С.Жавхлан энэ сарын 16-нд Бөхийн өргөөнд тоглолтоо хийхээр болжээ

Хуучирсан мэдээ: 2020.10.06-нд нийтлэгдсэн

С.Жавхлан энэ сарын 16-нд Бөхийн өргөөнд тоглолтоо хийхээр болжээ

С.Жавхлан энэ сарын 16-нд Бөхийн өргөөнд тоглолтоо хийхээр болжээ

Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин С.Жавхлан аравдугаар сарын 16-ны Баасан гаригт  Бөхийн өргөөнд “Монголоороо байгаасай” тоглолтоо хийхээр болжээ. Улс төрөөс эргээд дуучны эгнээндээ шилжсэн, УИХ-ын гишүүн асан тэрбээр өнгөрсөн сарын 26-нд Төв цэнгэлдэхэд “Монголоороо байгаасай" бие даасан тоглолтоо хийх зар түгээсэн ч "цаг агаарын нөхцөл байдлын улмаас" хэмээн тоглолтоо түр хугацаагаар цуцалж буйгаа мэдэгдсэн билээ.

С.Жавхлан манай сайтад өгсөн ярилцлагадаа “Намайг дуул гээд байсан шүү дээ, одоо дуулж өгье. Урлаг, улс төр хоёр амин чанартаа нэг л зүйл. Урлаггүйгээр улс төр байдаггүй, улс төргүйгээр урлаг байдаггүй. Улс төрөөс зодог тайлах гэж хэлэх нь зохисгүй. Надад тайлаад байх зодог шуудаг ч байхгүй. Би дээлээ л өмссөн хүн. Жавхлан дээлээ тайлахгүй нь ойлгомжтой. “Монголоороо байгаасай” гэдэг бол С.Жавхлангийн тэмцэл. Улс төрөөс үл хамааран би 15 дахь жилдээ энэ зүйлээ хийж байна” хэмээн ярьсан юм.

Түүний тоглолтын тасалбар 20,000 төгрөгийн үнэтэй бөгөөд 1900-1950 утсаар захиалан үнэгүй хүргүүлэх боломжтой юм байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж