"Гадаадад эмчлүүлэх иргэдэд 100 сая төгрөгийн дэмжлэг үзүүлдэг болъё" | News.MN

"Гадаадад эмчлүүлэх иргэдэд 100 сая төгрөгийн дэмжлэг үзүүлдэг болъё"

"Гадаадад эмчлүүлэх иргэдэд 100 сая төгрөгийн дэмжлэг үзүүлдэг болъё"

Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр /2020.10.06/ “Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүдийг чөлөөлөх, томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Үндэсний зөвлөлийн дарга, дэд дарга, гишүүнийг талуудын санал болгосноор УИХ таван жилийн хугацаагаар томилж, чөлөөлөх бөгөөд нэг удаа улируулан томилохоор хуульд заасан байна. Харин тус зөвлөлийн Засгийн газрыг төлөөлсөн гишүүнээр Эрүүл мэндийн, Сангийн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдуудыг ажиллуулахаар тусгасан байдаг.

Засгийн газрын бүрэлдэхүүн өөрчлөгдсөнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүн ЭМ-ийн сайд асан Д.Сарангэрэл, ХНХ-ын сайд асан С.Чинзориг нарыг чөлөөлж, тэдний оронд ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан, ХНХ-ын сайд А.Ариунзаяа нарыг томилох тогтоолын төслийг Нийгмийн бодлогын байнгын хороогоор хэлэлцэн, дэмжлээ.

Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан гишүүд асуулт, тодруулга авлаа.

УИХ-ЫН ГИШҮҮН С.ЧИНЗОРИГ:

-Үндэсний зөвлөлийн гишүүдийг цаашид албан тушаалаар нь томилдог болмоор байна. Үндэсний зөвлөлийн гишүүдийг заавал сайд нарын түвшинд томилдог зэрэг асуудлыг ч цаашид авч үзэх хэрэгтэй. Сайд нар давхар Засгийн газрын ажилтай байдаг учраас Үндэсний зөвлөлийн хуралд тэр бүр оролцоод байж чаддаггүй. Хуучин бол яамны Төрийн нарийн бичгийн дарга нарын төлөөлөл байсан. Ашиг сонирхлын зөрчил  ч их гардаг. Жишээ нь Эрүүл мэндийн сайд нь үндэсний зөвлөлтэйгөө зөвшилцөөд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргыг томилдог хуультай. Эргээд Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даргыг сайд нь хамт хийхээр өөрөө өөртөө зөвшилцөж байгаа мэт ийм асуудлууд бий. Цаашид өөрчилж, Төрийн нарийн бичгийн дарга нарын төлөөллийг оруулах хэрэгтэй.

УИХ-ЫН ГИШҮҮН Ч.УНДРАМ:

-Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар даатгуулагчийг төлөөлж мөн ажил олгогчдыг төлөөлсөн гишүүд Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд ордог. Тус төлөөллийн хүмүүс нь хэвээр үлдэж байгаа юм уу, ямар хүмүүс төлөөлдөг вэ.

УИХ-ЫН ГИШҮҮН М.ОЮУНЧИМЭГ:

-Зөвлөлийн Засгийн газрыг төлөөлсөн гишүүнээр Эрүүл мэндийн, Сангийн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдуудыг ажиллуулахаар хуульд тусгасан байдаг. Даатгуулагчийг төлөөлсөн гишүүнээр ТӨБЗГ-ын даргын орон тооны бус зөвлөх Д.Дэмбэрэл, Эрүүл мэндийн эдийн засагч, эрүүл мэндийн даатгалын шинжээч Ч.Цолмонгэрэл, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар нар, ажил олгогчийг төлөөлсөн гишүүнээр Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, “Мардай” ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Ганхүү,“Макро эдийн засаг ба Эрүүл мэнд” ТББ-ын тэргүүн Д.Чимэддагва нар төлөөлдөг. Тэднийг  2017 онд таван жилийн хугацаатай томилсон учраас чөлөөлөгдөх хугацаа нь дуусаагүй. Гэхдээ зарим гишүүн нь Монголд байдаггүй, гадаадаас онлайнаар хуралд оролцдог зэрэг асуудал байгаа. Тиймээс энэ талаар эргэн ярилцах шаардлага бий. Зарим гишүүн нь өнөөдөр нэр дэвшээд явж байгаа.

УИХ-ЫН ГИШҮҮН Д.САРАНГЭРЭЛ:

-С.Чинзориг гишүүнтэй санал нэг байна. Засгийн газрын бүрэлдэхүүн өөрчлөгдсөнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд  төрийг төлөөлсөн гишүүд нь хуулийн дагуу солигддог. Цаашид албан тушаалаар нь оруулдаг байх нь зөв. Шинэ Засгийн газрын бүрэлдэхүүн өнгөрөгч долдугаар сарын 7-ны өдөр томилогдсон. Гэтэл өнөөдөр бараг гурван сар өнгөрсний дараа  Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдийн чөлөөлөх, томилох  асуудлыг оруулж ирж байна. Энэ хугацаанд тус зөвлөлөөс тодорхой шийдвэрүүд цаг алдаж гарч байгаа гэсэн үг. Хэрэв өнгөрсөн гурван сарын хугацаанд Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийн хадгаламжийн хугацаа нь дуусаж харилцах руу шилжвэл  Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга, гишүүдийг буруутгадаг. Угтаа УИХ шуурхай шийдээгүйгээс ийм асуудал гарна. Хэрэв албан тушаалаар нь шууд солигддог байсан бол дараагийнх нь залгамжлаад явна. Тийм учраас цаашид албан тушаалаар нь томилдог байх нь зөв.

УИХ-ЫН ГИШҮҮН С.ГАНБААТАР:

-Эрүүл мэндийн даатгалыг бие даасан болгохын тулд 2013 онд миний бие хуулийг нь санаачилж, батлуулж байсан. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийг ЭМЯ, ХНХ-ын яамны аль нь авах гэж хоорондын марофон сүүлийн 20 жил үргэлжилж байгаа.  Харьцангүй салбарын яам нь илүү оролцоотой болж байгаа гэж ойлгосон. Эрүүл мэндийн даатгалын ажилтнууд төрийн ажилтнууд биш, шимтгэлээр санхүүждэг. Өөрөөр хэлбэл, даатгуулагчдын халааснаас гардаг мөнгөөр санхүүждэг. Олон нийтийн статустай байх ёстой. Өнөөдөр өвчин тусахад иргэд санхүүгийн эрх чөлөөтэй байх гэж Эрүүл мэндийн даатгалаа төлдөг. Гэтэл өвдсөн хойно нь санхүүгийн эрх чөлөө нь байдаггүй. Байраа барьцаалж, дараа нь хамаатангуудынхаа хөрөнгийг барьцаанд тавиад дуусдаг. Энэ бол бодит үнэн. Мөн даатгал төлсөн иргэд мэддэгүй эмээ худалдаж авдаг. Биднийг төлөөлөх, хөндлөнгийн итгэлтэй хүнээ сонгох гэж Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийг байгуулсан. ЭМЯ эрүүл мэндийн салбарын эмнэлгүүдээс буюу өөрөө өөрөөсөө худалдан авалт хийж байгаа шүү. Энэ асуудалд Т.Мөнхсайхан сайд анхаарай. Та шударга ажиллахгүй бол их мөнгийн асуудал гомдол тасардаггүй шүү. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд даатгуулагчдийг төлөөлдөг хүмүүс нь улс төрийн эсвэл дарга, цэргийн хамааралгүй шударга хүмүүсийг оруулж өгөөрэй. Өнөөдөр иргэд даатгалд итгэхгүй байгаа учраас мөнгөө төлөхдөө хойрго ханддаг. Таван даатгалын ганц баян нь Эрүүл мэндийн даатгалын сан. Энэ сан мөнгөтэй учраас үүн рүүгээ бүгд шунадаг. Гэтэл Тэтгэврийн сан нь хасахтай, төсвөөс татаас авдаг.

УИХ-ЫН ГИШҮҮН Д.САРАНГЭРЭЛ:

-Эрүүл мэндийн даатгалын чиглэлийн хууль эрхзүйн орчинг нэлээд сайжруулж өгсөн. Ард иргэддээ аль болох ээлтэй байхаар хуулиудыг өөрчилсөн. Эрүүл мэндийн даатгалд эрсдэлийн сан гэж бий. Энэ сангийн мөнгөнөөс  эх орондоо эмчлэгдэх боломжгүй, гадаадад эмчлүүлэх шаардлагатай иргэдэд 100 хүртэл сая төгрөг олгож, дэмжлэг үзүүлэхэд зориулмаар байна. Өнгөрсөн хугацаанд хийсэн тооцоо, судалгаанаас харахад 10 тэрбум төгрөг шаардагдах юм билээ. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд эх орондоо эмчлэгдэх боломжгүй 39  нэр төрлийн өвчний жагсаалт 26 болсон. Сошиал орчинд нэг нэгнээсээ гуйлга гуйдаг энэ хүнд байдлыг жоохон ч гэсэн засмаар байна. Энэ боломж нь ч байгаа. Ялангуяа Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд төрийг төлөөлөх гишүүд нь энэ асуудалд анхаараарай гэж хүсч байна.  Түүнээс гадна Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл ЭМЯ-ныхаа харьяанд байх нь зөв гэв.

Ийнхүү үг хэлж дууссанаар С.Чинзориг, Д.Сарангэрэл нарыг Засгийн газрыг төлөөлсөн Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөхийг дэмжье гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн 88.9 хувийн саналаар дэмжлээ. Мөн Засгийн газрын гишүүн А.Ариунзаяа, Т.Мөнхсайхан нарыг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд Засгийн газрыг төлөөлсөн гишүүнээр томилохыг дэмжье гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн 77.8 хувийн саналаар дэмжлээ. Мөн Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даргаар Засгийн газрын гишүүн Т.Мөнхсайханыг томилохыг дэмжье гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн 88.9 хувийн саналаар дэмжив.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
40
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
3
БурууБуруу
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

69 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-10-06 202.9.40.39

Энэ бол эрх мэдэлтнүүдийн хувьд бас нэгэн ЖДҮ хувилбар! Тэд гөхширч, эмчилгээнд мөнгө хэрэгтэй болж. Энгийн иргэдийн нэрээр шийдвэр гаргаж аваад өөрсдөө хуваагаад цохино биз дээ.. ккк. Сараа авгай ийм юмандаа гаргууд шд. Үнэхээр эзэндээ шударгаар очдог бол олон хүнийг үхлээс аварна! Даанч манайд бол найдалтгүй. ккк.

Avatar

зочин 2020-10-06 202.126.88.128

хүмүүст 100 сая төгрөг өгч гадагш явуулах биш, гадны сайн эмч нарыг авчран эмч нартаа сургалт хийылгээч, манайы эмч ар чадварлаг шүү дээ

Avatar

Зочин 2020-10-06 66.181.187.148

Монголыг аль болох устгах хоослох юм яриад бх юм гадагшаа жилд хичнээн тэрбум төгрөг урсах вэ бодож судлаж үздэггүй яачихсан толгойтой юм бэ тэр гадагшаа урсаж бга мөнгөөрөө эмч нараа сурга эмнэлэгүүддээ тоног төхөөрөмж сүүлийн үеийн шинжилгээ хийх аппрат хэрэгсэл багажаар нь хангахийн оронд дандаа эсрэг ажил хийж бна монголыг санаатай хорлох гээгүй л юм бол мануухай болж байхаар сайн дураараа жудагтайхан шиг зайлчихаач

Avatar

Зочин 2020-10-06 197.83.238.119

munguu gadagshaa ursgadag iim shiidver gargah ch gej dee, heleh ug alga

Avatar

йыбө 2020-10-06 59.153.84.70

сайд нь суудлаа солингуутаа ажиллаж байсан салбарлуугаа шүлсээ хаяж байхын

Avatar

Эмч 2020-10-06 192.82.72.192

Зүрхний гажигтай жаахан хүүхдүүдийг гадаадад эмчлүүлэх гэж бөөн асуудал хөрөнгө зардал гарч байсан бол ковид оос хойш Сонгдо дээр мэс засал хийгээд амар болжээ.

Avatar

Зочин 2020-10-06 66.181.184.203

Ene Sarangerel avgai mini bolij uzeerei zovj tulsun tatvarig mini ariin haalganii humuustee uguh bolij uzeerei avgai mini chini munhag zalitai shiidveriig eserguutsej bna. Iim zevuun humuuseer tur ydarsan ard tumniig udirduulmaargyi bna. Manaihan songuulia uneneer uguurei

Avatar

Irgen 2020-10-06 192.82.74.179

Ene teneglelee bolij uz. Uursduduu hiij bgaa alham. b** mongol emc nariig doromjil. Harin emc naraa cadvarlag ulam canartai bolgo. Naad munguu emc nariig beld, emc nartaa ug.

Avatar

иргэн 2020-10-06 202.70.34.38

Хавдрын эмчилгээ хийлгэж байгаа хүмүүстээ Эрүүл Мэндийн даатгалаас хөнгөлөлт үзүүлдэг болмоор юм. Бай эмчилгээ хийлгэж байгаа хүмүүс орон гэрээ зарж ах дүүсээрээ сөхөрч байна шүү…Олдохгүй гээд байгаа эм тариаг энд тэндээс ирж сураад өөрсдөө мөнгөөрөө авч байгааг хэрхэн болиулах вэ?Эмч нарыг өвчтөн болон ар гэгийнхэнтэй нь эелдэг харьцдаг болгомоор байна. Нэг их хамранд нь баас түрхсэн мэт яравгар дуугарч цөхсөн юмнууд л байх юм…Яах учраа олохгүй л байна шүү…

Avatar

Зочин 2020-10-06 211.36.143.223

Zogsoo zaigui yum l bol gadaadruu garj emchluuldeg humuus ed nar l bhdaa dotoodiinhoo emnelgiig muu gej golood uursunduu zoriulsan yum l hiij bgaa bhdaa

Avatar

irgen 2020-10-06 150.129.143.23

JDU ,Turiin zardlaar huuhduudee surgadag shigee medeeleld oir baigaa n geed uursduu uursdiiguu emchluuleed baih bizdee.

Avatar

Зочин 2020-10-06 103.57.95.40

mash zov demjij bna

Avatar

Зочин 2020-10-06 103.57.95.40

zuv shv emchilgeegui gadaadad emchlegddeg havdartai humuust heregtei shde uursdu uvduj zovoogui blhoor oilgohguie humuus

Avatar

Зочин 2020-10-06 103.212.119.180

Арай ч пизду ЭМ сайд бсн биз дээ?

Avatar

Зочин 2020-10-06 202.126.88.177

bas l sandal shiree bulaatsaldsan deer ni mungu yaaj chaah ve l gesen yaria bolj

Avatar

Баяр 2020-10-06 150.129.140.135

Балай сарангэрэл авгай дүш

Avatar

зочин 2020-10-06 202.126.90.24

Солиорч бхаар өөрсдийнхөө эмч эмнэлгээ сайжруулаад монголдоо эмчилдэг болооч

Avatar

Uff 2020-10-06 81.92.159.65

Ingej gadagshaa mungu yrsgaj bhaar dotooddoh emch emneleg sudalgaa shinjilgee bagaj hergeseld ni hurungu oruulaachee teneguud ee!

Avatar

Зочин 2020-10-06 66.181.161.44

shaardlagtai baaz baaz suuriig ni burduulj ugbul manai emch nariin chadwar sain bx shuu !!! said ni bsan xun mongoldoo emchildeg bolox talaar yarimaar yum….

Avatar

Зочин 2020-10-06 43.242.243.29

Гадаадын их дээд сургуулиудад ямар хүмүүс засгийн мөнгөөр сурсан билээ дээ тэд л бас эрүүл байсан ч материал бүрдүүлеед 100 саяар ,,,,,,,,,,

Avatar

Зочин 2020-10-06 66.181.183.137

Өөрсдийнхөө гадаад эмчилгээний зардлыг төсвөөс гаргуулах нь дээ.

Жирийн иргэдэд тэр 100 сая нь яг олдож харагдаач

Avatar

Зочин 2020-10-06 192.82.75.78

Teneg avgai Solonhosyoo ochij nuuree xsmraa zasuulx geed bgaa yum uuu?!!!! Zailaaa avgai mini turuus zailj uz!!! Talbai deer zurgaaav mergjliinajilaaa ajilaa uu !!

Avatar

Зочин 2020-10-06 66.181.161.33

Хүн бүр цалин орлогоосоо сар болгон 5000 төгрөгиин хандиваар сан байгуулж жирийн ард иргэдийн эмчилгээнд зориулдаг болбол яасын.Эмчлэгдэж эдгэрэх бололцоо байсаар байхад мөнгагүй ядуугаасаа болоод хүмүүс амиа алдаж байншдээ. Гол нь сайн зохион байгуулагч шударга удирдагч л

Avatar

Зочин 2020-10-06 66.181.161.33

Сардаа 1 тэрбум болохуу

Avatar

Мх 2020-10-06 103.206.195.230

ЭНЭ УИХ-ЫН ГИШҮҮДИЙН АВГАЙ ХҮҮХЭД, ХАМААТАН САДАНГУУД Л ГАДААДАД ЭМЧЛҮҮЛЭХ ХЭРЭГ ГАРЧ ДЭЭ… ТЭГЭЭД ТЭР ХУУЛЬ БАТЛАГДААД Ч МОНГОЛ УЛСЫН ВАЛЬЮТЫГ ГАДАГШ ГАРГАХ, МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫГ ХӨГЖҮҮЛЭХГҮЙ ДООШ НЬ ХИЙХ ГЭСЭН ДАЛД ЯВУУЛГА БОДЛОГООС ЭХТЭЙ ӨӨДГҮЙ САНАА ЦУХАЛЗААД ДЭЭШ ДЭЭШ ДЭВХРЭЭД УИХ -р хэлэлцүүлэх дээрээ тулж байна уу даа… Монгол Улсын эдийн засаг УИХ-ын хамаатан саднуудын дураараа хэрэглэдэг мөнгө биш шүү…

Avatar

Намхай 2020-10-06 182.160.35.150

Сараэнгэрэл минь зөв бодож тунгаа. Бүү тэнэглэл. Гадаадад эмчлүүлэх хүн бүрт 100 сая төгрөг өгдөг болобол ихэнх өвчтөнүүд гадаадад эмчлүүлэх сонирхол өсөн нэмэгдэнэ. Ингэснээр төсөв нь тасрах болж, зөвхөн дарга сайд, танил талтай нь 100 саяыг авдаг болно. 90-д онд Энхбаяр, их.д. дарга Төмөрочир нарт 20-40 сая төгрөгийг эмчлүүлэхэд олгосон одоо тэд нар амьд, Харин баатар Намхайнямбууд 3 сая төгрөгийг бөөрний эмчилгээнд нь олгосон, энэ нь гадаадад эмчлүүлэх зардлыг хангаагүйээс тэр нас барсан.

Avatar

z 2020-10-06 66.181.161.14

ene ni heregjsen ch irgeded oldohgui tm bolhoor buruu sanal

Avatar

Populism 2020-10-06 74.105.51.49

Bishuu

Avatar

Зочин 2020-10-06 202.126.90.128

Durdee itgetsen shulga shaamii emee odoo zailaa

Avatar

Зочин 2020-10-06 202.131.225.197

100 saya hend ochih bol doo, bugd medeh bailgui

Avatar

Зочин 2020-10-06 59.153.85.105

Харин хүнд өвчтэй хүнийг дотооддоо эмчилсэн мэргэжилтнүүддээ 100 саяыг өгсөн нь дээр юм бишүү?гадагшаа мөнгө урсгаж байхаар аан .МАНГАРын СҮХ ны иш бариулуудаа?

Avatar

Зч 2020-10-06 66.181.179.194

100 сая өгнө гэнэ үү. Бас л нэг жидүү гарч ирнэ. Өөрсдөө нууцаар авдаг мөнгөө албан ёсны болгож баталгаажуулж авч байна. Нөгөө л арддаа өгье нэрийн дор хуульчилж аваад өөрсдөө ах дүү амраг садан албан тушаалаараа идэх нь .малнууд нь яахав угаасаа хоньшиг юм хойно /хониноос ч дор, хонь мөргөнө, бүр болохгүй бол зугтаана/ асрамж үнэгүй юм гэхээр л 2 гар 1толгой 2 хөлөө өргөөд л дэмждэг ш дээ

Avatar

Уншигч 2020-10-06 64.119.20.180

ТГанди гийн үeд мөнгө идэгч бсн ЦГанхүү эмээ тэр үндэсний зөвлөлд нь бн одоо болиоч бас ҮЭ ийн Мягмар гээд тэмцэгч нэртэй мөнгө суйлах аргаа олцон авгай бн ажи олгогч эздийн холбоо гэж аргаа олцон мөнгөний тулам бгаа тэрний дарга ХГанбаатар гэж харваас зальтай нөхөр бвг. Энэ мэт зальт шуналт бэртэгчингүүд эмээ өвөө нар ЭМҮЗөвлөлд шургалсан цагт бүх мөнгө чонын аманд шүү монголын ТББ га ийм л юмсаар дүүрсэн шүү

Avatar

Иргэн 2020-10-06 103.57.92.192

Дэмбэрэл өвөө бас

Avatar

Зочин 2020-10-06 211.197.11.18

Hahaha… Muroodoloo yaridag temtseend turuulj bgaa so-liot av-gai

Avatar

Зочин 2020-10-06 211.197.11.18

Ene avgaid eej n bagad n heldeggui bsan yum bh daa? Modon deer mungo urgadaggui yumaa

Avatar

zochin 2020-10-06 139.5.219.9

ene chin l hunii toloo tur bgaagiin gol uchir yum shuu dee 100 saya ogdog bol yavmaar emchluulmeer bn unen hetsuuu bn

Avatar

Зочин 2020-10-06 192.82.93.3

Chamd ter n yag onogdoj haragdaach, turiin sangiin zeeleer dandaa uursdiinhuu hyyhdiig gadaadad surgasantai n yaag ijil process urnunu shd

Avatar

Зч 2020-10-06 66.181.179.194

Авч чадахуу буурал болтлоо мөрөөдсөн ч авч чадахгүй. Яахав зээ охин,ач хүүгээ төрийн албанд шургалуулбал нүд анихийн өмнө мөнгө аваад 30 м дараа л хүүрхий

Avatar

Зочин 2020-10-06 202.126.90.16

Тийм зүйл байж болохгүй ээ. Харин эсрэгээрээ дотоодын эрүүл мэндийг салбарыг хөгжүүл

Avatar

Зочин 2020-10-06 182.160.1.91

Сарангэрэл чи сонгогдоогүй шүү, луйвраар гарч ирсэн гишүүн. Пизка дандаа зарах юм ярьдаг, олж чадахгүй байж…. Татварын мөнгийг үр ашигтай зарах хэрэгтэй.

Avatar

Сарангэрэл нэр хүндгүй 2020-10-06 66.181.182.31

Корона гарч ЭМЯ гэнэт сэрсэн. Авилгын үүр ажил нь унасан ЭМЯ

Avatar

Зочин 2020-10-06 192.82.76.81

иргэдээ өөрсдөө болон ах дүүсээ өвдөөд гарцаагүй гадаад явж эмчлүүлсэн үедээ асуудлыг ойлгоно. Улсын эмнэлгийн буруу болон өөрсдийн буруугаас биш \ архи уусан г.м.\ эмчлүүлэх шаардлага хэнд ч гардаг. Төр , эрүүл мэндийн даатгал иргэдийнхээ амь насыг хариуцахгүй бол хэн хариуцах вэ. Сарангэрэл сайд өөрт нь олон өргөдөл, хүсэлт ирж байсан тул мэдэж байна. Манайх эмчилж чадахгүй гадаадад хагалгаа хийлгэхэд өнөөдөр дундажаар 300 гаруй сая төгрөг болж тэртээ тэргүй өөрсдөөс нь маш их мөнгө гардаг.

Avatar

Зочин 2020-10-06 122.201.21.120

Энэ цар тахлын хүнд үед, улсын нуруун дээр элдэв зүйл нэмж үүрүүлэн, эдийн засгаа сөхрүүлэх санаачлага гаргахаа хязгаарламаар байна. Төсвийн орлого буурч, алдагдал нэмэгдээд маш хүнд байдалд орох төлөвтэй байгаа юм байна лээ шүү.

Avatar

Зочин 2020-10-06 202.55.183.178

Сарангэрэл сайд одоо болиочээ. Дандаа л зардал өсгөх тухай ярьж байх юм. Гадаадад эмчлүүлэх нэрээр дарга нарын хүүхэд авгайчуул л тансаглаад дуусна. АРД ТҮМЭНД ХЭРЭГТЭЙ САНААЧЛАГА ГАРГА

Avatar

Зочин 2020-10-06 139.5.219.22

Za barag unendee. Ard tumnii ner barij oorsdoo l idne ueiin ued ni tiim bsn odoo ch tiim ireeduid ch tiim bna. Iluu yum goridoh hereggui. Hun ni bsan tohioldol ene asuudluud bsaar l bna.

Avatar

Зочин 2020-10-06 192.82.67.37

чи одоо юу цаад байгаа эргүү орк вэ? ядарсан ард түмэнд өгнө гэж байхад юун дарга нарын авгай. Зайл үмхий орк минь! Маш зөв санал гаргасан байна. Үнэхээр их баярлалаа. Сарангэрэл эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан учраас ард түмнээ бодож байна

Avatar

Зочин 2020-10-06 192.82.67.37

чи одоо юу хуцаад байгаа эргүү орк вэ? ядарсан ард түмэнд өгнө гэж байхад юун дарга нарын авгай. Зайл үмхий орк минь! Маш зөв санал гаргасан байна. Үнэхээр их баярлалаа. Сарангэрэл эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан учраас ард түмнээ бодож байна

Avatar

Зочин 2020-10-06 59.153.85.105

чи 100 саяар хэзээ ч бүрэн эмчлэгдэхгүй тэнэг судасны нариййсал элэгны хатууралаас болж эх орноо дампууруулахад бэлэн болсон орк байна ха ха ха

Avatar

mergen 2020-10-06 59.153.85.105

чи 100 саяар хэзээ ч бүрэн эмчлэгдэхгүй тэнэг судасны нариййсал элэгны хатууралаас болж эх орноо дампууруулахад бэлэн болсон орк байна ха ха ха

Avatar

Зочин 2020-10-06 59.153.112.79

Гуншаа авгайгийн *л долоогч

Avatar

Иргэн 2020-10-06 103.143.41.2

Эрүүл мэндийн яам архидалтыг багасгах, архины эмчилгээ үйлчилгээг сайжруулахад юу ч хийхгүй байна. Хуулиндаа архины эмчилгээ үнэгүй гэсэн ч амьдрал дээр Мааньвын шорон, Шархадны 10 хоногт 300,0 мянгаар эмчлүүлдэг эмнэлэгээс өөр газар алга, Архидалт Монголын нийгмийн хамгийн том асуудал байна. Хүчирхийлэл, гэр бүл салалт хүүхдийн өнчрөл архинаас үүдэлтэй. Эрүүл мэндийн даатгалын сангаасаа зохицуулалт хийж архины эмчилгээ, сэтгэл зүйн зөвлөгөө зэргийг санхүүжүүлдэг болох хэрэгтэй, АРХИДАЛТ анхаар

Avatar

зочин 2020-10-06 202.179.24.252

эх орон мөнгагуй байхад юу гадаад эмчилгээ эмчилгээнд мөнгө гаргах вэ дэндүү үрэлгэн сэтгэж байна аа

Avatar

Зочин 2020-10-06 192.82.67.37

тэгээд өвдөж зовсон ард түмнээ үх гээд хаях юм уу? хүний зовлон өөрийнх болдог. Чи өвдөж зовсон үедээ ойлгоноо, гайгүй

Avatar

Зоч 2020-10-06 66.181.179.194

Авч чадах уу жохонч гэсэн боддооо…..

Avatar

50-100 сая олгосон гэж бүртгэж иддэг юм уу 2020-10-06 103.206.195.230

200-300 сая-ын эмчилгээ хийлгэж, байгаа бүхнээ зарж үрээд өрөнд баригдаад үр хүүхдээ дутуу хагас эмчиүүлээд ирсэн гэр бүлд манайх хуулиараа 5 сая төгрөг л өгдөг гэж ЭМЯ -нхан хэлдэг. 5 сая аас илүү мөнгө авч үзсэн хүн бдаг юм уу. 50-100 сая олгосон гэж данс хөтөлдөг юм уу.

Avatar

Зочин 2020-10-06 202.126.89.216

Яагаад иргэдээ хөдөлмөрлөх, өөрсдийнхөө төлөө хариуцлага үүрэх, хийж бүтээх сэтгэл зүйг бий болгохгүй дандаа зүгээр өгөх, хувааж хэрэглэх, татвар төлөгчдийн бий болгосон хөрөнгийг үрэх,өр зээл тавих зүйлсийг санаачлаад байна вэ? Сарангэрэл сайдаа…😡😡😡

Avatar

Зочин 2020-10-06 192.82.67.37

орк минь чи насаараа эрүүл яваарай. Ажил хийгээд ч эмчилгээний олон зуун саяыг олж чадахгүй! иргэдээ бодох ёстой ш дээ, малаа

Avatar

Зочин 2020-10-06 59.153.85.105

чи 100 саяар хэзээ ч бүрэн эмчлэгдэхгүй тэнэг судасны нариййсал элэгны хатууралаас болж эх орноо дампууруулахад бэлэн болсон орк байна ха ха ха

Avatar

Зочин 2020-10-06 202.126.89.216

Сарангэрэлээ 100 сая өгдөг болвол бүгд гадаадад эмчлүүлнэ гэнэ, бүгд л монголд эмчлэх боломжгүй гэнэ,дарга нарын ойр дотнын бүх хүмүүс эдгэшгүй өвчтөй гэнэ, 39 хүн биш 300 мянга, сая хүн мөнгө авах гэж зүтгэнэ, … ийм зүйл санаачлах нь ичгүүртэй бус уу ?🥵🥵🥵

Avatar

Иргэн 2020-10-06 192.82.73.39

Гадаадад биш дотооддоо эмчилдэг болмоор юм. Дарга нар тэр мөнгийг чинь хулгайлна шүү дээ. Засаршгүй хулгайч манайд олон бий.

Avatar

Зочин 2020-10-06 192.82.70.141

Tatvar tuloh hereg bna uu? Turiin umchit kompany bh hereg bna uu? Emchilgeend buh mungoo ugood yavuuldag boloh yum bna l daa

Avatar

Зочин 2020-10-06 192.82.70.141

Hun bur ijil tegsh erhtei. Buh hund 100M ugoorei amitadaa

Avatar

Зочин 2020-10-06 66.181.161.94

Энэ Ганбаатар гэж юм болгонд ордог их чухал хүн юм, харин бие нь яаж хүрэлцдэг юм бол? Бараг л намайг төрсөн цагаас хойш зөвлөл хурал болгонд оролцдог хүн байж харагдах юм. Тэр ажил олгогч эздийн холбоо гэж ямар байгууллага байдагюм бэ? Өөрөөс өөр хүн байдаг уу?

Avatar

zochin 2020-10-06 202.131.240.147

mongol emch nat mash mundag. emchilgeenii mungiig mongol emch nartaa, emnelguuddee, ediin zasagtaa uldeeh heregtei. hiij chaddaggui hagalgaa, emchilgee zergiig mongoldoo hogjuulehed anhaarah estoi baital ene balai avgai chin yu soliorood bainaa?

Avatar

Batbayar 2020-10-06 66.181.161.70

Tegvel mundag

Avatar

Зочин 2020-10-06 103.212.118.208

Sarangerel awgai tuswiin mongoor oiriinhnoo emchluulekh gene. Ý

Avatar

Зочин 2020-10-06 192.82.70.141

Hun bur tegsh erhtei. 100M (X) 3M geed yavchii. Bayan uls ene zergiin mungiig yaduu Korea ulsad ugohood uilchlwgch bolgovol tee?

Avatar

Зочин 2020-10-06 202.179.15.3

САРАНГЭРЭЛ ТЭНЭГ ЧИНЬ ДОТООДИЙН ЭМНЭЛЭГҮҮДИЙН ХААЛГЫГ БАРИХ НЛ ДЭЭ ЗУУН ЗУУН САЯ ӨВӨРТЛӨӨД Л ГАДЫН ЭМНЭЛЭГ ДЭМЖИХЭЭР МОНГОЛЧУУД ГАДАГШАА ЦУВАХ ЮМ БИЗ ДЭЭ ЭРГҮҮ АВГАЙ ЧИНЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж