хэрлэн, Сайед Моллай, Ё.Басхүү, Д.Сумъяа, Л.Отгонбаатар, Л.Сосорбарам, Ц.Цогтбаатар, Д.Амартүвшин, Г.Одбаяр, Б.Ганхайч, Г.Наранцэцэг, Б.Хорлоодой, Ө.Дүүрэнбаяр, Н.Түвшинбаяр, О.Ууганбаатар, Г.Болдбаатар, Г.Алтанбагана нар олимпийн эрхийн байрлалд багтаж байна.

Эрэгтэй, эмэгтэй 18 жиндээ тэргүүлж буй жүдочид шууд олимпийн наадамд оролцох эрхтэй бол Монгол шиг жин тус бүрдээ нэгээс олон олимпод оролцох боломжтой тамирчидтай улсын хувьд хэнийг олимпийн наадамд илгээхээ тухайн улсын олимпийн хороо шийдэх юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж