Парисын загварын долоо хоногийн онцлох трендүүд

Хуучирсан мэдээ: 2020.10.07-нд нийтлэгдсэн

FASHION

Парисын загварын долоо хоногийн онцлох трендүүд

Парисын загварын долоо хоногийн онцлох трендүүд

Ирэх жилийн загварын өнгийг тодорхойлох цахим болон бодит шоунуудын бүтэн сарын хуваарьт арга хэмжээ дэлхийн дөрвөн том нийслэлд үргэлжилсээр өчигдөр (2020.10.6) Парист дууслаа. Үйл ажиллагааны үеэр зарим загвар зохион бүтээгчид хамгийн хүнд хэцүү цаг үед ч гоо үзэсгэлэн, бүтээлч байдал цэцэглэн хөгжиж болохыг харуулж, шазруун зангаа гайхуулав. Харин зарим уран бүтээлчид өнөөгийн улс төрийн зөрчилдөөнтэй, эрүүл мэнд, уур амьсгалын гамшигтай үед загварын салбар ямар үүрэг гүйцэтгэх ёстойг тодорхойлохыг зорьсон юм.

Алтан нүд

Шиапареллигийн захирал Техас гаралтай бүтээлч Даниел Роузберигийн танилцуулсан хувцаснуудаас алтан үнэт эдлэл, зүүлт ээмэг, нүүрний хэв, нүдний гоёл зэрэг илүү анхаарал татаж байлаа. Гэхдээ дахин сайн харвал энгийн байдал, нямбай оёдлын ачаар хувцас нь бас сэтгэл татам болжээ. Роузберри өөрийн загваруудыг цаг үеэ олсон, "нэн чухал" байлгахыг хүсч байгаагаа илэрхийлсэн юм. Тэрбээр "Бидний туулж буй энэ хүнд цаг дуусна. Гэхдээ хувцас үргэлж байсаар байх болно" хэмээжээ.

Чанар эрэлтийг дэмждэг

Рианна 2018 онд анх Savage x Fenty дотуур хувцасны брендийг нээхдээ дүрмээс гажиж, хэд хэдэн аргаар гайхалтай маркетинг хийж эхэлсэн билээ. Victoria’s Secret хамгийн өндөр үнэлгээтэй дотуур хувцасны бренд байхаа больж эхлэхэд зоригтой, бүх хүнд хүртээмжтэй дизайнтай Savage ирээдүй юм шиг л санагдах болсон юм. Харин энэ удаа Рианна Парисын загварын долоо хоногийн үеэр Лос Анжелес хотод зураг авалт хийж, шинэ баримтат киногоо цацжээ. Savage x Fenty шоу "Vol 2"-т Лиззо, Бад Банни, Белла Хадид, Деми Мур зэрэг гайхалтай авьяаслаг хүмүүс оролцсон аж.

Үр дүнд нь бүтсэн бүтээлийн зарим хэсэгт ариун шившлэг, залбирлын үгүүд орсон нь шүүмжлэл дагуулсан юм. Тухайлбал, Исламын шашинд бошиглогч Мухаммедын уламжлал буюу хэлсэн үгсийн тэмдэглэл гэгддэг залбирлын үгсээс дээрх бүтээлд ашиглажээ. Иймд "Doom" дууг бүтээлцсэн продюсер уучлалт гуйж, "Миний Doom" дуунд ашигласан дуунаас үүдсэн шүүмжлэлд уучлалт гуйж байна. Энэ дууг би онлайнаар олсон Baile Funk трекийн хэсгээс ашиглан бүтээсэн. Тухайн үед би үүнийг Исламын шашны ариун чухал залбирал болохыг сайн мэдсэнгүй"гэж твиттертээ бичжээ.

Хамгаалалтын хувцас

Калифорнид гарсан түймэр, нийтийн эрүүл мэндийн хямрал, цаг уурын гамшигтай холбоотойгоор загвар зохион бүтээгчид хувцасны хамгаалах чадварыг нэмэх янз бүрийн арга санал болгож байгаа тул өнөөгийн загварын чиг хандлагад хамгаалалтын хувцасны шинэ эрин үе эхэлж байна.

Хамгаалах хувцасны төрөлд Кензо бага зэрэг хачин байдлаар хандаж, зөгийчдөөс санаа авсан хэд хэдэн загвар танилцуулсан бол Баленсиагагийн том хэмжээтэй гадуур хувцас, нарны шилээр бүрхэгдсэн загварууд бараг бүх зүйлийн эсрэг бат зогсох үлгэрийн хөлөг баатар мэт харагдаж байв. Үүний зэрэгцээ Рик Оуэнс энэ улиралд Венецид шоугаа хийсэн бөгөөд бүх загвартаа амны хаалт хослуулсан байна.

Кензо Такада

Ийнхүү маш олон загвар зохион бүтээгч өөр өөрсдийн дотоод ертөнцийг уудалж, гайхалтай санаануудыг хүмүүст хүргэж байх зуур өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Кензо Такада цар тахлаар таалал төгсөж, өнөөгийн нийгмийн бодит байдлыг хүн бүрт эргэн сануулсан юм. Япон улсын иргэн, Парист амьдардаг алдарт загвар зохион бүтээгч Кензо Такада 1970-аад онд загварын ертөнцөд цахиур хагалан орж ирснээсээ хойш маш ихийг хийж бүтээсэн жинхэнэ уран бүтээлч байсан билээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж