Razer дэлхийн анхны гэрэлтдэг төлбөрийн карт бүтээв

Хуучирсан мэдээ: 2020.10.07-нд нийтлэгдсэн

Razer дэлхийн анхны гэрэлтдэг төлбөрийн карт бүтээв

Razer дэлхийн анхны гэрэлтдэг төлбөрийн карт бүтээв

Америк, Сингапурын хамтарсан хөрөнгө оруулалттай техник технологийн Razer компани цахим тоглоомын хорхойтнуудад зориулан анхны гэрэлтдэг төлбөрийн карт бүтээжээ. Энэхүү картыг мөн Apple Pay, Samsung Pay зэрэг виртуал төлбөрийн картууд шиг ашиглах боломжтой аж.

Razer компанийн захирал Мин-Лиан Таны хэлж буйгаар энэхүү төлбөрийн карт нь хүүхэд залуучууд, миллениал үеийнхний амьдралын хэв загварт зориулагдсан бөгөөд дэлхийн 61 сая гаруй худалдааны байгууллага энэхүү картыг ашиглаж болох юм байна. Энэхүү картыг эзэмшигч нь энгийн худалдан авалтынхаа үнийн дүнгийн 1 хувийг буцаан авах бол Razer компанийн бүтээгдэхүүнээс худалдан авбал үнийн дүнгийнхээ 5 хувийг буцаан хүртэх аж.

Харамсалтай нь Razer компанийн төлбөрийн карт зөвхөн Сингапур улсад 1,337 ширхэг худалдаанд гарахаар болжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж