Засгийн газар түгжрэлийг бууруулах асуудлыг хойшлуулав

Хуучирсан мэдээ: 2020.10.07-нд нийтлэгдсэн

Засгийн газар түгжрэлийг бууруулах асуудлыг хойшлуулав

Засгийн газар түгжрэлийг бууруулах асуудлыг хойшлуулав

НЭМЭЛТ: 13:00 ЦАГ

Засгийн газар өнөөдрийн хуралдаанаар дээр Л.Оюун-Эрдэнэ Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай танилцуулжээ. Гэвч Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан хуралдаанд оролцоогүй, хэлэлцэж буй асуудал дутуу дулимаг байсны улмаас дээрх асуудлыг хэлэлцэхийг хойшлуулж, холбогдох албаныханд тодорхой үүрэг даалгавар өгсөн байна.

ИРЭХ ОНД АЖ АХУЙН НЭГЖҮҮД ШАТАХУУНЫ 30 ХОНОГИЙН НӨӨЦ БҮРДҮҮЛНЭ

2021 онд нэр бүхий 24 аж ахуйн нэгж 30 хоногийн буюу нийт 120 мянга 350 тонн түлш, шатахууны нөөц бүрдүүлнэ. Энэ онд 22 аж ахуйн нэгж А-80 автобензин 6000, АИ-92 автобензин 42000, дизелийн түлш 80700, ТС-1 онгоцны түлш 4300 тонны нөөцтэй байх үүрэг хүлээн, нийт 133 мянган тонноос доошгүй хэмжээнд барьж байна.

2019 оны наймдугаар сараас 2020 оны наймдугаар сар хүртэл хугацаанд 1,443.809 тонн шатахуун импортолсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 12.8 хувиар буурчээ. Энэ нь "Ковид-19" цар тахалтай холбоотой юм.

2022 ОНД БАГТААН БҮХ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН МОДОН ЖОРЛОНГ ХАЛНА

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх боловсрол, шинжлэх ухааны салбарт ажилласантай холбогдуулан авах арга хэмжээний талаар сайд Л.Цэдэвсүрэн танилцуулав. Үүнтэй холбогдуулан:

-2022 онд багтаан бүх сургууль, цэцэрлэгийн модон жорлонг үе шаттай халах

-Засгийн газраас гаргах шийдвэрт шинжлэх ухааны байгууллагын саналыг сонсож, тусгадаг байх

-Багш нарын нийгмийн асуудлыг үе шаттай шийдвэрлэх зорилгоор “Багш хотхон” байгуулах

-Бүх шатны боловсролын байгууллагын хичээл, сургалтад цахим технологи нэвтрүүлэх төлөвлөлт боловсруулж танилцуулах

-Шинжлэх ухаан, технологи, инновацийн төвийн кластерийн барилга, угсралтын ажлыг эрчимжүүлэх үүднээс ирэх онд санхүүжилтыг нь нэмэх боломжийг судалж, танилцуулахыг холбогдох сайд нарт даалгалаа.

ЦАГААННУУР-УЛААНБАЙШИНТ ЧИГЛЭЛИЙН ЗАМЫГ 2022 ОНД ХАТУУ ХУЧИЛТТАЙ БОЛГОНО

Цагааннуур-Улаанбайшинт чиглэлийн 25.8 км хатуу хучилттай замын барилгын ажилд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицлыг батлав. Азийн хөгжлийн банкны зээлээр Ховд-Өлгий-Улаанбайшинт чиглэлд 189.7 км хатуу хучилттай автозам тавихаар төлөвлөж Ховд-Өлгий чиглэлийн 163.9 км-ыг нь 2019 онд ашиглалтад оруулсан. Үлдэх 25.8 км буюу Цагааннуур-Улаанбайшинт чиглэлийн замыг 2022 онд дуусгахаар ажиллаж байна. Ингэснээр БНХАУ-тай хил залгаа Булган боомтоос ОХУ-тай хил залгаа Улаанбайшинтын боомт хүртэлх 746 км зам бүхэлдээ хатуу хучилттай болно гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ЗАСГИЙН ГАЗАР ТҮГЖРЭЛИЙН АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА

Засгийн газрын ээлжит хуралдаан өглөө 08:00 цагт эхэллээ. Хуралдаанаар 10 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Тухайлбал, түгжрэлийн асуудлыг хэлэлцэж, шийдлүүд гаргахаар болсон байна. Бид дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэх болно.

Хэлэлцэх асуудлын жагсаалтад:

-Газрын тосны бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх талаар

-ЗГХЭГ-ын бүтэц, үйл ажиллагааны стратеги төлөвлөгөө батлах

-Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай багтсан бөгөөд Л.Оюун-Эрдэнэ сайд танилцуулах юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж