Б.Сумъяа залуучуудын өвлийн олимпийн аварга боллоо | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Б.Сумъяа залуучуудын өвлийн олимпийн аварга боллоо

Хуучирсан мэдээ: 2016.02.17-нд нийтлэгдсэн

Б.Сумъяа залуучуудын өвлийн олимпийн аварга боллоо

-Гүйлтийн тэшүүрийн төрөлд Б.Сумъяа Үндэсний олимпийн хороодын нэгдмэл багийн уралдаанд оролцон алтан медаль хүртлээ-

Норвегийн Лиллехаммер хотноо эдгээр өдрүүдэд залуучуудын өвлийн II олимп зохион байгуулагдаж байгаа билээ. Тус наадамд манай улсаас гүйлтийн цанын тамирчин А.Очирсүх, гүйлтийн тэшүүрийн төрөлд Б.Сумъяа нар оролцож байна.

Өнөөдөр болсон гүйлтийн тэшүүрийн төрөлд Б.Сумъяа Үндэсний олимпийн хороодын нэгдмэл багийн уралдаанд оролцон залуучуудын олимпийн алтан медаль хүртлээ. Түүний хувьд Итали, БНСУ, БНХАУ-ын тамирчидтай БАГ-6 нэрээр оролцсон юм. Ингэснээр Монгол Улс өвлийн олимпийн төрлөөр анх удаагаа Олимпийн аваргатай боллоо. 

Энэ төрлийн мөнгө, хүрэл медалийг БАГ-9 (Нидерланд, Польш, АНУ, Казахстан), БАГ-10(Итали, Румын, Герман, Норвеги)-ийн тамирчид  хүртлээ.

Б.Сумъяатай хамт нэг баг болсон Италийн Боназа Ноеми 1500 м, БНСУ-ын Чүн Жэ Вүн 500 м-ийн зайнд тус бүр гуравдугаар байр, БНХАУ-ын Шень Хань Ян 1500 м-н зайд 19-р байрт ороод байсан юм.

Гүйлтийн тэшүүрийн төрөлд Б.Сумъяа Үндэсний олимпийн хороодын нэгдмэл багийн уралдаанд оролцон залуучуудын олимпийн алтан медаль хүртлээ. Түүний хувьд Итали, БНСУ, БНХАУ-ын тамирчидтай БАГ-6 нэрээр оролцсон юм. Ингэснээр Монгол Улс өвлийн олимпийн төрлөөр анх удаагаа Олимпийн аваргатай боллоо.

Б.Сумъяагийн хувьд 1500 метрийн гүйлтийн тэшүүрийн төрөлд 2:18.42 секундын амжилтаар нийт 26 тамирчнаас 24 дүгээр байрт орсон. Энэхүү уралдаан өнгөрөгч бямба гаригт буюу хоёрдугаар сарын 13-ны өдөр болж, дээрх тамирчид Үндэсний олимпийн хороодын нэгдмэл БАГ-6 болон бүрдсэн юм.

Энэ сарын 12-ны өдөр эхэлсэн залуучуудын өвлийн II олимпт манай улсаас цаначин ОУХМ А.Очирсүх /Орхон аймаг/, тэшүүрчин ОУХМ Б.Сумъяа /Дархан-Уул/ нар дасгалжуулагч Т.Доржготов, Д.Энхбаяр нарын удирдлагад оролцож байгаа юм.

Гүйлтийн тэшүүрийн 1500 метрт Д.Сумъяа 24 байр, А.Очирсүх гүйлтийн цанын 50 км-ын сонгомол төрөлд 43-р байр эзлээд байсан юм.  Мөн Д.Сумъяа 500 метрт хоёр гарааны нийлбэр дүнгээр 21-р байр эзэлж, Монгол Улсын насанд хүрэгчдийн рекордыг шинэчлэн тогтоогоод байсан.

 

Цаначин А.Очирсүх /Орхон аймаг/, тэшүүрчин ОУХМ Б.Сумъяа /Дархан-Уул/

Ч.БОЛОР

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-02-17 103.10.23.8

ийм учиртай юмуу би бүр гайхаад байсын

Зочин 2016-02-17 124.127.168.12

4 хүн гараанаас гараад 3 нь үлдээд хамгийн сайн нь орсон цагаар нь дүгнэсэн юм билээ. Энэ 4-өөс Солонгос хүү их сайн барианд орсон юм билээ хэ хэ. Манай нөхөрт ямар ч хамаагүй, аз

АД үзээд байл уу? 2016-02-17 202.21.106.132

Тэшүүрийн спортыг, өвлийн спортыг АД үзээд байдаг билүү? Засаг төрийн занхагар толгойнуудаа ХАР. Ийм жоохон охинд хүртэл ялагдаж явна да. Хүнд сурталуудаа. Та нар

Зочин 2016-02-17 202.179.26.102

болоош дэ ямар над шиг ком-ард сууж бгаа биш

nemo 2016-02-17 122.201.28.10

үнэхээр гайхамшигтай АВАРГА бол АВАРГА алтан медаль нь хүзүүндээ зүүлттэй л байна шүү дээ баяр хүргэе

Мундаг байна 2016-02-17 202.55.183.174

АМЖИЛТ ХҮСЬЕ! үхэр МОНГОЛчуудаа бүү АТААРХ

Зочин 2016-02-17 122.201.26.210

bagaaraa turuullee ene ter geech gantsaaraa turuultsen ym shig surtei ym bichih ym uuriinh ni amjilt bol 26-s 24t gej bna sh dee niit onoogoor l turuulsen ym bishuu

Зочин 2016-02-17 122.254.126.2

Баяр хүргэе?

Д 2016-02-17 43.231.112.19

Тэнэг пиздак аа, хэнээс юу асуугаад байгаа юм бэ?

ard 2016-02-17 85.19.88.3

Bayr hurgie. Ehelj garsan um b.a sh dee. Yamarvaa um ehlel tugsgul 2s hamaardag um.mongol hun altan medali zuuj b.had bayrlah l heregtei sh dee.

showman 2016-02-17 104.59.120.41

сайн байна, алтан медалийг 1-р байранд орсон хүнд өгдөг болохооор аварга гэсэн үг. Өвлийн спортоос авсан анхны, тэгэхдээ бүр алт. Манайх шиг бэлтгэл хийх газаргүй, техник хэрэгсэл дутмаг, тэгээд өвлийн спортод анхаарал тавьдаггүй улсын хувьд харин ч том амжилт. Багаб багаар ахисаар өвлийн олимпоос медаль авах цаг ирэх биз ээ. Баяр хүргэе охин минь, энэ голоод чамлаад олон долоон юм донгосоод хүмүүсийг битгий тоо, угаасаа ямар ч юманд сэтгэл нь ханадаггүй өлсгөлөн хүмүүс хаа ч байж л байдгийн

үнэн 2016-02-17 122.201.24.201

Энэ доор Монгол улс алт аваагүй гээд гуцаад байгаа ***** ичээсэй! !!! Хүүхэд уралдаад Алт аваад байна аайн аалз минь ....Урмыг нь хугалхаар ууцыг нь хугал аайн мал минь

Зочин 2016-02-17 78.100.138.250

Аваргатай боллоо гэж бичиж болохгүй

Зочин 2016-02-17 78.100.138.250

Болж байна. Бид ер нь спортыг авч үздэг үзэлдээ өөрчлөлт оруулах болсон. Жишээ нь Канад улс олимпийн медальтныг мөнгөөр шагнадаггүй. АНУ төрийн мөнгөөр биш олимпийн хороо нь шагнадаг. Энэ мөнгө гэсэн ядуу сэтгэлгээнээс салах хэрэгтэй

uran 2016-02-17 103.57.95.41

bayr hurgie alt absan l bol absan shuu dee yun ataarhuu yum

Bayar 2016-02-17 112.72.12.17

Avarga bolj, ulsiinhaa deed amjiltiig shinechilsend bayar hurgej, ulam ih amjilt husie!

odnoo 2016-02-17 84.3.223.229

Aztai huuhed, bilegsheeltei ni saihan bainaa.

Монгол улс алт аваагүй 2016-02-17 202.21.106.138

Монгол улс өөрийн нэр дээрээ алт авсанд тооцогдохгүй. ОУОХ-ны нэр дээр энэ амжилт бүртгэгдэнэ. Бэлэгдлийн багт орж медаль авч байгаа. Түүнээс Б.Сумьяагийн амжилт хамаагүй доогуур байгаа.

Зочин 2016-02-17 202.72.246.134

Тэр нь хамаагүй алт бол алт байдаг юм. Чи өөрөө уралдаад тэгвэл ирээч

Зочин 2016-02-17 202.72.246.134

Зарим нэг сонин монголчууд энэ балиар үзлээсэй салаасай. муулаад ч байгаа юм шиг сайлаад ч байгаа юм шиг

Зочин 2016-02-17 103.9.90.87

mundag, bayar hurgie

Зочин 2016-02-17 202.21.106.129

олимп болоод байгаамуу мэдээгүй шд ээ.

Зочин 2016-02-17 103.57.94.87

yaanaa ydaj tolgoigoo tsengleech

З.Ариунболд. морин спорт 2016-02-17 202.70.46.215

Сайхан мэдээ байлаа амжилт хусэе

Зочин 2016-02-17 103.26.193.80

Баяр хүргье, алтан медаль зүүсэн нь л үнэн юм чинь аварга л байж таарна. Гишүүн л бол хуулиас гадуур байж болоод байхад

Зочин 2016-02-17 122.201.31.92

Зүгээр, зүгээр. Агуу зүйл энгийнээс эхлэлтэй, баяр хүргэе.

Зочин 2016-02-17 45.117.34.10

Аварга гэхэд тун ч хэцуу юмаа. Яахав анхны алт юм бол билэгшээлтэй л юм

Зочин 2016-02-17 122.201.24.219

Яамаар ч юм бэ дээ. Аварга гэхэд хаашаа ч юм, биш гэхэд ч хаашаа ч юм. Гайгүй хүмүүстэй баг болж чирэгджээ гэхэд ч бас хаашаа юм.

Зочин 2016-02-17 103.57.93.64

Гайгүй хүмүүсийг дагуулж хомоол хамсан нөхдүүдийг нэг баг болгон өвлийн олимпийн ядуу орнуудыг дэмждэг арга хэмжээ юм биш үү?

00000 2016-02-17 124.158.109.62

neteer duuren medeelel, bichleg baihad uzeed tolgoinii erguugee gargaach