Москва хотын захиргаанаас гаргасан амны хаалт хэрэглэх журмыг мөрдөөгүй 31 байгууллагын үйл ажиллагааг зогсоолоо хэмээн Москва хотын Худалдаа, үйлчилгээний газрын дарга Алексей Немерюк Даваа гаригт мэдэгдлээ.
31 гэдэг нь өнгөрсөн долоо хоногийн тоо бөгөөд нийтдээ 93 байгууллагын үйл ажиллагаа түр зогсоод байгаа ажээ.
"Шалгалтад олон байгууллага, үйлчилгээний газар хамрагдсан. Бид шалгалтыг сүүлийн хэдэн долоо хоног хийж байна. Нийтдээ 93 байгууллага журам зөрчсөн учраас үйл ажиллагааг нь түр зогсоогоод байна” хэмээн тэр хэллээ.
Худалдаа, үйлчилгээний газраар үйлчлүүлж байгаа иргэд амны хаалтаа зүүж, бээлий өмсч дадаж байгааг Алексей Немерюк онцоллоо.
Холбоотой мэдээ