“Хотын захиргаа шинэ байр руу нүүгээгүй”

Хуучирсан мэдээ: 2020.10.06-нд нийтлэгдсэн

“Хотын захиргаа шинэ байр руу нүүгээгүй”

“Хотын захиргаа шинэ байр руу нүүгээгүй”

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу хотын нутаг дэвсгэрийг хот төлөвлөлтийн найман бүсэд хувааж, нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэхээр болсон. Энэ хүрээнд Нийслэлийн төр захиргааны байгууллага буюу хотын захиргааг 2020 оны эхээр Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэр Яармаг руу нүүлгэн шилжүүлэхээр болсон билээ. Үүний дагуу нийт 5.0 га хэмжээтэй талбайн 0.9 га газрыг барилгажуулна. Мөн захиргааны гурван блок барилга барихаар төлөвлөж, барилгын ажил эхлээд буй.

Төр захиргааны байгууллагуудыг хэзээнээс Яармаг дахь шинэ дэд төвд шилжүүлэн байршуулах талаар нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс тодрууллаа. Хан-Уул дүүрэг дэх хотын захиргааны шинэ байрны бүтээн байгуулалтын ажил дуусаагүй. Захиргааны барилгын хойд талд 33 агентлагийн байрны барилгын ажил үргэлжилж байна. Тиймээс нийслэлийн газар, агентлагууд нүүж, шилжүүлэх ажлыг хийгээгүй гэдгийг албаныхан мэдээллээ. Энэ талаар нийслэлийн Авто замын хөгжлийн газраас ташаа мэдээлэл нийтэлснийг залруулж, мэдээлсэн гэв.

Нүхтийн замаас Хан-Уул дүүрэг  4 дүгээр хороо буюу нэгдсэн эмнэлэг хүртэлх 712 у/м авто замыг холбох ажлын хүрээнд аравдугаар сарын 11-нийг хүртэл түр хугацаанд зам хаахаар болжээ. Хотын захиргаа Яармаг руу нүүснээр олон асуудал шийдэгдэнэ гэж албаны хүмүүс үзэж байна. Тухайлбал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн харьяа 33 агентлаг, нийслэлийн төр захиргааны байгууллагуудаар өдөрт дунджаар 5700 иргэн, аж ахуйн нэгжид 332 нэр төрлийн үйлчилгээ үзүүлж, хоногт дунджаар 200 мянга орчим автомашин хотын төв рүү зорчдог аж. Хотын захиргаа Яармаг руу нүүснээр дээрх ачаалал тодорхой хувиар буурах ажээ.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж