Гарцан дээр явган зорчигчийг мөргөх санаатай хүн амины хэрэг | News.MN

Гарцан дээр явган зорчигчийг мөргөх санаатай хүн амины хэрэг

Гарцан дээр явган зорчигчийг мөргөх санаатай хүн амины хэрэг

Гарцан дээр явган зорчигчийг мөргөх санаатай хүн амины хэрэг

Ахиад л гарцаар гарч явсан хүүхдийг мөргөж гэмтээсэн осол Яармагийн замд гарчээ! "British" сургуулийн хойд замын гарцаар гарч байсан арван настай хүүхдийг Honda CRV маркийн машин мөргөсөн гэмтээсэн хэрэг өнөөдөр /2020.10.07/ өглөө гарсан байна.  Үүнээс хоёр хоногийн өмнө  цэцэрлэгээсээ тарж, гэртээ харихаар гарцаар гарч явсан ах дүү хоёрыг BMW X3 маркийн автомашины жолооч Б мөргөснөөс болж таван настай охин харамсалтайгаар газар дээрээ амиа алдсан юм.

Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо Чингисийн өргөн чөлөө, Яармагийн эмнэлгийн хойд зам, явганы гарцан дээр дээрх осол болсон байдаг.  Хэрэвзээ BMW X3 маркийн автомашины жолооч Б замын хөдөлгөөний дүрмээ барьж, гарцаар гарч явсан хүүхдүүдэд хэдхэн секунд л зам тавиад өгсөн бол тэд өнөөдөр  цэцэрлэг сургуульдаа явж байх байлаа. Хэрэвзээ "Улаанбаатарчуудын 92 хувь нь аз жаргалтай  амьдардаг" гэсэн амьдралаас тасарсан статистик судалгаа барьчихаад сонгуульдаж яваа нийслэлийн удирдлагууд тэнд хурд сааруулагч тавьсан бол  хүүхдүүд эрүүл, саруул байх байлаа. Томчуудын хариуцлагагүй, хаана, хаанаа хууль дүрэм, журмаа биелүүлдэггүй хандлагын золиосонд олон хүүхэд амь, нас эрүүл мэндээрээ хохироод үлддэг. 

Бага насны хүүхэд заавал аав, ээжийнхээ хамт замын хөдөлгөөнд оролцоно гэж хуульд заасан. Гэхдээ бодит амьдрал дээр аав, ээж нь гарцаар гаргаад өгчих боломжгүй хүүхдүүд ч цөөнгүй. Тиймээс замын хөдөлгөөний дүрмийн дагуу гарцаар гарч явсан хүүхдүүдийг буруутгахаас илүү замын хөдөлгөөний дүрмээ баримтлаагүй жолооч нарын хариуцлага, шийтгэлийг  чангаруулах шаардлагатай болжээ. 

Үнэндээ нийслэлд амьд явах баталгаа байхгүй болсон.  Өглөө гэрээсээ гарсан хүүхэд орой зам дээр, гарцан дээр амиа алдах эрсдэл алхам тутамд нүүрлэж байна. Тээврийн цагдаагийн албанаас өгсөн мэдээллээр 2020 он гарсаар гарцаар гарч явсан хүүхдийг мөргөж гэмтээсэн 159 осол гарчээ. Үүний 99 хувь нь жолоочийн буруугаас гарсан осол.  

Замын хөдөлгөөний дүрэмд ногоон гэрлээр, гарцаар гарч яваа явган зорчигч давуу эрхтэй гэж заасан. Харамсалтай нь, ногоон гэрэл, гарцан дээр зогсдог жолооч нар цөөн. Ялангуяа хотын захын замаар давхиж яваа жолооч нарын хувьд ногоон гэрэл, цагаан шугам зөрчих нь энүүхэнд. Ихэнх нь галзуу согтуу юм шиг хурдаа нэмэн давхидаг.

Ногоон гэрлээр, гарцаар гарч яваа зорчигчийг мөргөж гэмтээх, амь насыг нь хөнөөж байгаа бол санамсаргүй осол биш санаатай хүн амины хэрэг үйлдэж байна гэсэн үг.  

317.  Энэ бол 2020 оны эхний есдүгээр сарын байдлаар  авто ослоор амиа алдсан хүмүүсийн тоо. Замын эвдрэл, бүрэн бүтэн бус тээврийн хэрэгсэл, согтуу болон хурд хэтрүүлсэн, дүрэм зөрчсөн жолооч нараас болж олон хүн зуурдаар амиа алдсаар. Тээврийн цагдаагийн албанд 2020 оны эхний  есдүгээр сарын байдлаар 16091 зам тээврийн осол бүртгэгджээ. Ослын улмаас 317 хүний амь нас хохирч, 2073 хүн гэмтсэн байна. 

Нас барсан 317 хохирогчийн 95 нь  жолооч, 118 явган зорчигч бол 102 нь тээврийн хэрэгслээр зорчиж явсан байна.

Албаны хүмүүсийн хэлж буйгаар, зам тээврийн осол гарсан шалтгаан, хэлбэрийг авч үзвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоноос, замын нөхцөлд хурдыг зөв сонгож яваагүйгээс, хажуу хоорондын зайг бариагүйгээс бүртгэгдсэн осол буурахгүй байгаа аж.  Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд “Уулзвар буюу явган хүний гарц нэвтрэх журам зөрчих” гэсэн заалт бий. 

“Тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцож, уулзвар нэвтрэх үед явган зорчигчийн гарц, эсхүл уулзвар дээр зогссон давуу эрхтэй уулзвар нэвтрэгчид зам тавьж өгөөгүй бол хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, жолоодох эрхийн онооноос хоёр оноо хасна” гэдгийг Зөрчлийн тухай хуульд зааж өгчээ. 

Гэвч, гарцан дээр хүн мөргөсөн, дайрсан, хөнөөсөн осол буурахгүй байна.   Тиймээс ногоон гэрэл, цагаан шугамаар гарч яваа явган зорчигчийг дайрчих шахан өнгөрдөг жолооч нарыг мөнгөөр торгохоос гадна санаатай хүн амины хэрэг үйлдэхийг завдсан гэж үздэг, ялладаг болох хэрэгтэй юм. Явган зорчигч ногоон гэрэл, цагаан шугамаар аюулгүй, эрсдэлгүйгээр замын хөдөлгөөнд оролцох эрхтэй.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
3
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

49 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-10-07 185.220.102.241

>>>> Шилдэг бэлгийн болзоо сайтад тавтай морилно уу —- https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

Явган зорчигчыг хамгаалъя 2020-10-07 192.82.69.66

Хоёр хөлөөрөө хэзээ ч жороолохгүй юм шиг төмөр уначихаараа галзуу солиотой давхидаг хүн гэхэд хэцүү нөхөд их байна. Дүрэм журам нь байгаа бол хатуу шийтгээчээ. Хайран амь бие, амьд явах баталгаа алга

Avatar

Зочин 2020-10-07 103.229.120.244

Машинтай машин барьж яваа хүмүүсийг галт з****г хэрэглэж байгаатай адилтгах хэрэгтэй машин барихаас айдаг хуульгүй болохоор л энэ их осол гараад байгаа биз жолооны ганц л сургуультай болгосон нь дээр төр засаг ч гэсэн энэ их осол гарахад нөлөөлж байгаа буруу бодлого явуулдгийн балаг их байгаа машин техниктэй асуудал дээр төр маш хатуу зөв бодлого явуулж байж энэ их осол хэрэг эрс буурна ард иргэд ч тайван алхах болох байх

Avatar

Зочин 2020-10-07 202.131.245.34

Зөрчилд хэзээ ч 100 хувь хариуцлага хүлээлгэж чдаддаггүй, торгосон ч торгуулиа хурааж авч чаддаггүй арчаагүй төрийн буруу. Зөрчилд арга хэмжээ авахгүй болохоор чинь наад хууль, дүрэм журмыг чинь тоож мөрддөг хүн байхгүй боллоо.

Avatar

ААК 2020-10-07 202.131.249.14

УГААСАА САНААТАЙ ХҮН АМИНЫ ХЭРГЭЭР ЗҮЙЛЧЛЭЭД ЯЛ ШИЙТГЭЛ ОНООВОЛ ИХ ЗӨВ ШҮҮХИЙН ПРАКТИК БОЛНО ШҮҮ, МОНГОЛ УЛС ЦӨӨХӨН ХҮН АМТАЙ ОРОН ТУЛ ЭНЭ БАЙДЛЫГ АЖИЛ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ, ДЭЭРЭЭС ОДОО ЗҮЙЛЧЛЭЛ ДЭЭР НЬ НЭГ ЧИГЛЭЛ ЮМ УУ, УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТАЙЛБАРЫГ ХУРДАН ГАРГАМААР БАЙНА. АМЖИЛТ,,,

Avatar

зочин 2020-10-07 103.229.120.244

одооноос эхлээд машин оруулахаа хэдэн жилдээ хаачих бас жолооны курсээ тэгээд АЛТ шүүждэг шигээ машин жолооч хоёроо шүүж шахаж ухамсар ёс зүйтэй болгомоор одоо жинхэнэ хүнд л жолоо барих эрхийг баталгаажуулах хэрэгтэй тэгэхгүй бол онгироо сагсуу хүн дүрстэнгүүд хүний ѳѳрийн хүмүүсээ хядаад дууслаа

Avatar

zochin 2020-10-07 202.179.24.39

ene bugded ye ,yeiin chotiin udirdlalga ,mon tor zasag buruutai!!!, jolooch schorond orno. Chot mon duureg bolgon dandaa aidastai .

Avatar

Зочин 2020-10-07 150.129.141.144

Хүүхдүүд багш нар нь явган хүний гарцаар гарвал аюулгүй гэж заалгаал тэрэнд жоохон балчир учираас тэрэнд нь итгээл гарч байхад цаанаас нь хэн нэгэн хүн дүрст тийрэн чөтгөрүүд хурд хэтрүүлэн ирж няцалж устгаж бндаа өөрсдийн үр хүүхэд ингэж гарч байсан бол яаж хурдаа хасаж яаж бөөцийлж гаргах байсан бол

Avatar

Зочин 2020-10-07 103.229.122.87

Жолоочид мэдээж буруу бий, хариуцлагаа хулээх л биз, гэхдээ гол буруутан нь уургээ биелуулж, иргэдийнхээ аюулгуй зорчих нехцелийг бурдуулж чадаагуй тер засаг, хотын удирдлагууд шуу дээ, сэтгуулчид ч худлаа шогшрохын оронд иймэрхуу газруудад нухэн гуурэн гарц барьж, аюулгуй байдлыг хангах талаар ярьж бич л дээ, зугээр нэг цагаан зураас их сайндаа гэрлэн дохио нэмэргуй ш дээ

Avatar

Зочин 2020-10-07 211.36.136.8

хөдөөний тэнэг малнууд элий байлай цус ойртсон новшнууд л тэгэж байгаа юм

Avatar

Зочин 2020-10-07 211.36.136.8

Хахууль өгч жолооны курс нээсэн новшнууд хахуулиар цүндийсэн цагдаа нар үхэж далд орцгоовол таарна

Avatar

зочин 2020-10-07 103.229.120.244

гэрлэн дохио байгаад ч нэмэргүй болж явган хүний гарц тэмдэг тэмдэглэгээ камер байгаад ч хэрэг алга юм шив дээ дайраад дайраад мѳргѳѳд мѳргѳѳд л явдаг болж дээ хэлбэр хѳѳсѳн хот хѳдѳѳгийн ОРКУУД танилтай мѳнгѳтэй бол хамгаалагдана бас дахин үйлдлээ хийж болдог тогтолцоотой

Avatar

Зочин 2020-10-07 66.181.168.8

Яармагийн замыг хурдны зам шиг л ашигладаг шүү дээ. Тэнд яагаад нүхэн гарц, гүүрэн гарц хийж болдоггүй юм бол оо? Хичнээн хүний аминд хүрч байж Төр Засаг анхааралдаа авах вэ?….

Avatar

Зочин 2020-10-07 202.131.245.34

хурд хэмжигч, хурд сааруулагч байдаггүй юм уу, хурд хэтрүүлсэн жолоочийг торгодоггүй юм уу?

Avatar

Зочин 2020-10-07 202.179.25.138

гэнэт гүйгээд гараад ирэхээр хэцүү ш дээ!

Avatar

Зочин 2020-10-07 202.126.90.96

Хурдаа хасах ёстой.

Avatar

Зочин 2020-10-07 66.181.179.39

Bitgiii h*** l*****a

Avatar

Зочин 2020-10-07 192.82.69.66

Гарцан дээр ногоон гэрлээр явж байхад гэнэт гараад ирэх болчихуу. Гарц харахаар хурдаа нэмээд бдаг, эргэж байж хурдаа хасдаггүй солиотой жолооч нар их шдээ

Avatar

Зочин 2020-10-07 66.181.161.55

Гарцан дээр зам тавьж өгөөгүй жолоочийг торгох заалтыг Тээврийн цагдаа сайн хэрэгжүүлж хэвшил болгох хэрэгтэй. Энэ ажлаа хийхгүй байгаагаас олон хүн, хүүхэд зам дээр амь нас эрүүл мэндээрээ хохирч байна. Тээврийн цагдаагийн гадаа жагсацгаая

Avatar

Зочин 2020-10-07 150.129.141.144

Энэ бол дотоодын терорист үйлдэл гэж үзээд терористуудад (олон улсад)ямар шийтгэл оноодог тэр жишгээр нь шийтгэж мөн терор хийхдээ хэрэглэсэн автомашиныг нь индүүдэж төмрийн хогонд хаях хэрэгтэй

Avatar

Зочин 2020-10-07 66.181.179.39

Saihan sanaa bn.

Avatar

Зочин 2020-10-07 66.181.168.199

хүн дайрч алсан, гэмтээсэн нохдыг 20 жилээр яллаж машинд суух, машин барих эрхийг нь бүх насаар нь хасах хууль гаргая, комиссын төмрийн сэг унасан нохдоо, хүн дайрч алахаа больцгооё.

Avatar

Зочин 2020-10-07 202.70.34.38

Бас явган хүмүүсийг хурдан гүйж гар гэнэ. Зам тавьж өгсөн машинд нь бас заавал бөхөлзөж баярлах ёстой гэж байгаа.

Avatar

Зочин 2020-10-07 202.126.90.100

Гэхдээ шоронд суудаггүй.

Avatar

Зочин 2020-10-07 202.9.40.4

Гарцан дээр хүн дайрах нь санаатай үйлдэж байгаа хүн амины хэрэг мөн шүү.

Avatar

зочин 2020-10-07 192.82.65.120

Явган хүний гарц дээр хурдаа нэмэх хандлага байгаа шүү, нэг юм хөндлөн гарах гээд хамаг цаг алдана гэж боддог байх. Больцгооё, хэдхэн хором тэвчье.

Avatar

Зочин 2020-10-07 192.82.65.224

в жолооч нараа сайн бэлд. замын хөдөлгөөний дүрэм мэдэхгүй хүн машин унадагыг зогсооё

Avatar

сэсээр 2020-10-07 103.9.90.130

Гарцаар гарч чадахгүй, үхэх сэхэхээ үзэх болжээ. Яана даа Улаанбаатар минь. Хамгийн их хөдөлгөөний эрчимтэй Тэнгис – Тэдигийн явган хүний гарцыг яах вэ? Хажуугаар нь халаасны хулгайч нар бас энд байна. 100 метрт ЧД-ийн цагдаа, замын цагдаагийн тасаг нь байгаа мөртлөө ажлаа хийхгүй байна.

Avatar

зочин 2020-10-07 103.229.120.244

гэрлэн дохионуудыг зѳв болгомоор байна одоо гэрлэн дохио нэг л буруу ажиллаад байгаа харагддаг ялангуяа уулзвартай газруудын гэрэл

Avatar

зочин 2020-10-07 103.229.120.244

тѳрд байгаа монголд байгаа монголжсон хогийн гарууд ямар их баярлаж байгаа бол цѳѳрч байгаад монголчууд бие биенээ дуусгаасай гэж ямар хүсч байгаа бол

Avatar

гггг 2020-10-07 203.91.118.254

хүүхэд дайрна гэдэг бол ялын дээд хэмжээ

Avatar

Зочин 2020-10-07 66.181.168.8

хүүхэд хүчирхийлэгчид ялын дээд хэмжээ өгөх ёстой гэж яривал зөв байх, харин эцэг эх нь гэртээ орхиж явснаас болоод усанд түлэгдсэн, тогонд цохиулсан, хашаандаа машинд мөргүүлсэн, бусдын болгоомжгүй үйлдлээс болоод авто осолд орсон бүрт хариуцагчид ялын дээд хэмжээ өг гээд байвал өрөөсгөл юм даа

Avatar

Зочин 2020-10-07 202.179.25.138

гэнэт гүйгээд гараад ирэхээр зогсооход хэцүү ш дээ!

Avatar

Зочин 2020-10-07 202.126.90.96

Хэцүү гэж бодож байвал хурдаа хас!!!

Avatar

Зочин 2020-10-07 203.91.118.254

гарцан дээр мөргөсөн бол жолоочийн 100 хувь буруу тэр самбар ямар хамаа байнаа урд чинь хүүхэд гарцаар явж байнаа малаа хатуу шийтгэ үхдэл болго

Avatar

Зочин 2020-10-07 202.131.245.34

Замын хажууд, замын голд тавьсан нэр дэвшигчдийн сурталчилгааны самбарууд үзэгдэх орчныг хязгаарладаг. Яармагт энэ шалтгаанаас болж цэцэрлэгээсээ тарж явсан хүүхэд эндлээ. Хууль, дүрэм хэрэгждэггүй золбин хот.

Avatar

Зочин 2020-10-07 202.70.34.38

Самбар цаад талд нь байсан зураг хараарай

Avatar

Зочин 2020-10-07 202.131.245.34

жолооч нарт зориулж замын хажууд самбар тавьдгийг хуулиар болиулах хэрэгтэй

Avatar

Жолооч 2020-10-07 202.9.40.32

Гарцан дээр зогс,эсвэл хурдаа хас.хүнийг мөргөж амь хохироосон нөхдийг бүүр хатуу шийтгээч

Avatar

Ганаа 2020-10-07 103.14.39.51

Жолооч архи уугаагүй байсан гээд бурхан болсон 5 настай хүү хохирогч болж үлдэх юм бна л даа. Тэр BMW-г хурааж улсын орлого болгож хүүхдийн эрх ашгийн төлөө зарцуулах хэрэгтэй. Хүний амь хохироод байхад юун болноомжгүй үйлдэл вэ? ???????????

Avatar

Зочин 2020-10-07 66.181.168.8

хууль унш, санаатай тэр хүүхдүүдийг дайраагүй нь мэдээж шүү дээ, тэртээ тэргүй жолооч ял шийтгэлээ авна, нээх хүний эд хөрөнгийг хураах өлөн сэтгэлтэй… өөр шигээ болгох хүсэлтэй

Avatar

yuun huuli ve, huuliig chin zohiodog yum uurchildug yum 2020-10-07 203.23.199.2

uhsenii chin huuli, huuli gej yu iizugeer l zohioson tsaas bizdee, gartsan deer hun dairch **** gedeg sanaataigaas dutahgui yavdal ,

Avatar

Зочин 2020-10-07 202.55.188.43

гарц дээр зогсолт хийгээд бүх машинууд хөдөлж эхлэхэд хүүхдүүд машин сигналдуулаад гэнэт гүйлдсэн гэсэн байсан эхний эгнээнүүд сигналдаад зогсож амжиж захын эгнээ мэдээгүй хөдөлсөн гэнэ бас энэ эцэг эхчүүд хүүхдэд хүүхдээ даатгаж тийм жоохон хүүхдүүдээ яьуулах бас цэцэрлэг тийм жоохон хүүхдэд хүүхэд өгч явуулж л байдаг бас гарцаар хүмүүс гараад дуусаад машин хөдөлж бхад амжина гэж гүйх хүүхдийн гэнэн сэтгэхгүй ээж нь ажилгүй гэртээ байж ахаар нь дүүг авхуулах гэж хоёрын хоёр хүүхдээ эрсдэлрүү ..

Avatar

Зочин 2020-10-07 103.229.120.244

Юун гарцан дээр зогс гэж машин барьж яваа хүн дүрстэнгүүд харин ч явган зорчигчоос түрүүлж гарцаар гарах гэж хурдаа улам нэмдэг шар гэрэл ассан байхад хурдаа хасахын оронд улам нэмдэг ийм л байгаа Түгжрээд мөлхөөд явж байсан нь дээр

Avatar

Зочин 2020-10-07 202.21.97.30

ГАРЦАН ДЭЭР БИШ ГАРЦНЫ ӨМНӨ ЗОГСОО Л ДОО МАНГАР ЖОЛООЧ НАРАА

Avatar

Зочин 2020-10-07 202.55.180.58

Жолооны ард сууж байгаа хар масс лалруудад хэлэе: Гарц ойртохоор тодорхой зайнаас хурдаа хасаад явган хүнийг гараад дуустал хүлээгээд явж болохгүй байна уу! Өөрсдийн чинь үр хүүхдүүд, аав, ээж чинь явна гэж бод.
Замын цагдаа нарт хэлэе: Нүдэн дээр нь дүрэм зөрчиж байгаа жолоочыг шийтгэж чадахгүй байгаа бол өөр ажил олж хий.
ШИЙДЭЛ: Торгууль шийтгэлийг маш өндөр болгох буюу УЛААН ГЭРЛЭЭР ОРДОГ, ХУРД ХЭТРҮҮЛДЭГ ХҮМҮҮСИЙГ ИНГЭЖ БОЛДОГГҮЙ ЮМ БАЙНА ГЭДГИЙГ МЭДЭРТЭЛ НЬ ШИЙТГЭХ ХЭРЭГТЭЙ

Avatar

Зочин 2020-10-07 192.82.69.66

Төмрийн сэг уначаад явган хүнтэй уралдах гээд байдаг нөхдийг хатуу шийтгэх нь зөвөө

Avatar

ZOCHIN 2020-10-07 92.38.148.53

YAVGAN HUNII GARTS BOLGON DEER HEVTEE TSAGDAA BUYU HURD SARUULAGCH TAVIJ UGUH HEREGTEI.

Avatar

Зочин 2020-10-07 202.126.89.138

Сэтгүүлч нар ингээд буруу бичээд байх юм. Тээврийн цагдааг торгох ажлаа хий гэж бичээё

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж