Растислав Бозик Монголын шигшээ багийг дасгалжуулна | News.MN

Растислав Бозик Монголын шигшээ багийг дасгалжуулна

Растислав Бозик Монголын шигшээ багийг дасгалжуулна

Растислав Бозик Монголын шигшээ багийг дасгалжуулна

Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар томилогдсон Словак мэргэжилтэн Растислав Бозик албан ёсны гэрээнд гарын үсэг зурлаа.

УЕФА Про дасгалжуулагчийн зэрэглэлтэй Растислав Бозик нь Монголын хөлбөмбөгийн холбооны Техникийн хэлтсийн өсвөр үе, залуучуудын хөл бөмбөг хариуцсан мэргэжилтний албан тушаал хашдаг. Өнгөрсөн онд Монголын 16, 19 хүртэлх насны шигшээ багуудыг удирдан, Азийн АШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдсөн.

Тамирчдын бие бялдрыг нөхөн сэргээх тал дээр мэргэшсэн, фитнессийн дасгалжуулагч гэдгээрээ онцлогтой. Растислав Бозик ирэх жил үндэсний шигшээ багийг удирдан ДАШТ, Азийн АШТ-ий урьдчилсан шат, Зүүн Азийн АШТ-ий нэгдүгээр шатанд оролцох юм.

Түүнээс өмнө Герман мэргэжилтэн Ханс Майкл Вайсс 2017 оны гуравдугаар сараас эхлэн үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар гурван жил ажилласан. Манай шигшээ баг албан ёсны 19 тоглолт хийж, Макао, Мьянмар, Умард Марианы Арлууд, Бруней, Лаос зэрэг улсуудыг буулган авч, Япон, Киргиз, Тажикстан зэрэг чансаа дээгүүр багуудтай эн тэнцүү өрсөлдөөн үзүүлсэн билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-10-07 202.126.89.85

In

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж