Сингапур цар тахлын үеэр төрсөн хүүхдэд урамшуулал олгоно | News.MN

Сингапур цар тахлын үеэр төрсөн хүүхдэд урамшуулал олгоно

Сингапур цар тахлын үеэр төрсөн хүүхдэд урамшуулал олгоно

Сингапур цар тахлын үеэр төрсөн хүүхдэд урамшуулал олгоно

Сингапурын засгийн газар цар тахлын үеэр хүүхэд төрүүлж буй иргэддээ нэг удаа урамшуулал олгохоор болжээ. Сингапурын иргэд санхүүгийн хүндрэл, ажилгүйдэл зэргээс хамаарч хүүхэдтэй болохоос зайлсхийсээр иржээ. Улмаар Сингапур олон жилийн өмнөөс дэлхийн хамгийн бага төрөлттэй улсуудын нэг болсон байна. Эрх баригчид уг асуудлыг шийдэх гэж олон арга хэмжээ хэрэгжүүлсэн ч төдийлөн үр дүнд хүрээгүй юм. “Коронавирусийн үеийн санхүүгийн хямралаас шалтгаалж олон гэр бүл хүүхэдтэй болохоо хойшлуулах шалтгаан болж байгаа гэж бид таамаглаж байна” хэмээн  Сингапурын Ерөнхий сайдын орлогч Хен Сви Кит ярьжээ.

Харин энэ удаа засгийн газар цар тахлын үеэр хүүхэд төрүүлсэн иргэдэд нэг удаа мөнгөн тусламж олгохоо амлажээ. Одоогоор чухам хэр хэмжээний мөнгөн тусламж олгох нь тодорхой болоогүй байгаа аж. Цар тахлын хөл хорио тогтоосноос хойш хөрш Филиппин, Индонез улсуудын төрөлт эрс ихэссэн ч Сингапурт огтхон ч өсөөгүй гэнэ.

Өдгөө Сингапурын засгийн газар шаардлага хангасан эцэг эхчүүдэд 7330 ам.долларын тэтгэмж олгодог аж.

Эх сурвалж: BBC.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

xyyxdyydii chini gyilagchniixaar solidog tanix,termntp czost 2020-10-06 63.227.119.233

esusiin esreg kaarma

Avatar

sonin 2020-10-06 63.227.119.233

bayn xyn EBDEJ BAIGAAGAAR

Avatar

Зочин 2020-10-06 122.201.21.120

Манайх, Киргиз хоёр Азидаа хамгийн үлгэр жишээ, хоцрогдсон,буурай орон б**х шүү.Тэгээд үймээн самуун гарч, төрийн ордноо эзэлж, энд тэндгүй барилга байшин шатааж,гал тавьж, тонож дээрэмдэж, улс орныхоо эдийн засгийг сүйрүүлэх, ард олныхоо амьдрах боломжийг доройтуулах жишээг учиргүй олзуурхан хүлээн авч, ийм байдал үүсгэхийг сурталчилж байгаа мэт дэвэргэнэ. Манайд юм бүтээхээсээ илүү сүйтгэх эвдэх сонирхолтой хүмүүс л олшроод байна даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж