Сингапур цар тахлын үеэр төрсөн хүүхдэд урамшуулал олгоно

Хуучирсан мэдээ: 2020.10.06-нд нийтлэгдсэн

Сингапур цар тахлын үеэр төрсөн хүүхдэд урамшуулал олгоно

Сингапур цар тахлын үеэр төрсөн хүүхдэд урамшуулал олгоно

Сингапурын засгийн газар цар тахлын үеэр хүүхэд төрүүлж буй иргэддээ нэг удаа урамшуулал олгохоор болжээ. Сингапурын иргэд санхүүгийн хүндрэл, ажилгүйдэл зэргээс хамаарч хүүхэдтэй болохоос зайлсхийсээр иржээ. Улмаар Сингапур олон жилийн өмнөөс дэлхийн хамгийн бага төрөлттэй улсуудын нэг болсон байна. Эрх баригчид уг асуудлыг шийдэх гэж олон арга хэмжээ хэрэгжүүлсэн ч төдийлөн үр дүнд хүрээгүй юм. “Коронавирусийн үеийн санхүүгийн хямралаас шалтгаалж олон гэр бүл хүүхэдтэй болохоо хойшлуулах шалтгаан болж байгаа гэж бид таамаглаж байна” хэмээн  Сингапурын Ерөнхий сайдын орлогч Хен Сви Кит ярьжээ.

Харин энэ удаа засгийн газар цар тахлын үеэр хүүхэд төрүүлсэн иргэдэд нэг удаа мөнгөн тусламж олгохоо амлажээ. Одоогоор чухам хэр хэмжээний мөнгөн тусламж олгох нь тодорхой болоогүй байгаа аж. Цар тахлын хөл хорио тогтоосноос хойш хөрш Филиппин, Индонез улсуудын төрөлт эрс ихэссэн ч Сингапурт огтхон ч өсөөгүй гэнэ.

Өдгөө Сингапурын засгийн газар шаардлага хангасан эцэг эхчүүдэд 7330 ам.долларын тэтгэмж олгодог аж.

Эх сурвалж: BBC.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж