Онцгой байдлын ерөнхий газраас зохион байгуулж байгаа төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын Гамшгийн эрсдэлийн удирдлага, үнэлгээ хариуцсан мэргэжилтний “ГЭУМС-20” сургалт хоёрдахь өдрөө үргэлжилж байна.
Гамшгийн эрсдэлийн удирдлага, үнэлгээ хариуцсан мэргэжилтний хууль, эрхзүйн мэдлэг, мэргэжлийн ур чадвар, өдөр тутмын үйл ажиллагааны гүйцэтгэл, чанар, үр дүнг чанаржуулах, цэргийн хэргийн мэдлэгийг дээшлүүлэх зорилготой тус сургалтад 20 гаруй алба хаагч хамрагдаж байгаа юм.
Сургалтаар гамшгийн эрсдэлийн удирдлага, ерөнхий болон нарийвчилсан үнэлгээний онол, аргазүй, эрсдэлийг үнэлэх аргачлал, Гамшгаас хамгаалах болон гамшгийн эрсдэлийн бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй эрхзүй болон бодлогын баримт бичгийн онолын мэдлэг, хиймэл дагуулын мэдээллийг ашиглан орон зайн мэдээллийн системд мэдээлэл оруулах, гамшгийн эрсдэлийн мэдээллийн санд баяжуулалт хийх зэрэг сэдвийн хүрээнд алба хаагчид мэргэжлийн ур чадвараа дээшлүүлж байна.
Сургалт энэ сарын 09-ныг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.