С.Жавхлан энэ сарын 16-нд Бөхийн өргөөнд тоглолтоо хийхээр болжээ | News.MN

С.Жавхлан энэ сарын 16-нд Бөхийн өргөөнд тоглолтоо хийхээр болжээ

С.Жавхлан энэ сарын 16-нд Бөхийн өргөөнд тоглолтоо хийхээр болжээ

С.Жавхлан энэ сарын 16-нд Бөхийн өргөөнд тоглолтоо хийхээр болжээ

Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин С.Жавхлан аравдугаар сарын 16-ны Баасан гаригт  Бөхийн өргөөнд “Монголоороо байгаасай” тоглолтоо хийхээр болжээ. Улс төрөөс эргээд дуучны эгнээндээ шилжсэн, УИХ-ын гишүүн асан тэрбээр өнгөрсөн сарын 26-нд Төв цэнгэлдэхэд “Монголоороо байгаасай" бие даасан тоглолтоо хийх зар түгээсэн ч "цаг агаарын нөхцөл байдлын улмаас" хэмээн тоглолтоо түр хугацаагаар цуцалж буйгаа мэдэгдсэн билээ.

С.Жавхлан манай сайтад өгсөн ярилцлагадаа “Намайг дуул гээд байсан шүү дээ, одоо дуулж өгье. Урлаг, улс төр хоёр амин чанартаа нэг л зүйл. Урлаггүйгээр улс төр байдаггүй, улс төргүйгээр урлаг байдаггүй. Улс төрөөс зодог тайлах гэж хэлэх нь зохисгүй. Надад тайлаад байх зодог шуудаг ч байхгүй. Би дээлээ л өмссөн хүн. Жавхлан дээлээ тайлахгүй нь ойлгомжтой. “Монголоороо байгаасай” гэдэг бол С.Жавхлангийн тэмцэл. Улс төрөөс үл хамааран би 15 дахь жилдээ энэ зүйлээ хийж байна” хэмээн ярьсан юм.

Түүний тоглолтын тасалбар 20,000 төгрөгийн үнэтэй бөгөөд 1900-1950 утсаар захиалан үнэгүй хүргүүлэх боломжтой юм байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-10-06 202.131.245.34

увсынхан үзэхгүй юм бол тэгээд өөр үзэх хүн байдаг юмуу ер нь

Avatar

Иргэн 2020-10-06 202.9.47.27

Энэ алиа салбадайд сонсох үзэх хүн байдаг юм уу.?

Avatar

Зочин 2020-10-06 139.5.217.12

Bi uvsiih bish. Gehdee ochihguire

Avatar

увсынх биш 2020-10-06 185.216.35.46

би л лав очихгүй

Avatar

элэг 2020-10-06 202.131.237.137

УИХ гишүүн асан мөн дуучин ер нь монголоос өөр ийм улстөрч ч байдаг болов уу хаха элэг авхиймдаа нээрээ

Avatar

Зочин 2020-10-06 103.229.120.169

Javhlan chi zuv shuu. Mongol tumniihee tuluu ih zuil hiij b.gaa shuu

Avatar

EDUCATED/nadlu balarsjetoo 2020-10-06 63.227.119.233

DARAAGIIN SONGUULI

Avatar

10 2020-10-06 63.227.119.233

abgai ni ylsad medeelel ugux,niited
xyyxdii ni ch medexgyi yum

Avatar

Зочин 2020-10-06 150.129.143.17

Энийг одоо юу ч гэмээр юм бэ дээ, дуучин гэхэд ч хэцуу хуучин шиг нь хулээж авахгуй л болов уу, аягуй дараагийн сонгуулиар бас нэр дэвшинэ энэ тэр гээд л солиороод явж байх биз

Avatar

Зочин 2020-10-06 122.201.24.14

ДУУЧИН АЛИАЛАГЧ

Avatar

Зочин 2020-10-06 202.21.108.21

Хөөрхий стадионд тоглох гээд билет нь зарагдаагүй бөхийн өргөө рүү ирж байгаа гэсэн.
Яах нь вэ хүмүүс минь.
Улс төржиж тэнэгтэж байхаар дуугаа дуулаад явсан нь манай энэнд хамаагүй дээр шүү дээ.

Avatar

Зочин 2020-10-06 66.181.186.70

hen tegjiinaa nohoib damskaa

Avatar

Зочин 2020-10-06 202.21.113.238

uvsiihan sonsohgui shdee. yaj hiihiin bol

Avatar

давст сумын уугуул 2020-10-06 192.82.76.199

увс хутгийн ах дүү нар минь биднийг тоглолтоо битгий үз гэсэн үзэхгүй шүү,бүгдээрээ

Avatar

Ккк 2020-10-06 64.119.23.171

Увсынхан очиж үзэж болохгүй

Avatar

Зочин 2020-10-06 66.181.189.38

Энэ хүнтэй улс төрийн тооцоогоо бод ард түмэн минь. Тэр тоглолтыг нь үзэхгүй байх хэрэгтэй.

Avatar

Mongol 2020-10-06 66.181.188.231

Тэнэг юмыг үзэж яаадгийн, хайран мөнгө гарз!!! Mongolchuud aa…

Avatar

Увсыхан үзэж болох юм уу 2020-10-06 66.181.161.28

увсыхан үзэж болох юм уу

Avatar

Зочин 2020-10-06 202.126.89.22

Жавхлан ч зальтай даа зальтай…..

Avatar

Увс хүн 2020-10-06 202.21.124.130

За больё доо Жавхлан минь нутаг усаа ташуурдаж, биднийгээ дуу бүү сонс гээ биз дээ. Эр хүн юм бол "Хэлсэн үгэндээ эзэн болж, Идсэн хоолондоо сав бол"

Avatar

Зочин 2020-10-06 103.10.20.197

Хүн үзэх болов уу даа. Билет аваад очиж үзэхээр улс төр, дээл хувцас, ташуур машуур яриад хадуураад алга болно биз. Сонсох дуртай нь сидигий нь аваад нэг сайн үнэрлээд дараа нь сонсоход болно доо.

Avatar

зочин 2020-10-06 66.181.166.196

Жавхлангийн гомдол тайлагдаа болов уу, Увсын нөхдүүд үзэж болох болов уу

Avatar

Зочин 2020-10-06 202.21.111.170

Үнэн боловсролгүй нөхөр байна даа. Улс төр ч бай урлаг, спорт ч бай тухай ажил үүргээсээ хөндийрхийг "зодог тайлах" гэх хэлц үгээр илрэхийлдэг. Энэ мангар "надад тайлаад байх зоог шуудаг байхгүй" гэж тэнэгтдэг байна ш дээ. Увс аймгийн зон олон ухаалааг, хэрсүү учраас л энэ "мал"-ыг сонгоогүй байх нь.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж