"ХҮН орон нутгийн сонгуульд оролцоно"

Хуучирсан мэдээ: 2020.10.06-нд нийтлэгдсэн

"ХҮН орон нутгийн сонгуульд оролцоно"

"ХҮН орон нутгийн сонгуульд оролцоно"

Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/-ыг 2020 оны орон нутгийн сонгуульд оролцохоор бүртгүүлсэн байсныг түдгэлзүүлэх шийдвэрийг шүүхээс гаргаад байсан юм. Тэгвэл Нийслэлийн сонгуулийн хороо бүртгэснийг түдгэлзүүлэх шийдвэр хүчингүй болж, ХҮН сонгуульд оролцох боломжтой болжээ. Энэ талаар Нийслэлийн сонгуулийн хорооноос тодруулахад "ХҮН-ыг бүртгэсэн байсан Нийслэлийн сонгуулийн хорооны шийдвэрийг шүүхээс түдгэлзүүлсэн байсныг хүчингүй болгосон учраас 2020 оны орон нутгийн сонгуульд ХҮН оролцоно" гэсэн тайлбарыг өглөө.

Хөдөлмөрийн үндэсний намын хувьд энэ удаад зөвхөн нийслэлийн сонгуульд оролцож байгаа бөгөөд ХҮН-ын дарга Б.Найдалаа, нийслэлийн ХҮН-ын П.Наранбаяр, Б.Мөнхсоёл нарын нэр дэвшигчид өрсөлдөж, сурталчилгаагаа эхлүүлсэн байна.

Сануулахад, ХҮН-ын хуучин гишүүд намын хурлаа хийж, даргаа сонгож, тамгатай болсноос үүдэж, шүүх дээр маргаан үүсээд байсан юм.

Ш.ОЧ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж