Гавьяат жүжигчин Н.Мягмар таалал төгсчээ | News.MN

Гавьяат жүжигчин Н.Мягмар таалал төгсчээ

Гавьяат жүжигчин Н.Мягмар таалал төгсчээ

Гавьяат жүжигчин Н.Мягмар таалал төгсчээ

“Энэ хүүхнүүд үү” киноны Дулмаагийн дүрээр ард түмнийхээ сэтгэлд хоногшсон Монгол Улсын Гавьяат жүжигчин Н.Мягмар аравдугаар сарын 4-ний өдөр хүнд өвчний улмаас таалал төгсчээ. Тэрээр Монголын анхны дээд боловсролтой драмын жүжигчдийн нэг байсан бөгөөд 1963 оноос Хүүхэд залуучуудын театрт жүжигчин, 1987 оноос Соёлын яамны шийдвэрээр Улсын Багшийн дээд сургуулийн Кино драмын ангид тайзны ярианы багш, 1990 оноос Соёл урлагийн их сургуулийн Тайз дэлгэцээс ярих урлагийн тэнхимийн багш, зөвлөх багшаар ажиллаж байлаа.

Н.Мягмар нь 1963-1987 онд Хүүхэд залуучуудын театрт ажиллахдаа Н.Дугарсанжаа, С.Гэндэн нарын “Ялалтын жигүүр” жүжгийн Ханд, Д.Намдагийн “Хярааны хонхорт” жүжгийн Наташа, А.Линдгрений “Карлсон жаалхүү хоёр” жүжгийн Сванте Свантесон, А.Арбузовын “Таня” жүжгийн Таня зэрэг дотоод, гадаадын 60 гаруй жүжигт гол болон туслах дүрийг чадамгай бүтээж, Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд залуучуудын хөгжилд дэлхийн болон үндэсний сонгодог бүтээлүүдээрээ үнэтэй хувь нэмэр оруулсан хүүхдийн болон драмын жүжгийн нэрт мастер байсан юм.

Түүний “Энэ хүүхнүүд үү” киноны Дулмаа, “Бэрүүд” киноны эмээ зэрэг үзэгчдийн сэтгэлд хоногшин үлдсэн олон арван дүрийг бүтээсэн кино урлагийн нэрт мастер байсны зэрэгцээ “Сэгс цагаан богд”, “Бөмбөл Эрдэнэ”, “Гэргийн зүрхний бичлэг”, Иржи Марьяагийн “Эх” зэрэг найраглалуудыг амьдруулсан (бүтээл нь Монголын радиогийн алтан фондод хадгалагдан үлдсэн) Монголын урлагийн нэрт зүтгэлтэн, тод гэрэлтэх нэгэн байсан юм.

Монголын соёл, урлагийн салбарт оруулсан түүний хувь нэмрийг төр, засгаас өндрөөр үнэлж, Монгол Улсын Гавьяат жүжигчин, “Боловсролын тэргүүний ажилтан” цолоор тус тус шагнажээ. Тэрбээр Соёлын яамны “Шилдэг дүр”-ийн шагнал,   Соёл урлагийн их сургуулийн “Хүндэт профессор”, “Хүндэт Муза” шагналыг хүртэж байжээ.

Гүн эмгэнэл илэрхийлье. Ум сайн амгалан болтугай

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-10-06 66.181.161.53

haramsaltai uymaa um sain amgalan boltugai

Avatar

Жем 2020-10-06 172.58.141.249

Ум Ма Ни Бад Ми Хум * 21 удаа

Avatar

Зочин 2020-10-06 202.131.225.197

odoo bol ard tumnee eleglej doromjlood gavyat avdag bolson doo

Avatar

Зочин 2020-10-06 64.119.16.11

Гүн эмгэнэл илэрхийлье. Ум сайн амгалан болтугай

Avatar

ZOCHIN 2020-10-06 182.160.33.205

Алтан үеийнхэн болон тэдний ахмад шавь нар хоног хоногоор цөөрч байгаа нь хорвоогийн жам боловч энэ хүмүүсээсээ ямар өв санг үлдээж авсан юм болоо? Ум ма ни бад ми хум

Avatar

зочин 2020-10-06 192.82.73.93

Энэ үеийн жүжигчин хүүхнүүд жинхэнэ засваргүй сайхан эмэгтэйчүүд байсан шүү.
Одоо бол нил ботокс.

Avatar

Зочин 2020-10-06 103.229.122.147

гүн эмгэнэл илэрхийлье.

Avatar

Зочин 2020-10-06 103.10.22.27

Сэтгэлийн дуудлагаар……..гэдэг сайхан киног нь мэдэх юм байна.

Avatar

Зочин 2020-10-06 202.21.127.165

Сайнхан жүжигчин байсан даа. Гүнээ эмгэнэж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж