ЭМЯ: Нэг хүнээс коронавирусийн халдвар илэрлээ

Хуучирсан мэдээ: 2020.10.06-нд нийтлэгдсэн

COVID-19

ЭМЯ: Нэг хүнээс коронавирусийн халдвар илэрлээ

ЭМЯ: Нэг хүнээс коронавирусийн халдвар илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас /ЭМЯ/ өнөөдөр /2020.10.06/ 803 хүний сорьцод шинжилгээ хийхэд нэг хүнд коронавирусийн халдвар илэрсэн талаар мэдээллээ.

Ингэснээр Монгол Улсад коронавирусийн халдварын нийт батлагдсан тохиолдол 315 болж байна. Үүнээс 307 нь эдгэрсэн бөгөөд одоо  найман хүн эмчлүүлж байна.

Тодруулбал, ХӨСҮТ-д  эмчлүүлж байгаа найман хүний зургаагийнх биеийн байдал хөнгөн, хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байгаа аж. ЭМЯ өмнө нь Covid-19 цар тахлын халдварын цаг үеийн асуудлаар өдөр бүр мэдээлэл хийдэг байсан бол одоо зөвхөн Даваа, Лхагва, Баасан гаригт 11.00 цагаас мэдээллээ хийдэг болсон билээ.

 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж