Майкл Помпео Монгол Улсад хийх айлчлалаа хойшлуулах болсондоо хүлцэл өчлөө | News.MN

Майкл Помпео Монгол Улсад хийх айлчлалаа хойшлуулах болсондоо хүлцэл өчлөө

Майкл Помпео Монгол Улсад хийх айлчлалаа хойшлуулах болсондоо хүлцэл өчлөө

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгатай утсаар ярьж, Монгол Улсад хийх айлчлалаа хойшлуулах болсондоо хүлцэл өчлөө.

Ярианы эхэнд ноён Помпео Монгол Улсад хийхээр төлөвлөж байсан айлчлалаа хойшлуулах болсондоо харамсаж буйгаа илэрхийлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга ноён Помпеогийн айлчлал ойрын хугацаанд хэрэгжинэ гэдэгт эргэлзэхгүй байгаагаа хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга үргэлжлүүлэн, Монгол Улс нь “гуравдагч хөрш”, стратегийн түнш АНУ-ыг худалдаа, хөрөнгө оруулалтын томоохон түнш байлгах сонирхолтой байдгийг илэрхийлж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар түлхүү хөгжүүлэх нөөц, боломжуудын талаар санал солилцлоо.

Тухайлбал, АНУ-ын Конгресст өргөн бариад буй Гуравдагч хөршийн худалдааны хуулийн төсөл нь хоёр орны худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, оёдлын болон сүлжмэлийн салбарын хөгжлийг урагшлуулах, эмэгтэйчүүдийн ажил эрхлэлтийг дэмжих чухал ач холбогдолтой болох талаар ярилцаж, энэ чиглэлд болон Монгол Улс-АНУ-ын Стратегийн түншлэлийг өргөн хүрээнд хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллахад бэлэн байгаагаа харилцан илэрхийлэв.

Ярианы төгсгөлд, Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампад халуун дотно мэндчилгээ дэвшүүлж, ноён Ерөнхийлөгч болон Тэргүүн хатагтай нарыг түргэн эдгэхийг хүсэж байгааг монголын ард түмний өмнөөс уламжилж өгөхийг хүслээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-10-06 203.23.49.215

Төрийн тэргүүн нар хоорондоо, Гадаад хэргийн сайд нар хоорондоо утсаар ярьдаг биз дээ?

Avatar

Зочин 2020-10-06 139.5.217.12

Pompeo: hallo
Battulga: hello. I'm hungry

Avatar

Зочин 2020-10-06 202.9.46.7

Зүгээр зүгээр. Чамд 30 мянга хонь өгөхөө болихоос.

Avatar

сонирхогч 2020-10-06 103.212.119.64

Battulga saihan l yarilaa

Avatar

Зочин 2020-10-06 192.82.68.140

Харин ч бид азтай бн гэсэн үг! Хоёр томруу даруйхан дайрах шахалтанд орсонгүй!

Avatar

ЗОЧИН 2020-10-06 66.181.177.108

том яариж тэрбумаар ав л даа өмд гутал яриад суучахийн манайхаан

Avatar

Зочин 2020-10-06 202.55.191.130

hahahaha

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж