"Хүссэн нэгнийг манай сургууль дээр дадлагажуулахаа болиоч"

Хуучирсан мэдээ: 2020.10.06-нд нийтлэгдсэн

"Хүссэн нэгнийг манай сургууль дээр дадлагажуулахаа болиоч"

"Хүссэн нэгнийг манай сургууль дээр дадлагажуулахаа болиоч"

Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар сургуулийн захирлын хууль бус үйлдлийн талаар багш, ажилтнууд өнөөдөр /2020.10.06/мэдээлэл хийлээ. Тодруулбал, Боловсрол, шинжлэх ухааны яамнаас /БШУЯ/ өнгөрсөн наймдугаар сарын 28-нд 116 дугаар сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр н.Мөнхбаатар гэх хүнийг томилсон байна.

Гэвч тус сургуулийн багш ажилчид, шинээр томилогдон ирсэн захирлаа тусгай хэрэгцээт боловсролын мэдлэггүй, ёс зүйгүй, багш нарыг ялгаварлан гадуурхдаг хэмээгээд түүнийг яаралтай эргүүлэн татах ёстой гэх байр суурийг илэрхийллээ.

Тус сургууль  2014 оноос хойш зургаан жилийн хугацаанд есөн захирлын үүрэг гүйцэтгэгчийн нүүр үзсэн бөгөөд дээрх бүх томилгоог багш, ажилчид БШУЯ-тай холбон тайлбарлаж байгаа юм.

116-р сургуулийн хөгжмийн багш Б.БАТБОЛД:

-Өнгөрсөн хугацаанд манай сургуульд томилогдсон захирлууд сурагчдын бэрхшээлийн онцлогийг мэдэхгүй,тусгай сургуулийн талаар ямар ч мэдлэггүй, ур чадваргүй  байсан учраас бид эсэргүүцсээр ирсэн. Хамгийн сүүлд томилогдсон  захирлын  үүрэг гүйцэтгэгч  н.Мөнхбаатар нь  тусгай сургуулийн онцлогийг мэдэхгүйгээс үүдэн маш олон бэрхшээлтэй зүйлүүдийг гаргаж байна. Түүний хувьд өмнө нь ирж байсан захирлуудын нэг адил арга барилаар ажиллаж эхэллээ.  Тухайлбал, хүүхдүүдийн хичээлдээ хэрэглэх хэрэглэгдэхүүнүүдийг багш нар энгийн материалаар бэлддэг. Гэтэл тэрийг хог гэж андууран хаяж байна. Харааны  бэрхшээлтэй багш нарын хэрэглэдэг баррел үсгээр хийсэн зүйлсийг шилэн самбарны ард нуух жишээний. Мөн  багш нарыг ялгаварлан гадуурхаж, янз бүрийн үйл ажиллагаанд хөгшин залуугаар нь ялган оруулахгүй байна. Манай сургуулийн хамт олныг худлаа хэлж захирлуудыг явуулдаг гэх мэдээг нийгэмд түгээх гэж БШУЯ  оролдож байна.Энэ нь бидэнд маш хүндрэлтэй байна.  БШУЯ захирал болохыг хүссэн нэгнийг манай сургууль дээр дадлагажуулахаа болиоч гэж  хэлмээр байна” гэлээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж