Б.Бадрал: Усыг чанартай хэрэглэдэг болно

Хуучирсан мэдээ: 2016.02.17-нд нийтлэгдсэн

Б.Бадрал: Усыг чанартай хэрэглэдэг болно

Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага/“Жайка”/-ын “Өвсний үндэс” хөтөлбөрөөр “Улаанбаатар хотын ус дамжуулах, түгээх үйл ажиллагааг сайжруулах хамтын ажиллагааны төсөл”-ийг танилцууллаа. "Хангарьд" ордонд болсон энэ удаагийн төслийн хөтөлбөрт Японы талаас Саппоро хотын усны газрын цэвэр усны хэлтсийн дарга Сака Шожи болон Сүмитомо Хороаки, Мацүмото Коожи нарын мэргэжилтэн хүрэлцэн иржээ. Мөн Улаанбаатар хотын ерөнхий менежер Б.Бадрал болон албаны хүмүүс оролцлоо.

Энэ үеэр Улаанбаатар хотын ус түгээлтийн байдал ба хүндрэлтэй асуудал үүнээс үр дүнгийн талаар Улаанбаатар хотын ерөнхий менежер Б.Бадралаас тодруулахад “Одоогоор манай улсын хувьд усны хувьд олон асуудлууд байна. Үүнийг засах, сэргээх тал дээр бид гол анхаарлаа хандуулна. Усан сангийн шаардлагатай багтаамж дутмаг байгаа. Ус алдалтаас сэргийлэх, усны чанарын хяналтыг бэхжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Бидэнд усаа хэмнэдэг, усыг чанартай хэрэглэж цаашлаад усны шугам хоолойтой холбоотой мэдлэг, технологи эзэмшдэг болох цаг ойрхон байна. Одоогоор манай улсаас Япон улсад 50 орчим мэргэжилтэн бэлтгэгдэж байна.” гэсэн юм.

Я.ТӨМӨР-ОЧИР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж