Японы Гадаад хэргийн сайд Монгол улсад айлчилна

Хуучирсан мэдээ: 2020.10.06-нд нийтлэгдсэн

Японы Гадаад хэргийн сайд Монгол улсад айлчилна

Японы Гадаад хэргийн сайд Монгол улсад айлчилна

Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар Япон улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү Монгол Улсад албан ёсоор айлчилна. Тэрбээр энэ сарын 9-10-нд айлчлахаар болсныг Гадаад харилцааны яам өнөөдөр /2020.10.06/ мэдээлэв. Японы Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бусад улс орнуудтай айлчлал товлолгүй, зөвхөн Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр болжээ. Сайд Мотэги Тошимицү Монгол улсад тав дахь удаагаа айлчлах гэж байгаа энэ юм.

Мотэги Тошимицү айлчлалын үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, Гадаад хэргийн сайд Н.Энхтайвантай хэлэлцээр хийнэ. Айлчлалын үеэр хоёр орны стратегийн түншлэлийг бататган бэхжүүлэх, хоёр талын хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэх талаар хэлэлцэх аж. Энэ удаагийн айлчлалыг цар тахлын үед зохион байгуулж байгаагаар онцлог тул өндөр дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахад ариутгал халдваргүйжүүлэлтийн дэглэмийг сахиж мөрдөхөд Гадаад харилцааны яам онцгой анхаарал хандуулж байгаа аж.

Японы гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү Монгол Улсад албан айлчлал хийх тухай Гадаад харилцааны яамнаас мэдээлэл хийж байна

Японы гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү Монгол Улсад албан айлчлал хийх тухай Гадаад харилцааны яамнаас мэдээлэл хийж байна

Posted by News.mn on Monday, October 5, 2020

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж