October Fest-2020 энэ жил Misheel Walking Street-д болно

Хуучирсан мэдээ: 2020.10.06-нд нийтлэгдсэн

October Fest-2020 энэ жил Misheel Walking Street-д болно

Монголын анхны Аялал жуулчлалын гудам болох Misheel Walking Street жилийн 4 улирал ажиллах боломжтой, агааржуулалт, дулаан, аюулгүй байдлыг бүрэн шийдсэн 15 төрлийн ресторан, паб, 20 төрлийн ОУ-н хоолны фестивалийн шаардлага хангасан гудамны хоолтой төв юм.

Жил бүр зохион байгуулагддаг ОУ-н пивоны баяр болох October Fest-2020 энэ жил Misheel Walking Street-д 10-р сарын 9 өдрөөс эхлэн 10-р сарыг дуустал үргэлжилнэ. “REM” ХХК нь өөрийн харилцагч GEM international-той хамтран October Fest 2020-ийг анх удаа зохион байгуулж байгаа бөгөөд тус пивоны баярт ирснээр төрөл бүрийн хөгжөөнт тоглоом, амьд хөгжмийн тоглолт, шоу арга хэмжээнүүд үзэх боломжтой.

Энэ жилийн October Fest-2020 нь Шар айрагны Соёлыг түгээнэ! уриатайгаар Gem international-ийн шинэ бүтээгдэхүүн болох Blonde Ale, Pale Ale, Pilsner, Dark, Original пивонуудыг илүү онцолж байна. Орчин үеийн залууст алкахолыг хэрхэн зөв хэрэглэх, түүнчлэн шар айрагийг зөв хэрэглэвэл хүний биед ямар ач тустай байдаг талаар ойлголт өгөх зорилготой энэхүү баяр нь илүү нийгмийн шинж чанартай өдөрлөг болох юм.

Та зөвхөн Misheel Walking Street-д ирж October Fest-2020 арга хэмжээнд оролцсоноор өндөржүүлсэн хамгаалалттай, агааржуулалтын бүрэн системтэй, дулаан тохилог орчинд чанартай хоол, сайн үйлчилгээг авах боломжтой.

FB хаяг: https://www.facebook.com/theredtap

Холбоо барих: 9809-2050

Хаяг: Хан-Уул дүүрэг, Мишээл Экспо, Misheel Walking Street

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж