Дэлхийн банк: Монгол Улс баялгийн хараалыг амсах эрсдэлтэй | News.MN

Дэлхийн банк: Монгол Улс баялгийн хараалыг амсах эрсдэлтэй

Хуучирсан мэдээ: 2020.10.06-нд нийтлэгдсэн

Дэлхийн банк: Монгол Улс баялгийн хараалыг амсах эрсдэлтэй

Дэлхийн банк: Монгол Улс баялгийн хараалыг амсах эрсдэлтэй

УИХ-ын Төсвийн байнгын хороо, Дэлхийн банк хамтран “Монгол Улс-Уул уурхай ба оюун ухаан” хэлэлцүүлгийг өнөөдөр /2020.10.06/ Төрийн ордонд  зохион байгуулллаа.


Дэлхийн Банкнаас “Уул уурхай ба оюун ухаан-Байгалийн баялгийн өгөөжийг институци болон хүний хөгжилд чиглүүлэх нь” сэдэвт эдийн засгийн хөгжлийн загварын тойм судалгаанд “Уул уурхайн салбар нь Монгол Улсын өнөөгийн хөгжлийн тулгуур болж байгаа ч хүний болон институцийн хөгжил нь улс орны ирээдүйн хөгжлийн гол хөдөлгөгч хүч байх учиртай. Уул уурхайгаас хэт хамаарсан эдийн засгийн өнөөгийн загвар нь ирээдүйд тогтвортой өсөлт авчрах нь эргэлзээтэй бөгөөд ирээдүйн өсөлтийн зогсонги байдалд ч хүргэх эрсдэлтэй.

Энэ нь уул уурхайд түшиглэсэн эдийн засгийн өсөлт, түүнээс хамаарах хамаарал нэмэгдэж байгаагаар илэрч байна. Уул уурхайн бүтээгдэхүүн үйлдвэрлэж олсон орлогын нэг ам.доллар бүрээс дөнгөж нэг центийг л Монгол Улс хуримтлуулдаг тул улс орны өр ихээр нэмэгдэж, хуримтлалын хэмжээ тогтмол буурч, өнөөгийн эдийн засагт нэмэлт дарамт болж байгаа юм. Уул уурхайн баялгийн өгөөжийг түүнээс хамаарах хамаарлаа аажмаар бууруулах чиглэлд зарцуулахын оронд Монгол Улс улам бүр донтож байна. Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх зовнил, хөрөнгө оруулагчдын тогтвортой байдлыг хүсэх хүлээлт, Хятад Улсын нүүрсний хэрэглээгээ бууруулах том зорилго, КОВИД-19 цар тахлын сөрөг нөлөө зэргээс шалтгаалан уул уурхайн гол түүхий эдийн эрэлт унаж байгаа нь Монгол Улсын эдийн засгийн дээр дурдсан бүтцийн эмзэг байдлыг улам хүндрүүлж байгааг дурджээ.

Түүнчлэн хүний хөгжил болон иституцид (оюун ухаан)-д уул уурхайтай эн тэнцүү ач холбогдол өгч, бүтцийн өөрчлөлт хийхгүй бол хэдхэн жилийн дотор Монгол Улс баялгийн хараалыг амсах эрсдэлтэй болохыг ч онцолсон байна.

Дэлхийн Банкны ахлах эдийн засагч Жийн Паскаль Нгану тус хэлэлцүүлгийн үеэр тавьсан илтгэлдээ “Уул уурхайн Монголын өнөөдөр бол харин ирээдүй нь оюун ухаан- хүмүүн капитал байх учиртай. Уул уурхайгаас оюун ухаанд чиглэх бүтцийн өөрчлөлтийг,

  •  Тогтвортой байдлыг чухалчлах
  • Бүтээмжийг өсөлтийг тэтгэх
  • Хүний болон институцийн хөгжилд чиглэх зэрэг гэдгийг илтгэлдээ онцолсон юм.

Энэ үеэр түүнээс зарим зүйлийг тодрууллаа.

-Дэлхийн Банкны тайланд сүүлийн 20 жилийн хугацаанд Монгол Улс эрдэс баялгаас олсон орлогын нэг ам.доллар тутмын ердөө нэг центийг хойч үедээ хуримтлуулж буй туршлагыг хөндсөн байна. Энэ хандлагыг өөрчлөхийн тулд Монгол Улс эрдэс баялгийн орлогоо хүний болон институцийн хөгжилд хөрөнгө оруулах замаар уул уурхайгаас хамаарах хамаарлаа алгуур бууруулах шаардлагатайг танайхаас зөвлөлөө. Энэ талаар тодруулахгүй юу?

-Уул уурхайн салбар Монгол Улсын эдийн засагт үр өгөөжөө өндөр өгсөн. Сүүлийн 20 гаруй жилийн нөхцөл байдлыг харахад Монголын эдийн засаг хэд дахин томорсон. Уул уурхайгаас олох орлого нь өндөр байгаа хэдий ч сүүлийн гуравхан жилд энэхүү орлогоосоо хуримтлуулж эхэллээ. Уул уурхайн орлого нэг жил  өсөөд, эсвэл буурдаг тогтворгүй. Тэгвэл хуримтлал бий болгож үүнийгээ хүн болон инстутитуци хөгжүүлэхэд хөрөнгө оруулж чадвал ирээдүйд илүүтэй төрөлжсөн уул уурхайгаас хамаарал багатай тогтвортой эдийн засгийн загварыг бүрдүүлж чадна.

-Төрөлжсөн, тогтвортой эдийн засгийн суурийг бий болгохын тулд бид юундаа анхаарах ёстой вэ?

-Олсноороо хэрэглэх бус харин бизнесийн мөчлөгийн дагуу орлогоо жигд хуваарилан мөчлөг сөрсөн төсөв, мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх. Үүнийг төсвийн ил тод дүрэм, тодорхой шаардлагууд, төсвийн хараат бус зөвлөл, зах зээлийн жамаар тогтох валютын ханш, үр ашигтай ажиллах тогтворжуулалтын сангийн тусламжтайгаар хэрэгжүүлэх. Эдийн засгийн төрөлжилтийг зөвхөн бүтээгдэхүүний төрөлжилт гэж харахаасаа илүүтэй өгөгдсөн суурь баялгаа сайн ашиглах, тэлэх тал дээр анхаарах нь эхний алхамуудын нэг юм.

Дэлхийн банкнаас гаргасан судалгаанд "Монгол Улс хойч үедээ өр өвлүүлж байна" гэж тодотгосон нь нэлээд анхаарал татсан. Монгол Улс гаднын орнуудын зээл тусламжийг хэр оновчой зарцуулж байгаа бол?

-2017 оноос өмнөх жилүүдэд Монгол Улс зээл авч хэрэглээгээ санхүүжүүлдэг байдал түлхүү ажиглагдаж байсан. Харин 2017 оноос хойш макро эдийн засгийн бодлогод олон шинэчлэлт гарч төсвийн зардал  буурч, Засгийн газрын өр буурах хандлага ажиглагдаж байгаа. Бид ч гэсэн Монгол Улсын Засгийн газартай байнгын ажиллагаатай явж ирсэн. Засгийн газар цаашид хэрэглээгээ тогтворжуулах, өрийг бууруулах хүсэл сонирхол байгаа нь харагдаж байгаа.

-УИХ-аар удахгүй  ирэх оны төсвийг хэлэлцэж эхэлнэ. Ирэх жил нийгэм, эдийн засгийн хувьд хүндхэн жил үргэлжилнэ. Ирэх оны төсөвт юуг анхаарах шаардлагатай гэж үзэж байна вэ?

-Цар тахлын нөлөөлөл төсөвт ачаалал болж байгаа нь үнэн. Цаашид цар тахлын нөхцөл байдал тодорхойгүй байгаа учраас үүнд бэлтгэлтэй байхыг Дэлхийн банкнаас зөвлөж байна. Нөхцөл байдал сайжирсны дараа Засгийн газар өмнө нь авч хэрэгжүүлж байсан макро эдийн зөв менежментүүдээ хэрэгжүүлж, өр бууруулах, хэрэглээгээ тогтворжуулах тал дээр анхаарах шаардлагатай.

Инфляци нь 2.8 хувь байхад 6 хувьд хүргэнэ гэж Монголбанк зорилт тавьсан нь эргээд эдийн засагтаа хор хохиролтой, төгрөгийн ханшийг долларын эсрэг сулруулах гэж зарим эдийн засагч  үзэж байгаа. Инфляцийг зургаан хувьд хүргэх зорилт тавьсан нь хэр бодит төсөөлөл вэ. 

-Монголбанк инфляцийн зорилтыг тогтоохдоо дунд хугацааны түвшинг тогтоодог. Хэдэн жилийн өмнө Монголбанкны инфляцийн зорилт найман хувь байсан. Үүнийгээ 6 хувь руу буулгасан нь зээлийн хүүг ч бууруулахад эерэгээр нөлөөлнө.  Нөгөөтэйгүүр макро эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын төлвийг судалсны эцэст дунд хугацаандаа инфляцийг зургаан хувьд хүргэх боломжтой гэсэн зорилт тавьж байгаа. Түүнээс биш өнөөдрийн инфляцийн түвшинг шууд зургаан хувьд хүргэнэ гэсэн агуулга биш. Монголбанк инфляцийн зорилтоо хэрэгжүүлэхдээ мөнгөний бодлогоор хэрэгжүүлдэг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ИРГЭН 2020-10-06 202.179.15.3

ОДОО ЭНЭ БАЛАЙ БАЯЛАГЫН х****л ГЭДЭГ ЮМ АА БОЛИХ ХЭРЭГТЭЙ ЯАСАН ИХ ХАРААГДДАГ БАЯЛАГ ВЭ??ЭЦСИЙН ЭЦЭСД ХЭН ХАРААГААД БАЙГАА ЮМ БЭ ХАХА МОНГОЛЧУУД ЭРГҮҮ ТЭНЭГТЭЭ Л БАЯЛГАА ЗАХИРАН ЗАРЦУУЛАЖ ЧАДАХГҮЙ ХООРОНДОО НОХОЙ ШИГ УРАЛЦАН ГАДНЫХНЫ ӨГӨӨШ БОЛЖ БАЙНА.. ДОТООДЫН ШУНАЛТАНГУУДИЙГ НАВСАЙТАЛ НЬ ДАРААД Л БОЛНО ШҮҮ ДЭЭ..ДЭЛХИЙН ШИЛДЭГ ТЕХНОЛОГТОЙ УЛСУУДААР ХАМТАРАН ШУДАРГА ХИЙХЭД Л БОЛНО ШҮҮ ДЭЭ..ЗААВАЛ ХООРОНДОО АЛАЛЦААД ЭРГҮҮТЭЭД БАЙХАА БОЛЬЦГООЁ ОО

Avatar

Зочин 2020-10-06 202.126.88.150

Баялагтай ард түмэн бидэнд бусад орнууд санаа зовох биш ээбид л санаа зовох учиртай! Ардчиллыг бусдаар заалгаад дампуурчихаад байна.Та нарын замналаар явсан улсад дайн тулөөн тасраагүй өлсгөлөн гуйланчлалын туйл, бэлгийн замын халдварт өвчнөө дийлэхгүй байна.

Avatar

sar 2020-10-06 202.9.47.12

ene har sarmagchin zaadag bolsonuuuu yaj ami zogoohiiig

Avatar

Зочин 2020-10-06 202.9.46.110

Малан дуракуудын нэгдэлд ойлгох арай энгийн үгүүдээр хэлэхгүй бол илжигний чихний үлгэр л давтагдаж байна дөө. Одоо яая гэхэвдээ. тавилан юмдөө.

Avatar

Зочин 2020-10-06 66.181.179.242

Total bullshit ! Go Home and Fuck yourself

Avatar

mergen 2020-10-06 59.153.85.105

1 доллар 2852 төг гэдэг чинь бид нар 2 метр 85,2 см т булуулчихаад байгаа гэсэн үг шүү?Энэ хар чинь харийн үнэн хэлж .Сүхны бариул уудаа эдийн засагын азуурчидаа?

Avatar

Зочин 2020-10-06 59.153.85.105

Баяр хүргье хүмүүсээ бид баялагын х****л хүрч ядуурч ямар ч улсад хүчиндүүлэхэд бэлэн болжээ?МАН нам мандтугай Хүрэл сүх ёсолж хүндэтгэн доромжилж байна бидний булшин дээр.

Avatar

Зочин 2020-10-06 203.91.115.53

Манай улс гадаадад гаргаад байгаа зэсиин бхяжмалаа зэс болгочихдог, нүүрсээ коксжуулчихдаг ,ноолуур арьс ширээ боловсруулчихдаг.төмөриин хүдрээ боловсруулчихдаг байхад л 3сая иргэн хангалуун амьдарч боломоор байна Гэвч үе үеиин засгын газар их хурлууд аман дээрээ баахан ярьчихаад яг хиих болохоор өөрсдөө идэж ууж болохоор тиим л ажил хиисээр 30жил боллоо Одоо төсвиин мөнгииг үр ашигтай төсөлд зарцуулж улс орноо өөд нь татчихаар дорвитой өөрчлөлт хиимээр байна

Avatar

Зочин 2020-10-06 202.131.225.197

ene hunii nutag tiv ni ter chigeeree bayalgiin h**** terendee sanaa zovson ni deeree minii hugshin haraa

Avatar

зочин 2020-10-06 192.82.73.93

Монгол Улс өнгөрсөн 4 жил гадаад өрийг их төлсөн дөө.
Одоо ч хур өртэй байгаа байгаа. Яасан шүү дундруулдаг
юм бол. Чардайх хэрэгтэй болох байх

Avatar

Зочин 2020-10-06 202.21.108.204

ОЮУТОЛГОЙД ЖИНХЭНЭ УТГААРАА БАЯЛГЫН х****л ЯВАГДАЖ БАЙНА.

Avatar

ogt hudalaa shuu.. 2020-10-06 139.5.218.147

baylagiin h**** gej ogt baidagui zvilsee.hudalaa baruuniihan zohioson vlgeree. baruunii vndseten daminsan kompaniud baga buurai oronii baylagiig ni erh barigch said darga nart heeli hahuuli ogch shudarga bus geree hiij tonoj deeremdegee.daraa ni baylagiig haral bolson gedeg vlger yridag.vnendee tiim ashigui gereegeer baigali orchin bohirdoj olson orlogo heden hvnii gard l ordogoo.ooriin orondoo bol ted tatvaraa ondor ogch baigali orchiniig bol sain hamgaalj bdag bol yduu buura

Avatar

Зочин 2020-10-06 202.126.88.42

Тэр х****л нь женко хүүк босоо хөхдөгүүд,орон нутгийн худалч малууд.

Avatar

Po 2020-10-06 66.181.161.57

Угаасаа олонх ашигийг нь хүртдгүй баялаг шдээ . Цөөнх улс төрч бизнесс эзэд атгацан наймаа . Бидэнд ердөө ч хамаагүй

Avatar

Мэдлэгтэй байх хэрэгтэй байна 2020-10-06 64.119.24.213

Сэтгүүлч нар мэдлэгтэй байх хэрэгтэй байна.
Инфльяц 2.1% байгаан маш муу үзүүлэлт.Эдийн засаг зогсож байгаа гэсэн үзүүлэлт.
6% болгоно гэдэг эдийн засгаа сэргээнэ гэсэн үг юм л даа уул нь

Avatar

Зочин 2020-10-06 69.206.255.33

Инфляц 6% болвол улс чинь сүйрдгийн байгаа биздээ.

Avatar

Зочин 2020-10-06 122.201.31.118

Mongol deed tengertei uls

Avatar

Зочин 2020-10-06 103.57.92.126

Дэлхийн банк өөрөө х а р а а л идэж, сүйрч дампуурна. Эдний олон зөгнөл, олон ард түмний хувь заяанд биелэл ээ олж, ядуурал хоосрол, дайн дажинд хөтөлсөн. Харин одоо буруу хүмүүсээрээ оролдоод эхэллээ. Сөнөж мөхөх ёр нь хатгажээ… Тиймээ, одоогоор махан толгойнууд энд хаадганаж байгаа. Гэхдээ тэдний хорлол ч үр үндсээрээ устана…

Avatar

Зочин 2020-10-06 150.129.141.114

ДАЛД УТГА НЬ БОЛОВСРОЛГҮЙ ДАЛДАГНСАН НӨХДҮҮД ТӨРИЙГ ЧИНЬ ЭЗЛЭЭД СУУЧИХАЖ ТЭД ГАЗАР УХАХААС ӨӨР ЮУ Ч ХИЙЖ ЧАДАХГҮЙ УЛС БОЛГОЖ БНА ТА НАРИЙГ ,МӨД ТҮХИЙ ЭДИЙН ҮНЭ НАВС УНАХАД АРД ТҮМЭН ТА НАР. МОДОО БАРИНА ШҮҮ ГЭЭД БНА.

Avatar

Хүний үгийг сонсож сурах хэрэгтэй, эцэг эхийнхээ үгийг хүртэл сонсоогүй хүмүүс 2020-10-06 51.195.149.193

Үнэн баялагаа боловсруулж чадахгүй шууд зарна. Өөрсдөө баялагаа боловсруулж сурч боловсрол эзэмшихгүй үлдэж байна гэдгийг баялагийн х****л гээд байгаа юм даа. Нүүрсээ шууд ухаад зөөхийн оронд угаагаад чанаржуулаад, нүүрстэй хамт байгаа бусад баялагийг шүүж аваад нэмээд ажлын байр дотоод доо үүсгээд явахгүй байгаа нь баялагын х****л буюу юм хийж чадахгүй улсаараа дүүрэн халамжийнхан үүсэхийг хэлээд байгаа юм даа.

Avatar

зочид 2020-10-06 202.179.24.144

дэлхийн банк орон тооны бус судлаачдийг дайчлан ажиллуулах замаар бодит байдалд хандах хэрэгтэй бас л манайхан шиг хийх ажлаа мэдэхгүй байгаа гэж ойлгогдоод байна

Avatar

зочид 2020-10-06 202.179.24.144

дэлхийн банкийг монголоос гаргах нь зөв одоо бүр х****л ид гээд сууж байгааг нь

Avatar

Монгол 2020-10-06 103.229.123.19

Энэ африкийн хараар арай ч заалгахгүй болоогүй дээ бид нар

Avatar

Зочин 2020-10-06 69.206.255.33

Мэдэхгүй хүн мэргэн гэж энэ хар бас сайхан хусаж байнөө!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж