Ненецүүд лайка нохойгоо тусгайлан үржүүлнэ

Хуучирсан мэдээ: 2020.10.07-нд нийтлэгдсэн

Ненецүүд лайка нохойгоо тусгайлан үржүүлнэ

Ненецүүд лайка нохойгоо тусгайлан үржүүлнэ

Оросын Ямалад ненецийн лайка үүлдрийн нохой үржүүлэх, хамгаалах төв байгуулагдсан байна. Ненецийн лайка /цаа хариулагч лайка гэж бас нэрлэдэг/ нь тундрын ширүүн уур амьсгалд зохицсон, тэсвэр тэвчээртэй, ухаалаг нохой юм. Тиймээс хил гаалийн хяналт, онгоцны буудлын хяналт, цагдаа болон аврах ажиллагаанд дайчлах зорилгоор энэхүү төвийг байгуулжээ.

Ненецийн лайка нь Оросын Кольскийн хойгоос Чукотка хүртэл тархсан тундрын нохойны үүлдэр юм. Ненецийн лайкаг хамгаалах “Ненецкая лайка-достояние России” нэртэй энэ төслийг хэд хэдэн байгууллага хамтран хэрэгжүүлж байгаагийн нэг нь "Фонд экономических программ" юм. “Фонд экономических программ" байгууллагын тэргүүн Ян Туровын хэлснээр лайка нь хойд нутгийн ард түмний соёлын салшгүй хэсэг юм.

Хойд нутгийнхан лайкаг анх ан хийхдээ ашиглаж байсан ч сүүлдээ цаа бугын маллагаанд ашигладаг болжээ. ЗХУ-ын үед хэрэгжсэн Хойд нутгийг хөгжүүлэх, цаа бугын аж ахуйг хөгжүүлэх зорилгын хүрээнд Ненецийн лайкаг Чукотка хүртэл үржүүлэн тоо толгойг нь өсгөжээ. Нэгээс хоёр лайка нь цаа бугын нэг сүргийг өлхөн малладаг байна.

"Ненецийн лайка хэмээх энэ гайхамшигтай нохойг хамгаалах, үржүүлэх чухал үүрэг бидэнд ногдлоо” хэмээн Ян Туров РИА Новости агентлагийн сурвалжлагчид ярьжээ.

Эхний ээлжинд 20 эм лайкаг төвд тэжээж байгаа бөгөөд хоёр жилийн дараа хоёр дахин нэмэх төлөвлөгөөтэй байгаа юм. Шинэ төрсөн гөлөгнүүдийг тундрын нөхцөлд бугын маллагаанд сургах юм.

Яг одоогоон Ненецийн лайкийн тоо толгой хэд байгаа талаар тодорхой статистик байхгүй ажээ. Гэхдээ тоо толгой нь улам цөөрч байгаа гэдэг нь тодорхой ажээ. Чукотка, Мурманс болон Оросын өөр газруудаас цэвэр цусны ненецийн лайка авах захиалга аль хэдийн ирсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж